Бразилд цэнгэлдэх хүрээлэнгүүдийг эмнэлэг болгон ашиглаж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Бразилд цэнгэлдэх хүрээлэнгүүдийг эмнэлэг болгон ашиглаж байна

Бразилд цэнгэлдэх хүрээлэнгүүдийг эмнэлэг болгон ашиглаж байна

Бразил улс томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдээ шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүст зориулан эмнэлэг болгон ашиглахаа мэдэгдлээ. Үүний хүрээнд Рио де Жанейро хотын 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2016 оны зуны олимп, паралимп зохион байгуулагдаж байсан алдарт 78 мянган хүний суудалтай Маракана цэнгэлдэх хүрээлэнг эмнэлэгийн байгууламжаар ашиглах аж.

Мөн Сан-Пауло хотын Пакаембу цэнгэлдэх болон Анхемби уулзалтын төвийг ирэх долоо хоногоос хоёр мянган хүнийг хүлээн авах эмнэлэг болгохоор шийджээ. Тус улсын хөлбөмбөгийн Коринтианс, Сантус, Сан-Пауло, Гояс зэрэг багууд өөрсдийн цэнгэлдэх хүрээлэнгүүдээ эмнэлгийн зориулалтаар ашиглахыг Бразил улсдаа санал болгосон байна.

Гояс баг Серриньа цэнгэлдэх хүрээлэнгээ вакцины төвөөр ашиглуулах санал тавьжээ.

Бразил улсын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн долоо хоногоос эхлэн шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж бүхий л шатны лигийн тоглолтуудаа зогсоох шийдвэр гаргасан. Тус улсын дээд лигийн тоглолтонд Гремио багийн тоглогчид нүүрний масктай талбайд гарсан нь энэ бүхний эхлэл болжээ. Бразил улсад одоогийн байдлаар шинэ коронавирусийн 2200 гаруй тохиолдол бүртгэгдэж, 46 хүн нас бараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж