Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий нийтэд коронавирусийн шинж тэмдэг, нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг онцлоод улс орнууд хөл хориог чангатгах арга хэмжээгээ чангаруулж буйг дуулгалаа. Шинэ төрлийн коронавирусээр 65-аас дээш насныханд өвчлөл зонхилдог байсан бол 18-45 хүртэлх насныхан илүүтэй халдвараар өвчлөх хандлагатай байна. Мөн ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүй гэдгийг анхааруулжээ. ЭМЯ-ны зүгээс Монгол Улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангах хэрэгтэйг анхааруулсан юм. Хятад Улс гэхэд тусгаарлах байрны тоогоо нэмэх талаар бэлтгэлээ базааж байгаа гэв. Түүнчлэн иргэд хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр хоршоо хэсч буйг санууллаа.
ОДОО БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛД ҮНДЭСЛЭН НЭГ ӨВЧТӨНД ЗАРЦУУЛАХ ЭМИЙН ТООЦООГ ГАРГАЖ БАЙНА
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

-Нэгдүгээр сараас хойш нийт 3413 иргэн тусгаарлан ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 2083 иргэн тусгаарлах байрт байна. Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарсан. Баян-Өлгий аймагт дөрвөн иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байранд орж буй иргэдийн хөдөлгөөнтэй хамт эмч эмнэлгийн 300 ажилтан тусгаарлагдсан. Амбулаторийн үзлэгт томуу томуу төст өвчний дэгдэлт 2.9 хувьтай бага байна. Бид коронавирусийн эхний давалгааг амжилттай давсан. Хоёр дахь давалгааг эрсдэл багатай давах судалгаа, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эмнэлгийн орнуудын тоо хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн. Орнуудын 5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцож хангамжуудыг хийж байна. Шаардлагатай үед төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хугацаанд хойшлуулна. Одоо батлагдсан тохиолдолд үндэслэн нэг өвчтөнд зарцуулах эмийн тооцоог гаргаж байна. Гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч байна. Үүнд цагдаа, тагнуул болон бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Шинж тэмдэггүй нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадлалтай.
ӨВЧИЛСӨН ХҮМҮҮСИЙН 30 ХУВЬД ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХГҮЙ БАЙНА
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Өвчилсөн хүмүүсийн 30 гаруй хувь шинж тэмдэггүй хэлбэртэй байна. Өөрийгөө өвчилснийг мэдэхгүй халдвар тараадаг. Нэг хүнд 30-100 хүнд халдвар тархаах магадлал тохиолдол байна. Бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхааруулсаар байдал худалдааны төвүүдээр хүүхдээ дагуулж явах тохиолдол байна. Бид өвчтөнүүдэд гурван удаагийн шинжилгээг хийж, хариу сөрөг гарсны дараа нь эмнэлгээс гаргаж байна. 18-аас доош насны гурван хүүхэд нас бараад байна. Гэр бүлээрээ нас барсан зэрэг эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байна. Бөөгнөрөл үүсгэхгүй байх нь маш чухал болоод байна.
НЭГ УДААГИЙН МАСК ЗАРНА ГЭЖ НАЙМАН САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ
ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.БҮРЭНБААТАР:
-Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан залилангийн төрлийн хэргүүд их гарч байна. Цахим орчинд хандив цуглуулах нэрийдлээр мөнгө цуглуулж иргэдийг залилах тохиолдол гарч байна. Цагдаагийн байгууллагаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой бусдад залилуулсан хуурамч мэдээ тараасан 25 мэдээллийг шалгаж байна. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг иргэн Д нь маск зарна гэж иргэн Б-гээс найман сая төгрөг залилсан. Энэ мэтчилэн хуурамч цахим хаяг, интернет худалдаа ашиглан амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэгсэл худалдаалдаг компаниудын нэр ашиглаж бусдыг залилах тохиолдол их байна. Ялангуяа амны хаалт зарах, төрийн байгууллагуудын алба хаагчдад туслах аян өрнүүлнэ гэж иргэдийг залилж байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд бүү сандар, бүү хуурт, бүү итгэ гэж уриалъя.
УУШИГНЫ ХАТГААГААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС "COVID-19"-ИЙН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ТАНДАЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт эмчлүүлсэн томуугаар өвчилсөн гэх 28 хүнээс түүврийн аргаар шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Уушигны хатгаагаар өвчилсөн хүмүүс "Covid-19"-ийн халдвараар өвчилсөн үү гэдгийг тандан хянаж байна. Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн хяналтад байна. Одоогоор Станбул-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Өдөр бүр лабораторийн шинжилгээг авч байгаа. Халдвар тээгчдэд эмчилгээ зохиж байна уу, үр дүнтэй юу гэдгийг хянаж байна. Лабораторийн шинжилгээгээр таван сорьцоор шинжилгээ хийж байна. Нус, цэр, цус, баас, шээснээс шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний хариугаар онош батлагдсаны дараа л эмнэлгээс гаргаж байгаа. Тусгаарлалтаас гарч буй хүмүүс гэрийн хорио сахих дэглэмд гарын үсэг зуруулсан. Тэднийг цагдаа, тагнуулынхантай хамт хянана. Хамгийн гол нь гэрт ажиглалтад гарч буй хүмүүс өөрийгөө хуурч болохгүй.
Б.ЦЭЦЭГ
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Tuesday, March 24, 2020
Зочин 2020-03-25 66.181.161.34
Пялдага гэдэг юу гэсэн үг вэ
Зочин 2020-03-25 66.181.161.34
Ор нэмнэ гэсэн үг
СУРАГЧ 2020-03-25 203.91.115.47
ОР ДэЛГЭНЭЭ ГЭЖ ЮУ Ч ГЭСЭН ҮГ ЮМ ДЭЭ
Гадаадаас 2020-03-25 100.18.31.101
Түүний Улс төрийнг карьер бүрэн дуусна. нам нь ч том асуудалд орно. Хятадуудын зогсоож чадсан арга нь хөл хориог хүчээр хийж гэрийнх нь хаалгыг гаднаас нь хадаж, төмрөөр гагнасан нь нийгмийн харилцааг бүрэн зогсоож тухайн бүсийг бүхэлд нь тусгаарлаж чадсан явдал гэж үзэж байна. Америкууд энэ аргыг хэрэглэж болохгүй боловч хамгийн сайн арга гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Солонгосын аргыг бид хэрэглэж болно хэмээн эргээд азиудаасаа суралцаж байна. даа.
Гадаадаас 2020-03-25 100.18.31.101
Гадаадад байгаа иргэдээс зөвлөхөд:
Манайхаан тэвчээртэй байгаарай. Сахилга батаа алдаж болохгүй шүү. Манайхан их сайн үлгэр жишээ болж байгаа. Хэрэв тэвчээр алдаж нийтийн дунд нэг алдчихвал барьж дийлэхгүй шүү. Америк хүртэл барьц алдаж байна. 2 долоо хоногийн өмнө Д.Трамп энэ өвчнийг үл тоомсорлож хятад вирус бидэнд тусахгүй гэх утгатай юм хэлж байснаа одоо бүр уйлахад бэлэн болж байна. Хэрэв энэ өвчин АНУ д итали шиг тархах юм бол Трамп болон түүний засаг ард түмнийхээ өмнө том асуудалд орно.
Зочин 2020-03-25 192.82.72.18
Бас юун хоёр дахь үе вэ мөд арилахгүй дуусахгүй юм байхдаа тэгвэл ч тоогүй л юм болох дог нөгөө мөхөл харагдчихлаа уг нь өөдрөг байсан юмсан хэсэгхэн хугацаанд хүчтэй шуураад тайван болох байх гэж горьдсон өөдрөг байсан
Зочин 2020-03-25 66.181.161.95
14 bish 21 honog karantilna geed avchirch boldoggui yumuu? Ireh humuus duuren bgaa mun mungu tulsun humuusiig l avchrah geh met
Зочин 2020-03-25 66.181.161.95
Turiin baiguullaguud humuusee taraaj suulgamaar bnaa. Hurliin uruu geh met hooson uruunuud bhad buugnuruulsen heveeree. Deereesee albadaj helmeer bnaa. Koridort suusan ch ok shuudee.
zochin 2020-03-25 99.237.84.96
энэ дохионы хэлмэрч маск зүүх боломжгүй юм чинь нүүрний тунгалаг хаалт зүүлгэж хамгаалмаар юм
Зочин 2020-03-25 202.21.108.216
Одоогоор коронавирус нь баян, хөгжилтэй, хүн ам олонтой, иргэд нь дэлхийгээр нэг аялаж байдаг чинээлэг хүн амтай улсуудад голомтлон халдварлаж бна, харин эсрэгээрээ ард иргэд нь ядуу, хөгжил буурай, иргэдийг нь улс орнууд чөлөөтэй зорчуулдаггүй ядруу улсын иргэд тусгаарлагдан үлджээ. Тиймээс Монголд тархвал үүнд авлигачин улстөрчид, албан тушаалтнуудын ар гэр, авгай, нууц амрагууд, хүүхдүүдээс үүдэлтэй тархана гэсэн үг. Иргэд тэсэрч болох юм. Тэвчээрийн хязгаар тас үсэрч тооцоо бодох үе эхлэх бн
Мөнхжаргал 2020-03-25 139.5.219.70
Манайхыг тэгээд чөлөөтэй зорчуулдаггүй хэрэг үү?
Зочин 2020-03-25 202.21.108.216
Манайхан чөлөөтэй зорчдог бол Монголд хүн үлдэхүү, хэдэн авлигачид , уурхайн эздүүд л үлдэх байлаа.
Цаашид үргэлжилнэ 2020-03-25 66.181.187.112
АНУ бол дахиад 9сар үргэлжилнэ. Хоёр 3дах гээд давалгаа явна гэж бна. Ойрын 6-10 долоо хоногт бол хөлхорио зайлшгүй гэж байна. Халдварын тархалт байршлаа хурдан солих аюул үргэлж бна. БиллГэйтсийн сангийн хөгжүүлж буй вакцин хамгийн их горьдлого төрүүлж бгаа авч оны сүүлээс л гарах магадладтай. Уушиг агааржуулагч аппаратуудыг улсорнууд хэдэн мянгаар нь бэлтгэж ашиглаж бна. Манайх нилээд хэдийг авч ажиллуулах эмч нараа бэлтгэх нь зайлшгүй шаардлага юм . Эмч сувилагч эмнэлгүүд бүрэн бэлэн байх
зочин 2020-03-25 202.21.100.210
Бид өвчтөнүүдэд гурван удаагийн шинжилгээг хийж, хариу сөрөг гарсны дараа нь эмнэлгээс гаргаж байна. 18-аас доош насны гурван хүүхэд нас бараад байна. Гэр бүлээрээ нас барсан зэрэг эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байна.
Энэ одоо хаана юм бэ тодорхой бичээчдээ
Зочин 2020-03-25 202.21.118.6
Гадны орноос иргэдээ авчрахаа түр азнавал яасийн бэ. Эх орондоо ямар ч гэм зэмгүй эрүүл саруул байсан иргэдээ бодооч ээ
Зочин 2020-03-25 64.119.16.195
Буянжаргал "18-аас доош насны гурван хүүхэд нас бараад байна. Гэр бүлээрээ нас барсан зэрэг эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байна" гэсэн байна. Энэ хаана гарсан асуудал вэ? Түгшүүртэй юм бэ яасан. Өөр газарт гарсныг хольж хутгаад ярьчихав уу яав?
Зочин 2020-03-25 64.119.16.195
Нарангэрэл юм байна шүү
hi 2020-03-25 202.5.202.132
Medeej delhiid manaid bish
Зочин 2020-03-25 139.5.218.209
Gadnaas uvchtei humuusiig zuuhuu boliochee. Naad emnelegiin emch suvilagch nart haldvarlah ersdeltei shdee. Italy-d23 emch uhsen gej baina
Зочин 2020-03-25 66.181.169.108
ЗГ сайн ажиллаж байна. Юмыг эсрэг талаас нь биш эерэг талаас нь харж сурцгаая.
иргэн 2020-03-25 202.179.27.218
ЗГ, УОБ Гаднаас л Зөөвөрлөж оруулаад ирэхгүй л юм бол манай Улсад хаанаасаа л 2 дахь Давалгаа үүсэх вэ дээ, Энэ 10 тохиолдол чинь бүгд л Гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн шүү дээ, Иргэд Шаардаад байхад Хилээ хаахгүй байсаар байгаад л Гаднаас оруулсан шүү дээ,
Zochin 2020-03-25 103.229.122.106
Gadnaas bitii uvchin importlood bai, mong9liin ard tumen bish mongoliin zasag tur n sain duraara korona oruulj irj bna shu. Dor hayaj humuusd aidas turuulj bna, ard tumen hicheeh hereg bna u. Hatuu bodlogoor davj garah bh shu.
Зочин 2020-03-25 202.21.115.242
Баас шээснээс шинжилгээ хийж байна гэнэ үү кк Өтгөн гээч
Зочин 2020-03-25 202.126.89.197
Энэ зг үнэхээр сайн ажиллаж бна
Пялдагадахаа боль 2020-03-25 66.181.178.235
Өвчнөөр шоу хийж байгаад гал алдсан Ман, жанхуу 2 шок-с гарч чадахгүй байдалтай байна.
Хорио цээрийн дэглэм зөрчиж хууль бус зүйлд уриалсан Жанхуу хариуцлага хүлээж огцрох нь зүйд нийцнэ. Яг үнэндээ бол өвчин орж ирсэн яг өдийд л сургууль, цэцэрлэгийг хааж, бизнесийн үйл ажиллагааг зогсоох байсан. Гэтэл Монголд өвчин орж ирээгүй байхад ард иргэдийг айдас хүйдэст автууулж Монголын ард түмний 70-80 хувийг эзэлдэг дундаж давхаргыг бүрэн дампууруулах бодлогыг явууллаа. Одоо ахиж хэдий хугацаагаар
Ухна огцор. 2020-03-25 66.181.178.235
Өвчнөөр шоу хийж байгаад гал алдсан Ман, жанхуу 2 шок-с гарч чадахгүй байдалтай байна.
Хорио цээрийн дэглэм зөрчиж хууль бус зүйлд уриалсан Жанхуу хариуцлага хүлээж огцрох нь зүйд нийцнэ. Яг үнэндээ бол өвчин орж ирсэн яг өдийд л сургууль, цэцэрлэгийг хааж, бизнесийн үйл ажиллагааг зогсоох байсан. Гэтэл Монголд өвчин орж ирээгүй байхад ард иргэдийг айдас хүйдэст автууулж Монголын ард түмний 70-80 хувийг эзэлдэг дундаж давхаргыг бүрэн дампууруулах бодлогыг явууллаа. Одоо ахиж хэдий хугацаагаар
иргзн 2020-03-25 202.179.27.218
Гаднаас л Зөөвөрлөж оруулж ирэхгүй байвал болно ш дээ, ЗГ, УОК Иргэдийнхээ үгийг сонсохгүй байж байгаад л Гаднаас зөөвөрлөж оруулаад ирсэн шүү дээ,
Зочин 2020-03-25 122.201.19.99
Odoo ene baigaa humuusee 21 honog karintiilaad dahiad gadnaas nislegeer hun avahgyi baaya tegeh uu. 300 hun avrah uu 3 saya hunee avrahuu