Зугаа цэнгэл хөөж, "Covid 19"-ийг үл ойшоосон залуу уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Зугаа цэнгэл хөөж, "Covid 19"-ийг үл ойшоосон залуу уучлалт гуйжээ

Зугаа цэнгэл хөөж, "Covid 19"-ийг үл ойшоосон залуу уучлалт гуйжээ

Коронавирусийн тухай үзэл бодлоо илэрхийлсэн зугаа цэнгэл хөөгчдийн нэг Брэди Сладер гэгч залуу олон нийтээс болон эрүүл мэндийн ажилтнуудаас маш их шүүмжлэл сонссон учир уучлал гуйхад хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт Майами эрэг дээр олон хүн цуглаж, зугаацан цэнгэцгээсэн байна. Уг үйл явдлын үеэр Брэди Сладер гэх эр "Корона тусвал тэр л биз. Гэсэн ч би наргиж цэнгэхээ болихгүй. Би энэ аялалыг хоёр сарын турш төлөвлөсөн. Тэр бүхний эцэст одоо бид энд сайхан л байна" хэмээн ярьсан билээ. Энэхүү сурвалжилга хэвлэл мэдээллийн олон сувгаар дамжин олон нийтэд хүрч, Флорида өвчний тархалтын эсрэг хангалттай арга хэмжээ авсангүй хэмээх шүүмжлэл дагуулсан билээ.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр Брэди өөрийн инстаграм дээрээ уучлал хүссэн утгатай тайлбар бичжээ.

Тэрбээр "Би зугаа цэнгэл хөөж, ярьсан зүйлдээ гүнээ харамсаж, та бүхнээс уучлал хүсч байна. Би өөрийнхөө үг, үйлдлийг хэчнээн ноцтой гэдгийг өөрөө ч ойлгоогүй явж. Тиймээс одоо өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч, уурлуулсан бүх хүмүүсээсээ өршөөл эрж байна. Бусдын адил надад намайг юу юунаас илүү хайрлаж явдаг эмээ, өвөө, ээж, аав бий. Би өөрийн ухаангүй үйлдлээрээ тэдэнд маш том эрсдэл дагуулж буйгаа ойлгосон. Манай үеийнхэн над шиг зөрүүд, юунд ч ялагдахгүй мэт өөрсдийгөө санадаг байж магадгүй ч бидэнд нийгмийнхээ зөвлөгөөг сонсож дагаж мөрдөх хариуцлага бас бий. Би алдаанаасаа суралцаж цаашдаа өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хичээх болно. Би өөрийн ухаангүй үг, үйлдэлдээ маш их харамсаж, сэтгэлийнхээ гүнээс өршөөл эрж байна", "Би амьдралдаа бахархаад баймгүй олон зүйл хийсэн. Би алдсан, би гутарсан, би маш их буруу зүйл хийсэн. Би өөрийнхөө гомдоосон хүмүүсээс хичнээн уучлал гуйгаад ч тэдгээр алдаагаа залруулж чадахгүй. Би та бүхнийг намайг заавал уучлаасай гэж бодохгүй, өрөвдүүлэх гэсэнгүй. Би энэ явдлаас суралцаж, илүү сайн хүн, сайн хүү, сайн найз, сайн иргэн болохыг хүсч байна. Нийгмийн хариуцлагаа хүлээж, эмч нарын үгэнд ороорой. Амьдрал бол гайхамшиг. Над шиг бүдүүлэг, зөрүүд загнаж болохгүй. Би цаашдаа хичээнэ ээ. Гэвч ганц уучлаарай гэдэг үг миний гэмийг цайруулахгүй. Би өөрийнхөө үйлдэлд бүрэн хариуцлага хүлээх болно" хэмээн бичжээ.

Эх сурвалж: HUFFPOST.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
24
ХахаХаха
21
ТэнэглэлТэнэглэл
18
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж