Жо Байден: Трамп амаа хамхиад, чихээ онгойлгох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Жо Байден: Трамп амаа хамхиад, чихээ онгойлгох хэрэгтэй

Жо Байден: Трамп амаа хамхиад, чихээ онгойлгох хэрэгтэй

Дэд ерөнхийлөгч асан Жо Байден өчигдөр/2020.03.24/ Ерөнхийлөгч Дональд Трампын дөрөвдүгээр сарын 19 гэхэд Америкын хөл хориог дуусгахыг хүсч буйгаа илэрхийлсэнд дургүйцэж "Трамп амаа хамхиад, чихээ онгойлгох хэрэгтэй. Тэр онгойсон чихээрээ эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг сонсох хэрэгтэй" хэмээн хэлжээ.

Тэрбээр  "Бид бүгд л аль болох түргэн эдийн засгаа эргүүлэн хөл дээр нь босгохыг хүсч байгаа. Харин түүний тулд эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Харин Трамп оронд нь бүх хүмүүсийг ажилд нь эргүүлэн оруулахыг хүсч байна. Тэр юугаа яриад байгаа юм? Трамп коронавируст буруугүй ч Ерөнхийлөгч хүн авах ёстой арга хэмжээ аваагүйдээ хариуцлага хүлээх ёстой. Тэр аль эртнээс  маск, ариутгагч гэх мэт бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэхийг тушаах хэрэгтэй байсан юм. Тэр өөрийгөө дайны үеийн Ерөнхийлөгч гэж хэлэх дуртай. Тийм л юм бол тийм л байх хэрэгтэй. Хурдан ажиллах хэрэгтэй" хэмээн CNN агентлагт ярилцлага өгчээ.

Байден сонгуулийн ажлаа хоёр долоо хоногийн турш эрчимтэй хийж байсан ч коронавирусээс болоод бүх нэр дэвшигчид ажлаа түр завсарлах хэрэгтэй болсон билээ.

Ярилцлагын үеэр Жо Байден коронавирусийн шинжилгээ өгөөгүй, учир нь түүнд ямар ч шинж тэмдэг илрээгүйгээс гадна эмч нарын зөвлөгөөг маш сайн дагаж байгаагаа хэлсэн байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж