Ирэх саруудад АНУ-ын ажилгүйдэл ойрд байгаагүй өндөр түвшинд хүрч болзошгүйг АНУ-ын ажлын чанарын индексийн хөгжүүлэгчдийн сүүлийн үед хийсэн судалгаа харуулж байна.
Тэд уг судалгааг хийхдээ коронавирусийн тархалтыг тогтоон барих зорилгоор хөл хорио тогтоосон хотуудыг онцлон судалсан бөгөөд үр дүнд нь 37 сая ажлын байр үгүй болох эрсдэлтэй байгааг тогтоожээ.
"Цар тахлаас болж зогсонги байдалд орсон эдийн засаг дунджаас бага орлоготой иргэдэд хүндээр нөлөөлж байна" хэмээн Корнеллийн хуулийн сургуулийн судлаачид тэмдэглэсэн байна.
Тэдний үзэж буйгаар энэхүү эдийн засгийн цохилтод хагас болон бүтэн цагийн ресторантай холбоотой есөн сая ажлын байр, боловсролын салбарт 3.2 сая ажлын байр худалдаа наймааны салбарын 2.8 сая ажлын байр хамгийн хүнд өртөх аж.
Одоогийн байдлаар АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл бичих хүмүүс огцом нэмэгдэж байгаа нь удахгүй 2009 онд бүртгэгдсэн 6.6 сая ажилгүйчүүдийн тооноос давж магадгүй байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ