ОБЕГ: Сураггүй болсон малчдыг эрж хайж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Сураггүй болсон малчдыг эрж хайж байна

ОБЕГ: Сураггүй болсон малчдыг эрж хайж байна

Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 39 хувиар, гал түймэр, гамшиг ослын дуудлага 35 хувиар тус тус буурсныг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж буй. Гэсэн ч цахилгааны аюулгүй байдал алдагдсан, иргэдийн санамсар болгоомжгүй байдал, хаврын хуурайшилтаас үүдэн ахуйн хүрээний болон ой хээрийн түймэр гарсаар байна.Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэж байна.


                             ХОЁР АЙЛЫН ГЭР ШАТЖЭЭ

  • Дорнод аймгийн Хэрлэн  сумын гуравдугаар багийн Түргэний зургадугаар гудамжинд Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой 20:29 цаг аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу гал унтраах ангийн алба хаагчид шуурхай очиж, галыг цаг алдалгүй унтраасан байна.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Консулын 20 дугаар гудамжинд иргэн Т-ийн таван ханатай гэр өчигдөр өглөөний 10:30 цагийн орчимд шатжээ. Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч 10:37 цагт очиж 20 минут ажиллаж, цурамд оруулжээ.
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжинд иргэн Д-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж өчигдөр орой 22:10 цагийн орчимд шатжээ. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч 22:21 цагт очиж, гал түймрийг 10 минутад унтраасан байна.

БУЛГАН, ДОРНОД АЙМАГТ ГАЛ ТҮЙМЭР ГАРЧЭЭ

  • Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 157 км, сумын төвөөс урд зүгт 35 км/-т  өчигдөр өглөөний 10:35 цагт гал түймэр гарчээ. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн бүлгийн 11 алба хаагч, , Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас 18 иргэн, Мөн Засаг даргын Тамгын газрын 22 алба хаагчид нийт 51 хүн зургаан автомашинтай ажиллаж, оройн 19:24 цагт бүрэн унтраажээ. Гал түймэрт  1800 га талбай өртөж шатсан байна.
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км/ өчигдөр өдрийн 15:40 цагт  ой түймэр гарч, 13 га ойн талбай шатжээ. Гал түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид болон иргэд нийт 36 хүн хамтран дөрвөн  автомашинтай ажиллаж, оройн 19: 45 цагт цурманд оруулжээ.

УСАНД ОСОЛДСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХДИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний дэргэд Туул голд хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр /2020.03.24/ өдрийн 17:24 цагт Онцгой байдлын газарт иржээ. Алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу очиход тус гүүрний баруун талд 200 орчим метрийн зайд нэр тодорхойгүй, 50-60 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн гуравдудугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.  
  • Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нэгдүгээр багийн “Шинэ ус” гэдэг газар  25 настай эрэгтэй Б нь энэ сарын 22-ны өдрийн 20:00 цагт иргэн Д-ийн гэрээс гараад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, сумын ЗДТГ-ын дөрвөн ажилтан, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зохин байгуулж байгаа юм.
  • Баян-Өлгий аймгийн Бугат сумын тавдугаар багийн “Англах” гэдэг газар 14 настай эрэгтэй С, 22 настай эрэгтэй Ж нар малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага энэ сарын 23-ны өдрийн 23:12 цагт ирсэн байна. Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг  эхлүүлээд байна.
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэгдүгээр гудамжинд дөрвөн настай эрэгтэй Э нь Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж магадгүй гэх дуудлага онцгой байдлын газарт  иржээ. Эрэн хайх аврах ажиллагааг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.  

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж