“Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж ятгасан танилдаа 8 сая төгрөгөө залилуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

“Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж ятгасан танилдаа 8 сая төгрөгөө залилуулжээ

“Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж ятгасан танилдаа 8 сая төгрөгөө залилуулжээ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр амны хаалт буюу маск хэрэглэх, ахуйн хүрээнд ариутгалыг тогтмол хийх, хувийн ариун цэврийг сайтар сахих, дархлаагаа дэмжих гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй.

Гэтэл эмийн санд амны хаалт, гар ариутгах бодисын нөөц өдөртөө дуусч, эм ханган нийлүүлэх байгууллагууд хангалтаа  дийлэхгүйд хүрээд байгаа энэ үед цахим хуудаснаа “Маск болон гар ариутгагч худалдаа хүргэлт”, “Бөөний үнээр зарна” гэх утгатай постууд хөврөх болсон.

Тэгвэл Цагдаагийн байгууллагад шинэ төрлийн короновирустэй  холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан талаарх 25 дуудлага мэдээлэл ирснийг мөрдөн шалгаж байна.

Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь нэгдүгээр сарын 31-ний өдөр “Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан. 

“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын компани руу гуравдугаар сарын 2-ны өдөр 117.0 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж