ОХУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар нэмэгдэж буй учир тус улсын эрх баригчид халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлах түр эмнэлгийг барьж эхэлжээ.
Хятад улсын жишгээр барьж буй уг эмнэлэг нь 600 ортой бөгөөд Москва хотоос өмнө зүгт 50 километр зайд орших Голохвастов тосгонд баригдаж байна. Барилгын ажил энэ сарын дундуур эхэлсэн ба гүйцэтгэл 40 хувьтай явж байгааг Москва хотын захиргаанаас мэдээлжээ.
Нийт 43 га талбай бүхий уг эмнэлгийг барихад 8,5 тэрбум рубль буюу 135 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд 35 барилгын компанийн 5,000 орчим ажилчин ажиллаж байна. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан 495 хүн байгаа бол нэг хүн коронавирусийн улмаас нас барсан юм.
Эх сурвалж: BBC, Moscow Times
Холбоотой мэдээ