Хотын соёл бүх нийтийн хөдөлгөөнийг эхлүүллээ | News.MN

Хотын соёл бүх нийтийн хөдөлгөөнийг эхлүүллээ

Хотын соёл бүх нийтийн хөдөлгөөнийг эхлүүллээ

Хотын соёл бүх нийтийн хөдөлгөөнийг эхлүүллээ

Хотын соёл бүх нийтийн хөдөлгөөнийг нийслэл даяар эхлүүлж байгаа талаар өнөөдөр /2020.03.25/ Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Уртнасан нар мэдээлэл хийлээ. Хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар аюулгүй найрсаг хотыг бий болгохын тулд цаг тутамдаа ажиллаж  хотын соёл аяныг  өнөөдрөөс эхлүүлж  байгааг мэдэгдлээ. Мөн олон залуучууд олны танил эрхмүүд энэхүү хөдөлгөөнд нэгдэж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Уг хөдөлгөөн өнөөдрөөс  арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл бүтэн жилийн турш зохион байгуулагдах бөгөөд нийслэлийн бүхий л харъя байгууллагуудын 34100 алба хаагч хамтарч ажиллах юм байна. Мөн нийслэлчүүдийг хотын соёл аянд нэгдэхийг уриалж байна. Нийслэлийн 2020 оны зорилтот чиглэлийн хүрээнд нэг хот нэг стандарт чиглэлийн хүрээнд иргэд, нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйлийг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгыг  дэвшүүлж ажиллаж байгаа юм байна.

60н жилийн өмнө буюу 1959-1962 онд Монгол даяр соёлын довтолгоог хэрэгжүүлж, энэ хүрээнд нүүдэлчин монголчуудыг  богино хугацаанд соёлжуулсан түүхтэй. Тиймээс уг үйл ажиллагааны гол хэрэгжүүлэгч нь иргэн бүр байна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сануулж бас уриалж байна.

 Б.ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-25 66.181.161.72

Энэ ёстой зөв шүү. Манай Улаанбаатар хот Монгол улсын нийслэл нь гэхэд арай л арчаагүй гомдмоор санагддаг шүү. Улаанбаатар хотод соёлгүй бүдүүлэг хүмүүс маш олон байгаа. Гудамж талбай орцыг бохирлож хогоо энд тэндгүй хаяна. Ядаж л хогийн цэгт хаяж чадахгүй гомдмоор шүү. Бас Улаанбаатар хотод усанд огт ордоггүй хувцасаа угаадаггүй хүмүүс бүүр олон байгаа. Автобусанд ороод суухад муухай үнэртэй бохир хүмүүс маш олон байдаг. Бас Монгол залуучууд хараалын үг их хэлдэг харьцааны соёлгүй болсон шүү.

Avatar

Соёл 2020-03-25 139.5.216.102

Автобусны буудлаар дүүрэн ТҮЦ нэртэй замбараагүй амбааруудаа буулгаач.Ингэвэл хотын соёл стандарт ярьж болох юм

Avatar

Зочин 2020-03-25 182.160.39.235

Юуны өмнө хогоо цагт нь ачмаар байна. 6-р бичил хорооллын 15-р байрны орцнуудын үүдэнд хог овоорч салхинд хийсээд тун ч таагүй байгааг анхаарна уу

Avatar

sfghs 2020-03-25 202.179.25.78

Хотын соёл гэх нь өөрөө учир дутагдалтай.
1. Ялгаварлаж буй мэт санагдана. Хотоос гараад өөр соёлоор амьдрах уу? Хотын гадна ямар соёл байлгах гээд байна?
2. Зөрчил тэмцэлд дуудаж байна. Хотын соёл, хөдөөний орк гэж ярьдаг тархины тураалуудад хотод төрж өссөн би х** л гэж хэлнэ. Учир нь миний багад хот хөдөөгүй цэмцгэр байдаг байсан. Одоо бүгд харанхуй шунал, увайгүй бардамнал, бэртэгчин зандаа автчихаад байж хто хөдөө гэж ялгаад яах вэ. Нийтээрээ соёлжъё

Avatar

/*-*/ 2020-03-25 49.0.212.13

Үнэн шүү, нийтийн соёлын довтолгоон дахин хийх хэрэгтэй болсон, гэхдээ эхлээд 1.5 сая хүнтэй нийслэлийг эхлэх цэг болгох нь зөв, цаашдаа хүрээгээ тэлж аймаг, сумын түвшинд, эцэст нь малчны хотонд. Адаглаад шүлс нус цэрээ гудамж талбайд нийж явдгаа болих.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж