О.Магнай: Иргэн бүрт 1.2 сая төгрөг тараахыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

О.Магнай: Иргэн бүрт 1.2 сая төгрөг тараахыг шаардаж байна

О.Магнай: Иргэн бүрт 1.2 сая төгрөг тараахыг шаардаж байна

Ардчилсан намын нарийн бичгийн  дарга О.Магнай өнөөдөр /2020.03.25/ мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандаж шаардах бичиг хүргүүлж буйгаа дуулгав. Тэрбээр  иргэн бүрт 1.2 сая төгрөг төрөөс тараахыг шаардаж байгаа аж. 


Тэрбээр “ Цар тахлаас болж, бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын хувьд энэ оны нэгдүгээр сараас эхлэн хөл хориог өнөөдрийн байдлаар тавдугаар сарын 1 хүртэл сунгасан. Халдварт вирусээс үүдэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн  засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа. Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл үүслээ.

Энэ онцгой байдлын үед Засгийн газар мөн онцгой байдлаар асуудалд хандаж, эдийн  засгийг сэргээх, эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй иргэдэд танилцуулж, хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. 

Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл  бодитой бөгөөд тодорхой бодлого зорилт танилцуулсангүй өдийг хүрлээ. Иймд эдийн засгийг сэргээх тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн  тавдугаар зүйлийн  дөрөвт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Мөн аравдугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус, тус заасныг үндэслэн Монгол Улсын иргэн бүрт 1.2 сая төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгож эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна.

АНУ иргэн бүртээ 1000 ам.доллар өгөх асуудал яригдаж байгаа бол Хонконг гэхэд  иргэн бүртээ 1200 ам.доллар өгсөн.  Өнөдөөр Британийн Засгийн газар гэхэд нийт ажилдагсдынхаа цалингийн 80 хувийг  нь  дааж байна. Тэгэхээр бид энэ бүгдээс хоцорч болохгүй.  2020 оны төсөвт барилга байшин, зам их тусгасан.  Хоёр замаа болиод тэр мөнгөө иргэдэд өгөх цаг болсон. Ерөнхий сайдыг хариу өгнө гэж найдаж байна. Иргэдэд мөнгө тараах  нь Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь авч үлдэх  зөв бодлого”  гэдгийг энэ үеэр онцоллоо.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-Иргэн бүрт 1.2 сая төгрөг бэлнээр тараах ёстой гэж та хэллээ. Өмнө нь бэлэн мөнгө тараагаад эдийн засгаа хямралд хүргэж байсан удаа бий? 

-Өнөөдөр онцгой  байдал үүссэн. Яг энэ хэвээрээ явах юм бол ажилгүй хүмүүсийн тоо 266 мянган хүнээр нэмэгдэх эрсдэлтэй. Эдгээр хүмүүсийг ажилгүй болтол нь хүлээе гэвэл Монгол Улсын эдийн засаг тэг зогсолт хийнэ. Энэ нь улсын эдийн засаг нь тархиараа савна гэсэн үг. Харин үүнээс урьдчилан сэргийлэх ганц арга нь эдийн засаг руугаа мөнгө хийх. Ингэхдээ банкуудаар дамжуулах биш иргэдээрээ дамжуулж эдийн засгаа эрчимжүүлэх нь хамгийн зөв арга. Дэлхийн олон орон энэхүү аргыг хэрэглэж байна.

-Хөрөнгө оруулалт буурсан, экспорт зогссон. Үйлдвэр, үйлчилгээний газруудын орлого буурсан. Монголд бэлэн мөнгө тараах эдийн засгийн боломж байгаа юу.  Төв банк мөнгө хэвлэх тараахын хэрээр төгрөгийн ханш үнэгүйдэх юм биш үү? 

-Төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Өнөөдөр вирусээр дамжин бий болж байгаа хямрал цаашдаа эдийн засгаа бүхлээр нь унагаах бодитой эрсдэл бий болсон байна. Аж, ахуйн нэгжүүд нийгмийн даатгал, татвараа төлж чадахгүйд хүрч байна.  Ингэж байгаад улс орны эдийн засгийг унагаавал дахиад сэргэх нь 4-5 жил хэрэгтэй болно.   Эдийн засгаа унагаахгүй байх хамгийн чухал арга бол мөнгөө эдийн засаг руу иргэдээрээ дамжуулан хийх юм.  Эдийн засаг өнөөдөр мөнгөөр дутаж байна.  Энэ бол сонгуулиар хүн бүрт сая төгрөг өгнө гэдгээс тэс өөр асуудал. Энэ бол популизм биш. Сонгуультай холбоод байх шаардлагагүй.

-Эдийн засгийн хямралаас гаргах оновчтой шийдэл энэ мөн гэж үү?

-Ямар ч байсан эхний ээлжид иргэддээ 1.2 сая төгрөгийг олгох хэрэгтэй. Царцаад байгаа эдийн  засагт нэмэртэй. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын хариуцлагыг төр хүлээдэг. Тэгэхээр төр үүргээ хүлээгээд ажлаа хий. Өнөөдөр энэ байдлаараа ахиад арав хонох юм бол үйлчилгээний салбарын 30 хувь нь дампуурна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ТэнэглэлТэнэглэл
32
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж