Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100 000 000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлалаа.
Тус хандивын аянд холбооны гишүүн 62 банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн байна.
Мөн коронавируст халдвар (COVID-19)-с урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бичил жижиг бизнес эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор зээл олгосны шимтгэлийг 0% болгох, хүүг бууруулах боломжийг эрэлхийлж хэрэгжүүлэх, харилцагч, зээлдэгчийг өрийн дарамтанд оруулахгүй байх зэрэг уриалгуудыг гишүүн байгууллагууддаа гарган ажиллаж байгаагаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
/*-*/ 2020-03-25 49.0.212.13
Жидүүчид ЖДҮ сангаас хүүгүй шахам авсан зээлээ цааш нь ард иргэдэд асар өндөр хүүрээг дамжуулан хүүлдэг мөнгө хүүллийн байгууллагууд биз дээ, тэгэхээр юуных нь буян байх вэ дээ
Мөнгөө авья. 2020-03-25 103.57.93.177
Ард түмэн биднээс шулсан мөнгө ш дээ. Эд нар огт зовоогүй. Хүний зовлонгоор цаддаг улс ш дээ.
Зочин 2020-03-25 66.181.161.93
Ichmeer ym be 1.6 say yum baina neg BBSB
Gerel 2020-03-25 43.242.243.202
Ард түмнийг шулаж ихээхэн ашиг олдог байж Иймхэн мөнгө өгөөд гэж үү, нэг ББСБ нь дунджаар 165,000 төг өгчээ, ичээч ээ.
Иргэн миний бие дангаараа 3,0 саяыг өгсөн ш дээ
Зочин 2020-03-25 202.9.40.56
Баярлалаа, буян нь бум түм үржих болтугай