Honda нисэх онгоц бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Honda нисэх онгоц бүтээжээ

Японы авто үйлдвэрлэгч Honda Motor компани агаарын тээврийн салбарт хөл тавьж, анхны нисэх онгоцоо бүтээжээ. HondaJet хэмээн нэрлэсэн уг тийрэлтэт онгоц энэ оны сүүлээр туршилтын нислэгээ хийх бололтой. Автомашин болон мотоциклийн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай тус компани ийнхүү анх удаагаа агаарын нисэх хүчний салбарт хөл тавьж байгаа бөгөөд шинэ нисэх онгоцныхоо загварт дэвшилтэт технологийг ашигласан гэнэ.

Boeing 787 Dreamliner-ийн адилаар HondaJet онгоцны их бие нь нарийн бүтэц, зохион байгуулалттай, энгийн онгоцтой харьцуулахад хөнгөн бөгөөд хүчирхэг ажээ. Интерьер дизайны тухайд арьсан, шар ногоон болон цэнхэр өнгийг хослуулсан байна.

Honda Motor компанийн мэдэгдсэнээр нисэх онгоцыг үйлдвэрлэх шинэ үйлдвэр 2011 оны эхээр ашиглалтад орох учир HondaJet онгоц 2012 оны гуравдугаар улиралд анхны зорчигчоо хүлээн авах гэнэ. Харин үнийн тухайд 4,5 сая ам.доллар байх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж