Байгууллагын G Suite үйлчилгээнд 50% урамшуулал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Байгууллагын G Suite үйлчилгээнд 50% урамшуулал зарлалаа

Олон улсад Covid-19 аюулт цар тахал эрчимтэй тархаж Монгол улсад онцгой нөхцөл байдал үүсч жижиг дунд бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл үүсч байна. Иймд Прогрэкс Технологи ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Google компанийн G Suite (Google Apps) үйлчилгээний зардлыг 50 хүртэл хувиар бууруулж ашиглах боломжийг олгож байна. Энэхүү урамшуулал нь 2020 оны 04 сарын 30-нийг хүртэл хүчинтэй бөгөөд дараах хаягуудаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Утас: 77118848, 98118848
Имэйл: sales@progrex.co
Facebook: www.facebook.com/progrexco
Вэб сайт: www.progrex.co
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот – 15150, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу 17/1, Ялалт Плаза, 1304 тоот

Google компанийн G Suite үйлчилгээ нь үүлэн (cloud) технологи, цахим орчинд програм хангамж юм. Түүнчлэн байгууллагын ажилчид хаана байгаагаас үл хамааран харилцах, хамтран ажиллах, файл хуваалцах, уулзалт  хийх зэрэг үйл ажиллагааг онлайнаар тасралтгүй явуулах боломж олгодог.

Прогрэкс Технологи компани 2007 оноос хэрэглэгчиддээ програм хангамж, мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд Google, Microsoft компаниудтай түншлэлийн хүрээнд их, дээд, дунд сургууль, боловсролын байгууллагуудад Microsoft Office 365 for Education, G Suite for Education үйлчилгээнүүдийг лицензийн төлбөргүйгээр ашиглах, сургалт, зөвлөх үйлчилгээ авах боломжийг олгож байгаа билээ.

Хамтдаа хөгжье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж