15 нам 4 эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

15 нам 4 эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

15 нам 4 эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Үндэсний аудитын газар /ҮАГ/-аас өнөөдөр /2020.03.25/ мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хугацаа өчигдөр дуусч, нийтдээ 27 нам сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бөгөөд 15 нам, 4 эвслийн 19 мөрийн хөтөлбөр ирүүлжээ. Тодруулбал, Сахих тун үндсэн хуулийн эвсэл, Та бидний эвсэл,  Шинэ эвсэл, Зөв хүн электронт гэх дөрвөн эвсэл байгуулагджээ.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.ТЭНГИС:

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам. эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан байдаг. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байхаар заасны Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох гэж байгаа юм байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, оролцох бөгөөд мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Хамгийн сүүлийн нам өчигдөр 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Намуудын амлалтыг олон нийт эсэргүүцэж, цалин, орлого нэмэгдүүлэх амлалтууд нь эдийн засгийг савлуулж, хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж шүүмжилж байна?

-Шууд тэгж харж болохгүй. Амлалтын цаана нь эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй бол хууль зөрчинө. Харин дөрвөн жилийн хугацаанд бодит биелэгдэх боломжтойгоор эдийн засгийн жам ёсоороо цалин өсөж байгаа бол хоосон амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй. Харин эдийн засгийг өөрсдийн хөтөлбөрийн хүрээнд өсгөөд, дөрвөн жил хэрэгжүүлэх хөтөлбөртөө ДНБ-ний өсөлтийг биелэгдэх байдлаар хийгээд, хөтөлбөрт байгаа арга хэмжээнүүд нь хэрэгжихээр нийт компаниудын ашиг орлого, эдийн засаг сайжраад, мөнгөний бодлого зохистой яваад эдийн засагтаа тал талаасаа зөв нөлөөлөөд орж ирж байгаа тохиолдол мөрийн хөтөлбөр нь амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй. Үндэсний аудитын газар үүнийг нарийн тогтоохын тулд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч нарыг ажиллуулж байгаа.

-Хэрвээ нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргавал сонгуульд оролцуулах уу?

-Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60 хоногийн өмнө СЕХ-д хүргүүлэх ёстой. Бүрдүүлэх бичиг баримт дотор Үндэсний аудитын газрын дүгнэлт багтана.  Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргасан нам, эвслийг сонгуульд бүртгэхгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх, эсэх шийдвэрийг СЕХ гаргана. Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн, үгүй гэдэг дүгнэлтийг 30 хоногийн дотор гаргана.

-Мөрийн хөтөлбөрийн биелэлтэд Үндэсний аудитын газар дүгнэлт гаргах уу?

-Мөрийн хөтөлбөрийн биелэлт дээр сонгогч нар дүн тавина. Хэрвээ мөрийн хөтөлбөрөө сайн хэрэгжүүлээд явбал тухайн нам  дахин сонгогдоод явна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж