Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эдийн засаг хямрах эрсдэл нүүрлээд байгаа учраас улс орнууд дотооддоо арга хэмжээ авч эхэлсэн. Монгол Улсын хувьд дотоодын аж ахуй нэгжүүдийн зүгээс 2020 оны төсөвт тодотгол хийж, шаардлагагүй төсвүүдээ танаж, аж ахуй нэгжүүд рүүгээ чиглэсэн арга хэмжээ авах ёстой гэдэг байр суурийг хүргэж байгаа. Бид энэ удаагийн VS буландаа 2020 оны төсөв тодотгол хийх эсэх талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.
О.Амартүвшин:
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч
-Өнөөдөр 900 мянга гаруй хүн ажилгүй байна. Судалгаагаар манай улсын хүн амын 28 хувь нь ядууралд өртсөн гэх мэдээлэл байна. Үүнээс 63 хувь хүн нийслэл хотод суурьшдаг. Иймд худалдаа, үйлчилгээний салбар хямарснаас 260 мянга гаруй хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж ядуурал нэмэгдсэн нийгэм, эдийн засгийн томоохон хямрал үүснэ. Харин хямралаас сэргийлэх үндсэн арга бол зорилтот сегментэд буюу тухайлсан салбарын хамгийн ихээр хямралд өртөөд буй ААН-үүдэд хөнгөлөлттэй, зорилтот зээлийг олгох, тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг хойшлуулах, мөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг бодитойгоор хурдан шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгаа юм. 2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2.5 их наяд төгрөг төлөвлөгдсөн. Нийт тендерийн 50-аас дээш хувийг шалгаруулахаар төлөвлөсөн хугацаа нь 2020 оны эхний гурван сард байна. Иймд зарлахаар төлөвлөсөн тендерийн санхүүжилтийг дахин эргэцүүлж, эдийн засгийн уналттай байгаа энэ үед нэн шаардлагатай байгаа салбарууд болох худалдаа, боловсрол болон хөдөө аж ахуйн салбаруудад хөрөнгө оруулах шаардлагатай. Орлого, зарлага бүхэн уялдаа холбоотой байх ёстой. Харин эдийн засаг сайжирч болж, үйл ажиллагаа хэвийн болох үед нь буцаан эргэлт үүсгэх боломж байгаа. Сонгуулийн дараагаас шинэ төрлийн худалдан авалт нэмэгддэг. Тэдгээр үргүй зардлаа байхгүй болгох талаар шийдэх хэрэгтэй. Ер нь эрх баригч хүмүүсийн хувийн ашиг сонирхол, хувийн амбицаар улс орны эдийн засаг, иргэдийн нь амьдрал ямар нэгэн байдлаар хямрах ёсгүй. Өнөөдөр 900 мянган ядуу иргэн байна гэж байгаа боловч дахин 500 мянгаар нэмэгдэх буюу нийт хүн амынхаа тал хувийг ядуу байлгах сэдэл нь хэдхэн төсөл, тендертэй холбогдож байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл.
Б.Жавхлан:
УИХ-ын гишүүн
-Эдийн засгийн хамгаалалтын арга хэмжээ нь хөрөнгийн, хөрөнгийн бус гэсэн арга хэмжээ авч байна. Төрийн зүгээс авах гол арга хэмжээ нь Төв банк, төсөв санхүүгийн бодлогоор удирдаж, Засгийн газар арга хэмжээгээ авах ёстой. Коронавирусаас үүсэх эдийн засгийн хямрал нь 2008, 2012 оны хямралаас бүтэц нь өөр. Энэ удаад эдийн засаг автоматаар тэг зогсолт хийсэн учраас үйлчилгээний байгууллага, жижиг, дунд үйлдвэрүүд хүчтэй нэрвэгдэж, хувь хүмүүс орлогогүй болж байна. Энэ нь дэлхийн эдийн засаг идэвхгүй болсонтой холбоотой учраа манай уул уурхайн салбарын эдийн засагт нөлөөлөх төлөвтэй байна. Цаашид яаж өрнөх нь тодорхойгүй байна. Нэгэнт тэг зогсолт хийсэн үеийн аж ахуй нэгж, иргэд давж гарах хэмжээний эдийн засгийн тусламж, татаасыг төрөөс зохион байгуулахаас өөр арга байхгүй. Төв банк мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгаа дэмжих бүх сувгаа нээх хэрэгтэй. Эхнээс нь арга хэмжээгээ авч байна. Засгийн газар Сангийн яамаар дамжуулан татвар, НӨАТ-аар дамжуулан арга хэмжээ авч байна. БНХАУ-д гэхэд 2020 онд аж ахуй нэгжүүд нь ашиггүй ажиллах нь тодорхой болсон учраас цаашид 2021, 2022 онуудад ашигтай ажиллавал 8 жилийн хугацаанд энэ жилийн алдагдлыг шингээж, ашгийн татварт нь хөнгөлөлт үзүүлэх зэрэг ажил олгогчийг дэмжсэн, ажлын байрыг хадгалж үлдэх, бизнесээ хадгалж үлдэх бодлого барьж байна. Бид ч гэсэн ийм чиглэл рүү ажиллах хэрэгтэй. Ажил олгогч, баялаг бүтээгчдийн бизнесээ авч үлдэх, ажлын байр хамгаалж үлдэх боломжийг бүрдүүлэх, мөн орлого багатай, ажилгүй иргэдээ хавтгайруулахгүйгээр халамжийн бодлогоор дэмжих ёстой. Бодит байдал дээр арай гэж боож оруулж ирсэн төсвийг задлах нь эрсдэлтэй. Засгийн газар хуулийн хүрээнд хийх боломжтой ажлууд байна. Хөрөнгө оруулалтуудаа нэн шаардлагатай хэсэгт хөрөнгө оруулах эрэмбэ дарааллаа хийх боломжтой. Тухайлбал, эрүүл мэнд анагаах ухааны салбарт хийх хөрөнгө оруулалт, цалин нэмэх асуудлыг эхний ээлжинд хийх байдлаар зохицуулалт хийж болно. Шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа цаг хугацааны хувьд дараалалт оруулаад, хойшлуулах боломж нь Засгийн газарт бий. Бид эдийн засгаа хамгаалж үлдэх суурь нь Монгол хүн өөрөө юм. Тэгэхийн тулд тэвчиж болох зүйлүүдээ бид бүгдийг нь дэмжих ёстой.
Ш.ОЧ
Зочин 2020-03-25 192.119.160.2
Tsag uyiin iim hund hetsuu nuhtsuld shineer tusvuu todotgon batlah n bidend buurch iluu hund nuhtsuld baidal uusne harin enenii orond shineer tusv dotroohoo erembelsen arai iluu garts baij magadgu yum
Sain bodooroi 2020-03-25 54.37.17.116
yaj ch bodson tusviin todotgol odoogor hiih tohirson tsag hugatsaa bish, songuulitai yugch davhtsuulah heregguieeee
Зочин 2020-03-25 66.181.161.18
Жавхлан гишүүн зөв ярьж байна. Дэмжиж байгаа шүү! Амжилт
Tumurbaatar 2020-03-25 45.56.198.126
Ер нь тэгээд тууштай байх гэдэг нь өөрөө хүн төрлөхтөн үүссэн цагаас хойш үр дүнгээ өгсөн ганц зүйл шүү . Миний бодлоор төсөв тодотгоонгүй нь дээр л гэж бодож байна . Ямар ч байсан ямар ч замаар явсан үр дүнгийн хардаг зан бидэнд хэрэгтэй байна аа .
Зочин 2020-03-25 66.181.161.18
2 гишүүний зөв гэж бодож байна. Төсвөө задлаж хөрөнгө оруулалтаа танах хэрэгтэй гэж бодож байна.
zochin 2020-03-25 124.158.94.87
Жавхлан зөв ярьж байна шүү!!!!
Irgen 2020-03-25 77.111.245.136
Хөрөнгө оруулалтуудаа нэн шаардлагатай хэсэгт хөрөнгө оруулах эрэмбэ дарааллаа хийх нь их зөв үйлдэл гэж бодож байна.
Зочин 2020-03-25 66.181.161.114
Tusviin todotgol hiih n buruu shude, yag odoogiin baidlaar batlagdsan dunguj tataj oruulj irsen tusviig zadlaad dahin batlagdtal tsag hugatsanii aldagdal bolon dunduur n shamshigduulalt, turd uil ajillagaaga borluulj, uilchilgee uzuulj bgaa AAN-d hohirch, uil ajillagaa zogsogi baidald hyrne geh met erguuled mash olon ersdeliig daguulj bna shu ta nar dhiad sain bodood uzeerei. 2gishuun 2la l zuv yrij bna
Ardiin Ania 2020-03-25 124.158.94.87
ersdelee mash sain tootsoolj baij shiidwer gargah n zow, nen yaraltai salbartaa chiglesen shiidel gargawal zohih baih
Gishuunii huwid ediin zasgiin ondor medlegtei hun zow shiidwer gargana gedegt itgeltei bna
ТӨСӨВИЙН ТОДОТГОЛ 2020-03-25 202.179.24.119
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЧИНЬ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖ РҮҮ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МӨНГӨ БОЛГОЖ МӨНГӨЖҮҮЛЖ БАЙГАА ТӨРИЙН ҮЙЛДЭЛ ШҮҮ ДЭЭ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ АД ҮЗЭЭД ЮҮХЭВ ЭЭ. ТЭГЭЭД Ч ОДОО ТӨСӨВӨӨ ЗАДЛАЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАНАХ ГЭЖ БАЙЖ БҮРМӨСӨН БАТЛАГДАХГҮЙ ЗАМ РУУ Л ОРНО. САЙН ЮМАНД ЯАГААД Ч ХҮРЭХГҮЙ. ЗОДООН НҮДЭЭН АЛААН ТАЛААН БОЛЖ МЭДНЭ
.
"₮: 2020-03-25 150.129.140.196
төсвийн задаргаа нэг л хийвэл өнөөгийн нөхцөлд маш бага дүнтэй төсөв батлагдана гэдгээ Жавхлан хэлээд өгчихлөө шүү дээ. тэгэхээр төсвийг дахин хэлэлцүүлж нүцгэн үнэнээр нь батлуулахыг шаардах л хэрэгтэй
Хэнчбиш 2020-03-25 98.244.106.112
Тэртэй тэргүй ирэхжуулчин байхгүй юм жуулчлалын цогцолборууд. Музей барих зэрэг зардлыг хойшлуулж болно Наймаа бизнес биш гэдгийг совид харуулчихаад байхад худалдаанд хөрөнгө оруулснаас ногоо тарьсан нь дээр бизээГараа л хөдөлгөцгөөе
Зочин 2020-03-25 192.82.76.191
Сангийн сайд Хүрэлбаатар юу хийхээ мэдэхгүй байх шиг байна.?? Асуудалыг мөнгөтэй холбоотой мэтээр банkруу асуудлыг хандуулаад өөрөө юу ч хийхгүй,санаачлахгүй байна.??? Засгийн газар ажлын байрыг авч үлдэх,иргэдийг орлоготой байлгах,ЖДҮ-г НӨТ,ашгийн татвар,НДШ, -р дэмжиж багасгах,төсөвийн мөнгөөр иргэд рүү хандсан дэмжлэг үзүүлэх,ХО-н зардлыг хумих хэрэгтэй байна!!!!
/*-*/ 2020-03-25 49.0.212.13
Амартүвшингийн зөв, Жавхлан авилгалчийнх буруу
zochin 2020-03-25 139.5.218.91
Amartuvshin zuv yarij baina shuu!
Javkhlan hulgaichaa z**l!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2020-03-25 66.181.184.125
TA 2 ZALGAHGUI AMARTUVSHIN ATS AMA TATAJ YV
зочин 2020-03-25 103.57.94.213
монголын буруу тогтолцоо гажуудал эцэстээ хүндхэн үед ийм л зам дээр гарч ирнээ гэж мѳн олон жил ярьсан.энэ гаж тогтолцоог засах ямар ч арга байхгүй элэгээр нь эдийн засагаа хэвтүүлж санаа амар үхрүүд юмаа.яагаад ч олон талаас нь бодсон эдийн засаг нь сүйрэхээс ѳѳр гарц алгаа?дэлхийн улс орон хаалга баричихад л монгол яаах уу?монгол дэлхийтэй харилцаж явсаны хүчинд ѳдий зэрэгтэй явж бгаа.дотоододоо татвар тѳлдѳггүй малчид тѳрийн тэжээвэр 200.000 хоолны савнууд тэтгэвэр тэтгэмжийн 400.000 хүн.ажи
Zochin 2020-03-25 202.126.88.153
Жавзлан гишуун ойлгомжтой зоригтой шийдэл ярихгуй хоосон яриа яриад бна
Монгол 2020-03-25 202.131.243.190
худалдаа, боловсрол болон хөдөө аж ахуйн салбаруудад хөрөнгө оруулах шаардлагатай. ГЭНҮҮ энэ амартүвшин гэж худлаа поп гар юмаа
Зочин 2020-03-25 119.40.100.170
Тэгэхийн тулд тэвчиж болох зүйлүүдээ бид бүгдийг нь дэмжих ёстой. genuu yaha gesen ug uu. togsgoldoo muridag bsnhd
Малчин 2020-03-25 117.111.16.119
Бид гадаадаас авдаг тансаг барааг 1 жил хэрэглэхгүй байж болно шдээ. Валютаа хэмний, эх орондоо тус дэм болох хэрэгтэй болж байна. Иргэн бүрийн үүрэг. Харин энэ завшаанийг ашиглаад дотооддоо үйлдвэрлэж болох төслүүдийг дэмжиж зээл олгох хэрэгтэй. Нэн ялангуяа хүнс ногоон дээр, хувцас, болон бусад өргөн хэрэглээний барааг орлуулах үйлдвэрийг дэмжих хэрэгтэй.
Зочин 2020-03-25 192.82.72.192
Сонгуульд зориулан төсөвт суулгасан мөнгөний 90 хувийг эхний 6 сард зарцуулахаар төлөвлөсөн байна гэсэн. Тэр нь соёлын төв, үдэлтийн хаалга, элдэв цемэнт шохойнд зориулсан мөнгө гэж байналээ. Төсвөө яаралтай тодотгож энэ үр ашиггүй мөнгөө эдийн засаг руу оруул гэхээр сонгуульд ялагдчихна гээд гүрийгээд байгаамаадаа
Зочин 2020-03-25 202.72.245.122
Zuigeer udakhgui bukh yum saikhan bolno. Zasgiin umnu orj bii zaa!
/*-*/ 2020-03-25 49.0.212.13
Сүх далайтал үхэр амар гэгчээр чи ч овоо муу хөлдүү оорк юмаа
Баяр 2020-03-25 103.212.119.140
Төсвөө тодотгож Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарын өөрсддөө зориулж тавиулсан олон зуун тэрбумын хөрөнгө оруулалтыг зогсоож аюулд нэрвэгдээд байгаа иргэддээ өгөх нь зөв
зочин 2020-03-25 203.91.119.42
Тодотголд яарах хэрэг байна уу. Жаахан судалж байгаад үзсэн дээр шүү.
Зочин 2020-03-25 202.9.46.167
Хэдэн үеэрээ гуйлгачин байсан, залхуу, архичин хүмүүсийн удамд төрсөн хүн гуйлга гуйх л тухай бодож, түүнээс болж өгвөл ахиухан авах бодолтой байдаг жамтай. Удам угсаагаа /генээ/ сайжруулж, дараачийн үеэ сайжруулахын тулд гэгээрэлд хичээх хэрэгтэй. Энэ бол шинжлэх ухаанд ч тэгэж заасан, шашны номлолд ч тэгэж айлтгасан. Хандив, бэлэг, өглөг, хишигээр амьдрах гэдэг орк зангаасаа татгалз. Намууд хандив, хишиг хүмүүст тараадаг нь тэр нам гуйлгачин удамтай удирдлагуудаар дүүрсэний шинж.
U 2020-03-25 217.84.217.93
2 uulaa l oiroltsoo sanaatai bnashd esreg terseg um yariagui l bna
/*-*/ 2020-03-25 49.0.212.13
Аргагүй шүү дээ, хоёулаа нэг намынх юм чинь, цаад Амарьүвшин чинь Их хурлын гишүүн бүр цаашлаад сайд болж том гарын авилгалч болох амбицтай зальны хөрөнгө шүү
Зочин 2020-03-25 202.179.25.183
Өөр гарц байхгүй бололтой. Дэлхийн улс орнууд коронагийн тархалтыг 2021 он хүртэл барих боломжгүй гэж үзэж бодлого боловсруулж байна. Монгол улс болохоор сонгууль хийнэ гэж тэнэгтэж байж эдийн засгаа сүйрүүлэх аюул тулгарч байна.