Батаклан театрын өмнө Imagine цуурайтлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Батаклан театрын өмнө Imagine цуурайтлаа

Арваннэгдүгээр сарын 13-нд болсон цуврал хядлагын эсрэг хөгжимчин залуу гудамжаар хөгжимдсөөр явна. Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд бөмбөг дэлбэрч, зоогийн газруудад буун дуу гарч  Батаклан театрт  үзэгчдийг барьцаалан хөнөөсөн юм.

Дэлхийн сайн санаат хүн бүр л Францын нийслэлийнхэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байв. Тэдний нэг  үл танигдсан хөгжимчин Bataclan концертын танхимын зэргэлдээ төгөлдөр хуур тоглов. Залуу хөгжимчин Жон Ленноны  Imagine  дууны жааз хувилбарыг тоглож байна. Ленноны дуу нь дайн, хүчирхийллийн эсрэг тэмцэгчдийн сүлд дуу нь болон хувирч байна. Олон нийтэд төдийлөн алдаршаагүй, үл таних хөгжимчнийг сонсохоор олон хүн  цугларсан байлаа.

Танихгүй залуу дугуйтай ирээд зөөврийн төгөлдөр хуураа байрлуулан тоглож эхэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж