Монголын эмч нар итгэл алдсангүй

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Монголын эмч нар итгэл алдсангүй

Монголын эмч нар итгэл алдсангүй

2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн франц иргэнээс коронавирусийн халдвар илэрч нь Монголд бүртгэгдсэн анхны тохиолдол болсон юм.  Мөн гадаадаас эх орондоо ирсэн есөн монгол хүнээс "COVID-19" илэрсэн. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа юм. Францын иргэнийг Дорноговь дахь уурхайн кэмп дээрээс нь авчрахад "би эндээ дуусъя" гэсэн тухай мэдээлэл цацагдаж байв.  Монголын эмч нарт анхандаа итгэл муутай байсан түүнийг эдгээж, эмчилж чадна гэдэгтээ манай эрүүл мэндийн салбарынхан бүрэн итгэлтэй байгаагаа хэлж байсан.  Монгол эмч нарын ардын уламжлалт болон европ аргыг хосолсон эмчилгээний үрд дүнд түүний уушиг сэргэж эхэлснийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр мэдээлсэн. Гэхдээ бүрэн эдгэрэхэд дор хаяж арваад хоногийн хугацаа байгааг дуулгасан юм. Монголын алтан гартай эмч нарын буянаар аюулт өвчнөөс ангижирч буй тэрбээр тэдэнд  насаараа баярлаж явахаас өөр аргагүй.  Түүний гэр бүл ч Монголын талаар, монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй үлдэх бизээ.  Цар тахлын энэ хэцүү, хүнд үед зарим улс орнууд гадаадын иргэдийг эмчлэхгүй гэж хүнлэг бус зан гаргаж буй бол Монголын эмч нар нэг ч  гэсэн хүнийг халдвараар өвчлүүлэхгүйн тулд, нэг иргэний  амь насыг өвчнөөс эдгээхийн тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Түүний биеийг сайжирч байгаа тухай мэдээллийг хүргэсэн эмч нарт тэрбээр "би инээж байна" гэсэн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж