Коронавирусийн тухай үзэл бодлоо илэрхийлсэн зугаа цэнгэл хөөгчдийн нэг Брэди Сладер гэгч залуу олон нийтээс болон эрүүл мэндийн ажилтнуудаас маш их шүүмжлэл сонссон учир уучлал гуйхад хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногт Майами эрэг дээр олон хүн цуглаж, зугаацан цэнгэцгээсэн байна. Уг үйл явдлын үеэр Брэди Сладер гэх эр "Корона тусвал тэр л биз. Гэсэн ч би наргиж цэнгэхээ болихгүй. Би энэ аялалыг хоёр сарын турш төлөвлөсөн. Тэр бүхний эцэст одоо бид энд сайхан л байна" хэмээн ярьсан билээ. Энэхүү сурвалжилга хэвлэл мэдээллийн олон сувгаар дамжин олон нийтэд хүрч, Флорида өвчний тархалтын эсрэг хангалттай арга хэмжээ авсангүй хэмээх шүүмжлэл дагуулсан билээ.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр Брэди өөрийн инстаграм дээрээ уучлал хүссэн утгатай тайлбар бичжээ.
Тэрбээр "Би зугаа цэнгэл хөөж, ярьсан зүйлдээ гүнээ харамсаж, та бүхнээс уучлал хүсч байна. Би өөрийнхөө үг, үйлдлийг хэчнээн ноцтой гэдгийг өөрөө ч ойлгоогүй явж. Тиймээс одоо өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч, уурлуулсан бүх хүмүүсээсээ өршөөл эрж байна. Бусдын адил надад намайг юу юунаас илүү хайрлаж явдаг эмээ, өвөө, ээж, аав бий. Би өөрийн ухаангүй үйлдлээрээ тэдэнд маш том эрсдэл дагуулж буйгаа ойлгосон. Манай үеийнхэн над шиг зөрүүд, юунд ч ялагдахгүй мэт өөрсдийгөө санадаг байж магадгүй ч бидэнд нийгмийнхээ зөвлөгөөг сонсож дагаж мөрдөх хариуцлага бас бий. Би алдаанаасаа суралцаж цаашдаа өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хичээх болно. Би өөрийн ухаангүй үг, үйлдэлдээ маш их харамсаж, сэтгэлийнхээ гүнээс өршөөл эрж байна", "Би амьдралдаа бахархаад баймгүй олон зүйл хийсэн. Би алдсан, би гутарсан, би маш их буруу зүйл хийсэн. Би өөрийнхөө гомдоосон хүмүүсээс хичнээн уучлал гуйгаад ч тэдгээр алдаагаа залруулж чадахгүй. Би та бүхнийг намайг заавал уучлаасай гэж бодохгүй, өрөвдүүлэх гэсэнгүй. Би энэ явдлаас суралцаж, илүү сайн хүн, сайн хүү, сайн найз, сайн иргэн болохыг хүсч байна. Нийгмийн хариуцлагаа хүлээж, эмч нарын үгэнд ороорой. Амьдрал бол гайхамшиг. Над шиг бүдүүлэг, зөрүүд загнаж болохгүй. Би цаашдаа хичээнэ ээ. Гэвч ганц уучлаарай гэдэг үг миний гэмийг цайруулахгүй. Би өөрийнхөө үйлдэлд бүрэн хариуцлага хүлээх болно" хэмээн бичжээ.
Эх сурвалж: HUFFPOST.COM
Зочин 2020-03-25 66.181.161.107
Good boy
Зочин 2020-03-25 117.111.23.207
Энийг одоо мэдээ гэх үү?
Зочин 2020-03-25 202.179.25.125
1 солиорлоо шууд л од.
Зочин 2020-03-25 202.9.46.27
эргүү янкууд
Зоос 2020-03-25 202.179.25.252
Энэ бол Америкийн үнэн дүр төрх
Зочин 2020-03-25 202.9.46.167
ИХ БРИТАНИЙН УГСАА ЗАЛГАМЖЛАГЧ ХУНТАЙЖ ЧАРЛЬЗЫН КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭ ЭЕРЭГ ГАРЛАА.
Зочин 2020-03-25 202.126.88.144
Чингис хааны үр удмын 10 хүн корона вирусийн халдвар авсан нь илүү том мэдэн бөлгөө.
TOC 2020-03-25 192.82.70.215
hujaa baisiimaa boovoo gehuu s** hah golomtoos ni tuuverleed baigaa bolohoor argagui shuu dee.
Зочин 2020-03-25 64.119.17.155
ингэж ухаарна гэдэг сайн хэрэг
Зочин 2020-03-25 202.126.89.15
Манайд нэг залуу ингэсэн бол шууд шорон. Америк ч аргагүй ардчилсан орон шүү.
Зочин 2020-03-25 103.229.122.226
Энэ хувиа хичээсэн хогийн залуугийн үйлдэл манай зарим нөхдөд их таалагдаж байгаа бололтой Зарим бичсэн сэтгэгдлийг хар даа Монголын зэрлэгүүдийн хогийн ариншин энгээд дургүй хүргээд байдаг юм Энэ бол манай ардчилагч нэртэй анархи хулгайчдын үнэн дүр төрх Үргэлж буруу зүйлд залуу үёэ улс нийгмээ турхирч байдаг Яаж байгаад ийм хүмүүжил олчихдог байна аа
/*-*/ 2020-03-25 49.0.212.234
Хөлдүү махан толгой оорк зипдаа вэ
Зочин 2020-03-25 66.181.161.110
өөрөө бүр хөлдүү н**ш байж