Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна | News.MN

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна

Ойрын өдрүүдэд цаг агаар нийт нутгаар  хүйтэрч, агаарын температур 6-11 градус байх төлөвтэй байна Баруун аймгуудын нутгаар болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадастай байх нь. Дөрөвдүгээр сард цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын  Цаг уурч Э.Доржпүрэвээс тодрууллаа.


-Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?

-Дөрөвдүгээр сарын эхний арав хоногт нийт нутгаар цаг агаар тогтуун байна. Агаарын температур нэмэх градуст шилжиж төвийн аймгуудын нутгаар өдөртөө 9-14 хэмийн дулаан, шөнөдөө 3-8 хэм градусын дулаан хононо. Гэвч хоёрдугаар арав хоногоос нийт нутгаар хүйтэрч, нойтон цас болон хур тунадас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-8 градус хүйтэн, өдөртөө 11-15 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-9 градус, өдөртөө 19-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Ерөнхийдөө дөрөвдүгээр сар олон жилийн дунджаас дулаан байна. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сар олон жилийн дунджаас 2 градусаар дулаан байсан.

-Газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад хур тунадас хэр орох төлөвтэй байна?

– Энэ сард Увс, Хөвсгөл  аймгийн зүүн хэсгээр, Завхан аймгийн ихэнх нутгаар  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Хангайн бүсийн нутгаар нойтон цастай. Харин Хэнтий, Дорнод Өмнөговийн хэсгээр олон жилийн дунджаас бага цас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 13-15м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 19-23 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-03-25 49.0.212.13

Тэгвэл ч зоолттой ган гачиг болох нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж