Хавайд цунамигаас сэрэмжлүүлжээ | News.MN

Хавайд цунамигаас сэрэмжлүүлжээ

Хавайд цунамигаас сэрэмжлүүлжээ

Хавайд цунамигаас сэрэмжлүүлжээ

ОХУ-ын алс Дорнодын хязгаарын бүс нутагт 7.5 магнитуд газар хөдөлж, Курилын арлуудад хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр орон нутгийн цагаар өнөөдөр үдэд (2020.3.25) 56 км-ийн гүнд 7.5 магнитуд газар хөдөлсөн аж.

Одоогоор газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирол, сүйрлийн мэдээлэл байхгүй байна. Гэхдээ газар хөдлөлтийн голомтоос 5600 км хол зайтай орших Хавайд цунамийн гамшгаас сэрэмжлэх анхааруулга өгчээ.

Газар хөдлөлтийн голомт Хойд Курилийн арлаас зүүн хойд зүгт 219 км зайтай  Номхон далайд газар хөдөлжээ. Курилийн арлуудын хойд төгсгөлд 2500 орчим хүн оршин суудаг аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж