“Америкийн эдийн засаг ахмадуудын аминаас үнэтэй”

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

“Америкийн эдийн засаг ахмадуудын аминаас үнэтэй”

“Америкийн эдийн засаг ахмадуудын аминаас үнэтэй”

АНУ-ын Техас мужийн захирагчийн орлогч Дан Патрик өөрийн хэлсэн үгнээсээ болж ихээхэн шүүмжлэлд өртжээ. Өдгөө 70 настай тэрбээр шинэ төрлийн коронавирусийн хямралын үед ахмад настнууд улсын эдийн засгийг доройтуулж, улс оронд дарамт болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп ээлжит хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын эдийн засгийг ойрын хугацаанд сэргээхийг хүсч байгаагаа ярьсны дараа Дан Патрик “Америкчууд аль болох эрт ажил, амьдралдаа эргэж орох хэрэгтэй байна. Үнэндээ над шиг 70 болон түүнээс дээш насны ахмадууд улсдаа хэт найдаж, улс эх орноо эрсдэлд оруулах хэрэггүй.  Өөрсдөдөө анхаарал тавь. Хэрэв надад үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйг, улсынхаа эдийн засгийг бодоод өөрийгөө золиослох сонголт ирвэл би үүнийг хийх болно. Улс эх орныхоо эдийн засгийн унахыг харж байснаас үхсэн минь дээр. Би зургаан ач зээтэй. Над шиг ийм бодолтой эмээ өвөө нар маш олон байгаа. Ерөнхийлөгчийн хэлснээр нас баралтын түвшин маш бага байна. Ийм байхад бид бүхэл бүтэн улс даяараа хөл хорионд орох ёстой юу? Бид ажилдаа эргэн орох ёстой гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.

Түүний энэхүү хэлсэн үгэнд маш олон хүн эгдүүцэж байгаагаа цахим сүлжээнд илэрхийлсэн байна. “Covid-19” өвчний халдвар авсан болон уг өвчнөөр нас барж буй хүмүүсийн дийлэнх хувийг өндөр настнууд эзэлж байгаа юм. Зарим улс орнууд эмч, эмнэлгийн хэрэгсэл хүрэлцэхгүй, дутагдалд орсноос болж аврагдах магадлал өндөр хүмүүсээ түрүүлж эмчлэх буюу өвчтнүүдээ насаар нь эрэмбэлэх аргыг сонгохоос өөр аргагүйд хүрээд байгаа тухай ч мэдээлэл гарсан билээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж