Ханхүү Харри эхнэрээ эзгүйчлэв үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри эхнэрээ эзгүйчлэв үү?

Ханхүү Харри эхнэрээ эзгүйчлэв үү?

Их Британийн хунтайж Харри болон түүний гэргий Меган Маркл нар хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлаж, өөрсдийнхөөрөө амьдрахаар Канадыг зорьсон билээ. Хунтайж Харри эхнэр хүүхдээ түрүүлж нисгээд өөрөө ажлаа цэгцлэхээр эх орондоо байх хугацаандаа экс найз бүсгүйтэйгээ нууцхан уулзсан талаар хэвлэлүүд бичиж эхэлжээ.

Харригийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Канад руу явахаасаа өмнө ойр дотны найзуудтайгаа маш нууцлаг үдэшлэг зохион байгуулсан байна. Энэ үеэр түүний өмнө нь үерхэж байсан бүсгүй Чельси Дэви ирсэн байжээ. Харри түүнийг хараад ихэд балмагдсан ч ирсэнд нь баярлаж байгаагаа илэрхийлээд Чельсиг тэвэрсэн байна. Мөн тэрбээр үдэшлэгийн үеэр гар утсаа унтраасныг эх сурвалж хэвлэлд ярьсан байна. Энэ талаар Харри одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Харри Чельси нар 2004-2010 оны хооронд зургаан жил үерхэж байгаад Зимбабве гаралтай бүсгүй Чельси язгууртны хатуу дэг журамтай амьдралаар амьдарч чадахгүй гэх шалтгаанаар хоёр тийш болцгоожээ.

Эх сурвалж: The Sun

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж