“Чинээлэг малчин” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

“Чинээлэг малчин” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжинэ

“Чинээлэг малчин” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжинэ

Малчдыг нийгмийн чинээлэг дундаж давхаргад хүргэж, ядуурлыг бууруулах, бэлчээрийг хамгаалах, хот руу чиглэсэн нүүдэл, төвлөрөлийг зогсоох зорилготой “Чинээлэг Малчин” хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр боллоо.

“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын Хөвсгөл аймаг дахь салбар нэгжийн захирлаар Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар томилогдон ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах гэрээгээ байгуулж, тамга тэмдгээ гардсан юм.

Хөвсгөл аймаг 17 мянган малчин өрхтэй, зургаан сая гаруй толгой малтай. Малынхаа тоогоор улсад тэргүүлдэг хоёр аймгийн нэг бөгөөд 2019 оны мал тооллогоор Хөвсгөл аймгийн нийт малын 50 хувь нь хонин сүрэг байна. Гэвч нийт гурван сая хонины 1,3 сая нь буюу 40 хувь нь л хээлтэгч мал байгаа юм. Тиймээс энэ хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд хурдан оруулж, бэлчээрээ хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Хөвсгөл аймгийн бэлчээрийн 40 хувь нь доройтсон. Харин нийт малчин өрхийн 70 орчим хувь нь 100-500 тооны хоньтой гэсэн судалгаа бий. Тиймээс тус хөтөлбөрөөс санал болгож байгаа “Хонь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцөл Хөвсгөл аймагт бэлэн гэж үзэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд  цөөн тооны малдаа түшиглэн хэрхэн ашиг олж, баян чинээлэг болох бизнес загварыг хөвсгөлчүүдэд заана.

Хөвсгөл аймаг дахь салбар нэн тэргүүнд сум, баг бүрийн малчдын төлөөллийг хамруулсан сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх сургалтыг зохион байгуулах юм байна. Цаашлаад сургалтад хамрагдсан малчдад түшиглэн бизнесийн загвар өрх, шилмэл үүлдрийн үржлийн хонин сүрэг бий болгох зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ-ын 21 аймаг 330 суманд хүрч ажиллах зорилго ийнхүү эхэлж байна.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж