Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100 000 000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлалаа.
Тус хандивын аянд холбооны гишүүн 62 банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн байна.
Мөн коронавируст халдвар (COVID-19)-с урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бичил жижиг бизнес эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор зээл олгосны шимтгэлийг 0% болгох, хүүг бууруулах боломжийг эрэлхийлж хэрэгжүүлэх, харилцагч, зээлдэгчийг өрийн дарамтанд оруулахгүй байх зэрэг уриалгуудыг гишүүн байгууллагууддаа гарган ажиллаж байгаагаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ