Хотын соёл бүх нийтийн хөдөлгөөнийг нийслэл даяар эхлүүлж байгаа талаар өнөөдөр /2020.03.25/ Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Уртнасан нар мэдээлэл хийлээ. Хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар аюулгүй найрсаг хотыг бий болгохын тулд цаг тутамдаа ажиллаж хотын соёл аяныг өнөөдрөөс эхлүүлж байгааг мэдэгдлээ. Мөн олон залуучууд олны танил эрхмүүд энэхүү хөдөлгөөнд нэгдэж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Уг хөдөлгөөн өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл бүтэн жилийн турш зохион байгуулагдах бөгөөд нийслэлийн бүхий л харъя байгууллагуудын 34100 алба хаагч хамтарч ажиллах юм байна. Мөн нийслэлчүүдийг хотын соёл аянд нэгдэхийг уриалж байна. Нийслэлийн 2020 оны зорилтот чиглэлийн хүрээнд нэг хот нэг стандарт чиглэлийн хүрээнд иргэд, нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйлийг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгыг дэвшүүлж ажиллаж байгаа юм байна.
60н жилийн өмнө буюу 1959-1962 онд Монгол даяр соёлын довтолгоог хэрэгжүүлж, энэ хүрээнд нүүдэлчин монголчуудыг богино хугацаанд соёлжуулсан түүхтэй. Тиймээс уг үйл ажиллагааны гол хэрэгжүүлэгч нь иргэн бүр байна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сануулж бас уриалж байна.
Б.ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ