Шинэ смартфөүний сургаар RIM-ийн хувьцаа өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Шинэ смартфөүний сургаар RIM-ийн хувьцаа өсчээ

Канадын гар утас үйлдвэрлэгч Research in Motion компани ирэх долоо хоногт шинэ смартфөүнээ танилцуулна гэх мэдээлэл хийсний дараа тус компанийн хувьцааны үнэ дөрвөн хувиар өсчээ. RIM компани ирэх мягмар гаригт Нью-Йорк хотноо хэвлэлийн бага хурал зарлаж, энэ үеэр шинэ төлөвлөгөөт ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр амласан юм. Үүнтэй холбоотойгоор зарим технологийн мэдээллийн цахим хуудсууд RIM компанийг хэрэглэгчдээ удаан хүлээлгэсэн Blackberry Bold 9800 гар утсаа танилцуулна хэмээн таамаглаж байна. Уг смартфөүний тухайд шинээр хөгжүүлсэн Blackberry 6 үйлдлийн системтэй бөгөөд гулгадаг загвар смартфөүн юм.

Сүүлийн үед RIM компанийн үйл ажиллагаа улам өргөжиж, зах зээлээ тэлсээр байгаа бөгөөд Америкийн смартфөүний зах зээлийн 41,7 хувийг дангаараа эзэмшиж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж