Шатахууныг 310 төгрөгөөр бууруулах боломжтой гэв | News.MN

Шатахууныг 310 төгрөгөөр бууруулах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Шатахууныг 310 төгрөгөөр бууруулах боломжтой гэв

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцож, бензин шатахууны үнийг бууруулах боломжийн талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн зах зээл дээр үнэ нь огцом буурсан нефтийн бүтээгдэхүүнтэй холбогдуулан дотоодын зах зээлд борлуулагдаж буй энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг бууруулах, улсын хэмжээнд ижил үнэтэй болгох шаардлагыг МАН-ын бүлгээс удаа дараа Засгийн газарт тавьсаар ирснийг онцлов.

Тэрээр "Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр эрх баригчид шатахуун, дизель түлшний онцгой, гаалийн албан татварыг нэмэгдүүлэх санал оруулж ирсэн. Ингэснээр 2015 оны аравдугаар сараас бензиний импортын онцгой албан татварын дээд хязгаарыг тонн тутамд гурав дахин буюу 777 мянга, дизелийн түлшний үнийг 795 мянган төгрөгөөр тогтоосноор нефть бүтээгдэхүүний үнэ буурах боломж хаагдсан. Засгийн газар шатахууны онцгой албан татвараас он дуустал 61 тэрбум, ирэх онд 200 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөж, энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхнө гэж тооцоолж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид төсвийн алдагдлыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн халааснаас авах байдлаар нөхөх гэж байгааг МАН-ын бүлэг дэмжээгүй" гэлээ.

2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болж буурсан байна. Үүнтэй холбоотойгоор Монголд шатахууны үнийг нэг литр тутамд 250-310 төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсныг Я.Содбаатар гишүүн онцлов. Хэрвээ шатахууны үнийг ингэж бууруулсан бол бүх аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ буурахад нөлөөлөх төдийгүй ард иргэдийн амьдралд дэмжлэг болохуйц нөхцөл бүрдэх байсан. Гэвч эрх баригчид шатахууны онцгой албан татварыг нэмэх байдлаар асуудалд хандсаныг шүүмжлэв. 2013 онд бензиний хилийн үнэ тонн нь 1200 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 500 гаруй болж хоёр дахин буурсныг ч тодотгосон юм. Мөн шатахууны үнийг улсын хэмжээнд ижил болгох МАН-ын санаачилгыг онцоллоо.

Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсантай холбогдуулж ОХУ дотоодын шатахууныхаа үнийг 49, БНХАУ 41, АНУ 16, Хонконг 43, Вьетнам 28, Швед 29, Герман 30 хувиар тус тус бууруулаад байгаа ажээ.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-18 103.229.121.39

Buulgachih harya

toond muu 2015-11-18 203.6.11.34

Доор бичсэн Зочинг Ойлгосонгүй, нэг тонн нь 1200 долларын шатхууныг одоо 2400 төгрөгөөр аваад байгаамуу, 300 доллараар аваад байгаамуу. Аль нь ч байсан хямд л авч байгаа юм байна.

Зочин 2015-11-18 110.174.142.47

Ардын намын малнууд тийм сүрхий юм бол төр барьж байх хугацаандаа үнийг буулгахгүй үхсэнээ хийж байсан юм бэ

Зочин 2015-11-18 110.174.142.47

Шатахууны хилийн үнэ тонн тутамд 1200 доллар яагаад ч байхгүй байгаач үгүй. Импортлогчид худлаа хуцдагаа болимоор юм. 1200 байсан юм бол 2400 төгрөгөөр хойноос оруулж ирэх хэрэг тэдэнд байсан уу? Дээр нь жижиглэнгээр худалдах зардалаа нэмэхээр хэд болж таарах гээд байнаа литр бензин? Одоо ч тэд тонныг нь 300 доллраар л авч байгаа

тоонд муу 2015-11-18 203.6.11.34

Ойлгосонгүй, нэг тонн нь 1200 долларын шатхууныг одоо 2400 төгрөгөөр аваад байгаамуу, 300 доллараар аваад байгаамуу. Аль нь ч байсан хямд л авч байгаа юм байна.

Зочин 2015-11-18 103.57.92.124

шатахуунаас татвар нэмж хүндрэлээс гарна гэснийг өөрсдийнхөө мэдэлд байдаг компаниудыг өмгөөлөх гэхдээ албаар ард түмэн засгийн газрын хооронд чулуу хаяж өөрсдийнхөө намд үнэлгээ авах гэж л энэ залуу гэнэт сайн хүн болж харагдах гэв үү улсад л саадаа болж хүмүүсийн эсэргүүцсэн бүхнээр л далим хийж байр сууриа үлдээх гэсэн арга уу тэгсэнээс яаж үнэ багасгахын хүндээ ч улс орондоо ч хохиролгүй бага байж болохыг гаргаач

Зочин 2015-11-18 103.57.92.124

МАН-ын хамгийн дээд хэмжээнд хүргэсэнийг харин АН -ын шинэчлэлийн засгийн газар өшөө 50-60 төгрөгөөр буулгаж өдий хүртэл барьж засгаас зөрөөг нь өгч МАН-ынханд барьж идүүлэх шахаж байсан харин МАН сөрөг хүчин болчихоороо өөрсдийнхөө тэнгэрт гаргасан үнээ буулгах гэж жүжиглэв үү ард түмнийг хулхидах башир аргаа л гаргаж сууна уу

Зочин 2015-11-18 103.26.193.81

олигтойхон сөрөг хүчин байсан бол аль үжээл буулгах байсан даа. худлаа нэг хэлчихээд л хойноос нь юу ч болоогүй аятай суухаар яаж буух юм ёстой дургүйд хүчгүй гэж энэ байхдаа. магадгүй өөрсөдөд нь ашиггүй юм шиг байгаа даа. тэрнээс жагсаж бариад л алдаг биздээ уг нь үнээ буулага үгүй бол огцор гэж ирээд л ... шал ойлгомжтой юм ярих юм

Зочин 2015-11-18 202.126.91.95

odoo buulgana gej balairaad baihaa bolioo emne ni buulgau geh chetger garaagvi wvv dee odoo vne ni eseheerbolchihood baina

зочин 2015-11-18 203.194.118.69

худлаа яриагуй бол буулгаач .

Зочин 2015-11-18 122.201.24.220

НЕФТИЙН КОМПАНИУДАА ӨГЧИХӨӨД ИНГЭЖ БАЙДАГ ТЭЦҮҮДЭЭ ӨГӨӨД БҮР БАЛРАНА АА ЯАЛТАЙ БИЛЭЭ ЭНЭ АРДЧИЛАГЧИДЫГ

Зочин 2015-11-18 103.229.122.131

МАН-ын засгийн уеийн унэ одоо байгаа. Та нар ийм болгоо биз дэ

Зочин 2015-11-18 103.229.120.100

Содбаатар хэлсэн болохоос уг асуудал нь зөв л дөө. Даанч МАН АН хоёулаа энэ бизнесээс чамгүй хахууль авдаг, авсаар ч байх болно. Нэг үгээр хэлбэл барьцаалагдсан шахуу. Тийм болохоор санал цуглуулахын тулд ийм юм яриад хэрэггүй Содбаатар. Угаасаа энэ асуудлыг МАНАН шийдэж чадахаас хэдий нь өнгөрсөн. Харин Монгол түмний сонголт хэдий сонгуулийн хууль, түүний системт тулган хүлээгдсэн ч "мэргэн" тусах юм бол ирэх парламентын үед шийдчих боломжтой.

гшш 2015-11-18 103.229.120.241

Ишш Содо минь танай намын Петровис Оюунгэрэл чинь монголын бүх шатахууны зах зээлииг барьж байшдээ наад авгайдаа хэлээч эргүү татуу минь

Зочин 2015-11-18 103.26.194.174

Петровис, Содмонгол, Тэспетролуем, гэх мэт Монголын шатахууны монополь компаниуд бугд Ардын намын УЗ, Бага хуралын гишууд биз дээ. Наад шоугаа нам дотроо хий л дээ. Танай нам л мэднэ ш дээ.

Зочин 2015-11-18 103.9.91.214

Содбаатарын зөвөө зөв. дэлхимйд буугаад монголд өснө гэж юу байсын

Зочин 2015-11-18 49.0.161.195

энэ хулгайчдын МАн намын хулгайчийн бууруулдаг гэж юу байх вэ, худлаа улс төрийн ашиг хонжоо хайж л байгаа хэрэг, ард олон чам шиг тэнэгт итгэдэг цаг нь өнгөрсөн, ленинийхээ араас үхэл мөхөл рүү гээ тонил

Зочин 2015-11-18 202.21.110.186

Танай намынхан л бензиний үнэ буулгахгүй бариад байгаа юм байна шдээ гөөөгөөө минь

Зочин 2015-11-18 202.21.110.186

Боломжтой юм бол буулгаач, худлаа популизм хийгээд

Зочин 2015-11-18 150.129.141.248

тэгээд буулгаач. худлаа өөрийгөө харуулах л ажиллагаа явуулж байгаа биз.

Tegeed buuraalaach ee 2015-11-18 202.5.195.125

Tegeed buuruulaach temtseech hiigeech hudlaa shou yaridagaa boli ta nar. Sodbaatar aa. Shatahuun mongold hamgiin deed tal ni 920 tugruguur borluulahad bolomjtoi baigaa shuu dee ta nar l buuruulah shiidber gargahgui ard bidnii halaasiig hoosolj tsusalj bgaa shuu dee

Зочин 2015-11-18 202.131.225.2

zowoo zow

Зочин 2015-11-18 180.149.78.20

Шунхлайн Батхүү их хуралд сууж буй байхад бензины үнэ буурна гэж горьдохын ч хэрэггүй

Зочин 2015-11-18 180.149.78.20

Шунхлайн Батхүү их хуралд сууж буй байхад бензины үнэ буурна гэж горьдохын ч хэрэггүй

Зочин 2015-11-18 124.158.78.108

Эд нар ингэж шоу хийж байхын оронд Ардын намынхаа Оюунгэрэл /Петровис/, Анандбазар /Сод монгол/, Жаст /Батхүү/ нарынхаа бензиний үнийг бууруулах хэрэгтэй. Ард түмэн гэж үнэхээр шоудах гээд байгаа юм бол эхлээд энэ хэдийн үнийг буулгах хэрэгтэй. Тэгвэл аандаа өрсөлдөгч комбаниуд нь үнээ буулгана. Эсвэл нөгөө хэд нь намд хандив өгөхөө болино шүү гэж шахдаг болоод энэ хэд чаддагүй байхоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж