Г.Загдааг гурван хэрэгт ялалдагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Г.Загдааг гурван хэрэгт ялалдагчаар татжээ

Г.Загдааг гурван хэрэгт ялалдагчаар татжээ

Цахим орчинд “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн Г.Загдаагийн хэн нэгнийг хэл амаар доромжилсон харааж зүхэж байгаа бичлэг, лайвууд ар араасаа хөвөрч иргэд, олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болсон.  Тиймээс   Г.Загдаад холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын гурван  хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа юм байна.
Тэрбээр

  • Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны гадаа Г.Загдаа нь иргэн Б-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
  • Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт Г.Загдаа нь иргэн М-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
  • “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад дуудлагаар очсон төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан байна. Өдгөө хэргүүдийг шалгаж байгаа аж.

Дээрх хэргүүдээс гадна “Зөв амьдрах ухаан”  ТББ-аас хүүхдээ авах гэсэн нэгэн эмэгтэйг хэл амаар доромжилж, танхайрсан бичлэг нь олон нийтэд ил болсон. Г.Загдаагийн гаргасан энэ үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Зөрчлийн хэрэг үүсгэж, хоёр сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
9
БурууБуруу
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж