Дөрөвдүгээр сарын 1-нээс ХБНГУ, БНСУ, Японоос иргэдээ татна

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 1-нээс ХБНГУ, БНСУ, Японоос иргэдээ татна

Дөрөвдүгээр сарын 1-нээс ХБНГУ, БНСУ, Японоос иргэдээ татна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгийн мэдээлснээр УОК-ын Шуурхай штабынхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт  ажиллаж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарчээ. Дээрх аймгуудад энэ сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан бол 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу ажиглалтаас гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах ажиллагаанд нислэгийн багийнхан болон МХЕГ-ын байцаагч нар, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг томилон ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байгаа аж.

ТУСГААРЛАХ БАЙРУУДААС 11 ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

МХЕГ-ын мэдээлснээр ЭМЯ-тай хамтран өнөөдрийн байдлаар 7242 ор бүхий 106 объектод хяналт тавьжээ. "Өнөөдрийн байдлаар 1804 хүн ажиглалтад байна. Цаашид тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа" гэв. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Улаанбаатар хотод долоон зочид буудал, амралт сувиллын газруудад тусгаарлаж, ЭМЯ-тай хамтран хяналт тавьж зөвлөмж хүргүүлжээ. Хяналт шалгалтаар нийт 11 зөрчил илэрсэн байна. Зочид буудлын менежер, гал тогооны ажилчид хамгаалалтын маскгүй, зохион байгуулах менежментийн ажилтангүй зэрэг зөрчил илэрчээ. Баян-Өлгий аймгийн тусгаарлах байрны эрчим хүч тасалдсан. Тиймээс эрчим хүчээр хангах бэлтгэл байдлыг хангуулахаар ДЦС-ын 148 байгууллагад хяналт тавьж 245 сая төгрөгийн зөрчлийг арилгуулсан байна. Хилийн боомтуудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөвлөмжийн наалт нааж байгаа гэв. Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийхээр болсон аж ахуйн нэгжийн 160 гаруй бэлтгэлээ хангасан гэсэн ч газар дээр нь очиж шалгаж үзэхэд гурван аж ахуй нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэх шаардлага хангасан, бусад нь хангалт муутай байжээ.

ТУСГААРЛАГДАЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ АЖЛААС НЬ ХАЛАХ ЁСГҮЙ

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ "Замын-Үүдийн боомтоор 30 иргэнийн өнөөдөр татан авч байна. Хил дээрээс татан авах ажиллагаанд халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдөр БНХАУ-аас оношлуур, амны хаалт өгөхөөр болсон. Тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног үргэлжлүүлэн гэртээ байх нь шаардлага тавьсан. Өвдөөд эдгэсэн хүнд бол 28 хоног гэртээ тусгаарлах шаардлага тавигдана. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага ажлыг зохицуулахад анхаараарай. Аль болох гэрт нь байлгах талаар анхаараарай. Мөн тусгаарлагдсан иргэдийг аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын удирдлагууд ажлаас нь халах ёсгүй. Ийм гомдол мэдээлэл ирж байна. Шаардлагатай үед нь тодорхойлолт өгч байгаа.

Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн Европын холбоо болон Оросын холбоо Казакстанаар дамжин ирж байгаа. Тээвэрлэлтэд тавих хяналт  шалгалтыг чангатгах, шуурхай штабаас өдөр тутам цагдаагийн байгууллагатай хамтарч байгаа гуравдугаар сарын 22-24 өдрүүдэд Алтанбулаг, Цагаан нуур, Замын-Үүд, Эрээнцавын авто замын боомтоор хилийн мэргэжлийн хяналт шалгалтын доор 8401 тонн нүүрс 69 тээврийн хэрэгсэл улсын хилээр гарсан байна. 3319 тонн бараа бүтээгдэхүүн импортолсноос 1091 тонн хүнсний бүтээгдэхүүн, 2228  тонн хүнсний бус бараа  байжээ. Нийт 563 жолоочийг улсын хилээр нэвтрүүлж монгол 500, гадаад 63  жолоочид эрүүл мэндийн судалгаа шалгалт хийсэн. Гадаад жолоочид англи, орос, монгол хэл дээрх зааварчилгааг машинд нь байрлуулж өгч байгаа. Хилээр орж ирж буй тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж “Тусгаарлалт” гэсэн тэмдэглэгээ бүхий наалт нааж байгаа. Энэ нь хот болон орон нутагт зорчих үед иргэд тухайн тэмдэгт бүхий тээврийн хэрэгсэлд санаатай болон санамсаргүй тохиолдлоор ойртохгүй байхыг анхааруулж байгаа юм. Мөн НЗДТГ болон захирагчийн албанаас коронавирусээс урьдчилан сэргийлж 8-н авто тээврийн товчоодод ариутгал хийгдэж  байгаа. Мөн Эрүүл мэндийн яамны заавар доор гудамж талбайн ариутгалын ажил хийгдэж байгаа. Гуравдугаар сарын 17-ноос эхэлж Улаанбаатар хотын гол зам талбай дүүргүүдийн болон гэр хорооллын зам талбайд халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна. Гуравдугаар сарын 17-24 өдрийн хооронд нийт 2335.2 км зам, 115750 мКв талбайд ариутгал хийгдэж байгаа. Өнөөдрөөс  Баянзүрх налайх дүүргүүдэд цаашлаад улс орон даяар энэ ажил хийгдэнэ" гэлээ.

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Tuesday, March 24, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
12
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж