Хамтын тэтгэвэрт 9.8 тэрбум шаардагдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хамтын тэтгэвэрт 9.8 тэрбум шаардагдана

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Хамтын тэтгэвэрт 9.8 тэрбум шаардагдана

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 100 хувийн дэмжлэгтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Тэтгэврээ тогтоолгосон хоёр буурлын нэг нь нас барсан бол үлдсэнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгодог байх зохицуулалт дээрх хуулийн төсөлд суусан юм. Гэхдээ тогтоолгосон тэтгэврийнх нь 70-80 хүртэл хувийг буцаан олгох уу, яах вэ гэдэг эцэслэгдээгүй. Энэ асуудлыг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, хувь хэмжээг нь тогтоох аж.

Ажлын хэсгийн төвшинд дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ асуудал дээр тодорхой ярилцсаны эцэст хуулийг буцаан үйлчилдэг байхаар зохицуулсан нөхцөлд нийт 9.8 тэрбум төгрөг шаардана гэсэн тооцоо гаргажээ. Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон аж.

Харин хууль буцаж үйлчлэх хугацааг нь 2014 оны нэгдүгээр сарын 1 хэмээн тооцжээ. Үүгээр тооцож үзэхэд 9.8 тэрбум төгрөг шаардаж буй юм байна.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Уг хууль батлагдахыг ахмадууд их хүлээж байгаа. Хуулийн эргэж үйлчлэх хугацааг дахин ярих нь зөв байх. Уг нь бол хуулийн төслийг хоёр жилийн өмнө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч хэлэлцэхгүй явсаар цаг алдсан” гэсэн тайлбар хийж байлаа.

Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэнээр төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Батцогт нар санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүгээр малчдын тэтгэврээ тогтоолгох насыг 1.2 жилээр тооцох асуудал туссан.

Малчдыг цаг наргүй хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна гэж үзэн төсөл санаачлагчид дээрх хуулийн төслийг боловсруулжээ.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2015-11-18 150.129.141.172

Malchdiin hedelmer hund yum bol uneheer hund nehtseld ajilladag uurhaichid bolon hund hedelmer erheldeg barilgachid hengen hedelmer hiideg yum uu. huviinkhaa maliig malladag humuus niigmiin daatgald yu ch telehgui yavsan uls yagaad hengelelt edelj ert tetgevert garah estoi yum, bitgii alagchilj uzeed baigaarai, bugd niigemd tegsh erhtei shuu, ted chin hotiin bidniig bodvol huvdaa herengetei bayan uls shuu dee

Zochin 2015-11-18 150.129.141.172

Ulsad nasaaraa 30-40 jil hedelmerlej baisan hun tetgever togtoolgohoos emne /1-2 jiliin /uhchisen tohioldold avah yum uu, manai eregteichuud golduu ert uheed baigaa shuu dee

зочин 2015-11-18 112.72.12.1

энд бас нэг но-той асуудал байнаа НаАсааараа ажиллаж ажиллаж тэтгэврээ тогтоолгожчадалгүй нэг хоёр жилийн өмнө бурхны оронд яваад өгөх тохиолдол зөндөө байна Ийм үед үлдсэн нэг нь яах юм бол Тэтгэврийн даатгалд төлсөн мөнгөнөөс нь жаахныг нь ч гэсэн үлдсэнд нь олгох боломжийг энэ хуулинд оруулвал их л шударга зүйл болох нь дамжиггүй шүү

Сухээ 2015-11-18 59.153.115.135

Малчины тэтгэвэр гэж юугаа тэнэгтээд байнаа, нийгмийн даатгалыг нь яаж авдаг юм, хэдийг толдог юм, 100 малтай бол хэд,1000-т малчин хэдийг тоглох вэ, Би насаараа улсад ажиллаад сар бур 300-500 мянган тогрог толж байсан тэгвэл Би тэр толсон монгоо буцааж авмаар байна .

Зочин 2015-11-18 122.201.26.186

Малчин яахаараа хүнд хүчир ажил болчихвоо. Яг үнэндээ малчид нийгмийн даатгал төлдөг юмуу. Хэрвээ малчид хүнд хүчир ажил гээд хөнгөлөлт олгоод эхэлбэл уурхайчид, эмч, багш нар бас хүнд хөдөлмөр эрхлэгсэд гэж барьцана шүү дээ. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх хэрэгтэй