С.Баярцогтын дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

С.Баярцогтын дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолжээ

С.Баярцогтын дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолжээ

Хэдэн жилийн өмнө Сангийн сайд асан С.Баярцогтыг  дансны хуулгыг Э.Цэрэн гэх эмэгтэй  Швейцариас авчирсан гэх дуулиан тарьж байв. Ингэхдээ түүний дансанд 9.2 сая ам.доллар орсон гэх "баримт"-ыг ч үзүүлж байсан юм. Тэгвэл энэ бүхнийг хуурамч болохыг Швейцарийн прокурорууд тогтоожээ

Харин энэ асуудалд С.Баярцогтын өгсөн хариултыг сонирхуулъя. "Энэ бүх дуулианыг нэр бүхий Монголын улстөрчид 2016 оны сонгуулийн өмнө зохион байгуулж, 9.2 сая ам. доллар миний дансанд ANZ банкнаас орж ирсэн гэсэн хуурамч материалыг бүрдүүлж, “Transparency Anonymous” хэмээх огт байхгүй байгууллагын нэр барьж хэвлэл, нийгмийн сүлжээгээр тарааж, миний эсрэг зохион байгуулалттай сөрөг сурталчилгаа явуулсан. Улмаар уг хуурамч материалд үндэслэж Швейцарьт хэрэг үүсгүүлж, Монголд хаагдсан хэргийг дахин сэргээлгэсэн. Швейцарьт үүсгэсэн хэргийн дагуу надад мөнгө зээлсэн монгол бизнесмэнүүдийн дансыг гурван жил царцааж, монголчуудаа хохироосон ийм хэрэг гарсан. Гурван жил гаруй монгол бизнесмэнүүдийг Швейцарийн тал мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаад, авилга авсан, мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, эдгээр бизнес эрхлэгчдийн мөнгийг нь гаргаж өгч байна.

Энэ мөрдөн шалгах явцдаа “Transparency Anonymous” хэмээх байгууллага нь огт байхгүй, миний дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолсон. Эдгээр бүх баримтыг Монголын холбогдох хуулийн байгууллагуудад ирүүлсэн байгаа. Дахин хэлье. Энэ бүх асуудал бүгд баримт, нотолгоотой. Швейцарийн Ерөнхий прокурорын газар энэ бүх материал, баримт, нотолгоог Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад шилжүүлэн өгсөн" гэжээ. Ямартаа ч С.Баярцогтыг оффшорын хэргээр багагүй баалсан ч Швейцарийн Ерөнхий прокурорын газраас түүний "хэргийг" хэрэгсэхгүй болгосон байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ТэнэглэлТэнэглэл
42
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж