Брунейн вант улсын султан Хассанал Болкиахын автомашины цуглуулгад дэлхий дээрх хамгийн үнэтэй, хамгийн хурдан, хамгийн ховор, хамгийн чамин, тансаг гээд авто сонирхогчдын нүдийг хужирлах дэлхийд алдартай олон төмөр хөлөг байдаг. Британийн Daily Mirror сонинд мэдээлснээр зургадугаар сарын 30-ны байдлаар 7000 гаруй автомашиныг нэгтгэсэн Брунейн султаны авто цуглуулгад 604 Rolls Royce, 574 Mercedes-Benz, 452 Ferrari, 382 Bentley, 209 BMW, 179 Jaguar, 134 Koenigseggs, 21 Lamborghini, 11 Aston Martin бас нэг SSC байдаг гэнэ. Түүний эзэмшилд байдаг цуглуулгыг таван тусдаа нисэх онгоцны гарашт байрлуулсан бөгөөд нийт тав орчим тэрбум ам.доллараар үнэлэгдэх шилдэг төмөр хөлгүүдийг нэгтгэжээ.
С.Цэлмэг
С.Цэлмэг