Голдэн Стэйт Уорриорс улиралын 12 дараалсан ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Голдэн Стэйт Уорриорс улиралын 12 дараалсан ялалтаа байгууллаа

НБА-гийн талбайд найман тоглолт боллоо. 11 дараалж хожоод байгаа Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Торонто Репторс багийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 47-63 харьцаагаар талбайн эздийн ялалтаар дууссан ч гуравдугаар үед зочид онооны зөрүүг ойртуулж долоо болгосон юм. Шийдвэрлэх үед Репторс оноогоор илүү гарч чадсан ч өнгөрсөн жилийн аварга багт 110-115 харьцаагаар хожигдлоо.

Тус тоглолтод Стивэн Карри гайхалтай тоглолтоо үзүүлж 37 оноо, 9 оновчтой дамжуулалт үзүүлсэн бол эсрэг багаас ДиРозан, Кайл Ловри нар 28 оноог авсан байна.

Бусад тоглолтууд
Милоуки Багс 86-115 Вашингтон Уйзардс
Алтан Хаукс 88-90 Бруклин Нетс
Клевлэнд Кавалерс 99-104 Детройт Пистонс
Минносато Тембэруолвз 103-99 Миами Хит
Шарлот Хорнетс 94-102 Нью-Иорк Никс
Денвэр Наггетс 115-98 Нью-Орлэйн Паликанс
Торонто Репторс 110-115 Голдэн Стэйт Уорриорс

 

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж