ОХУ-ын алс Дорнодын хязгаарын бүс нутагт 7.5 магнитуд газар хөдөлж, Курилын арлуудад хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр орон нутгийн цагаар өнөөдөр үдэд (2020.3.25) 56 км-ийн гүнд 7.5 магнитуд газар хөдөлсөн аж.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирол, сүйрлийн мэдээлэл байхгүй байна. Гэхдээ газар хөдлөлтийн голомтоос 5600 км хол зайтай орших Хавайд цунамийн гамшгаас сэрэмжлэх анхааруулга өгчээ.
Газар хөдлөлтийн голомт Хойд Курилийн арлаас зүүн хойд зүгт 219 км зайтай Номхон далайд газар хөдөлжээ. Курилийн арлуудын хойд төгсгөлд 2500 орчим хүн оршин суудаг аж.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ