Лос Анжелес Клипперс баг өөрсдийн ордонтой болно

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Лос Анжелес Клипперс баг өөрсдийн ордонтой болно

Лос Анжелес Клипперс баг өөрсдийн ордонтой болно

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Лос Анжелес Клипперс баг эцэст нь өөрсдийн гэсэн ордонтой болох цаг иржээ. Тус багийн эзэн тэрбумтан Стив Балмер MSG компанитай тохиролцоонд хүрсний эцэст Калифорни мужийн Инглевуд дэх Форум цэнгэлдэх хүрээлэнг 400 сая ам.доллараар авч байгаагаа өчигдөр/2020.03.24/ зарлалаа. Энэхүү тохиролцоо нь 2020 оны хоёрдугаар хагаст бүрэн шийдэгдэх бөгөөд Форум цэнгэлдэх хүрээлэндээ ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хийлгүй ашиглах гэнэ. Багийн зүгээс 2024-2025 оны NBA-ийн шинэ улирлаас эхлэн өөрсдийн ордондоо тоглох төлөвлөгөөтэй байгаа аж.

Одоогийн байдлаар Лос Анжелес Клипперс баг Стейплс центрийг 2024 он хүртэл түрээслэх гэрээтэй.

Тус баг нь 1999 оноос хойш Лос Анжелес Лэйкерс болон Лос Анжелес Кингс багуудтай хамтран Стейплс центрийг хуваан ашиглаж ирсэн.

MSG компани нь Форум цэнгэлдэх хүрээлэнг 2012 онд 23.5 сая ам.доллараар худалдан авч 100 сая гаруй ам.долларын засвар үйлчилгээ, шинэчлэлтийг хийж 11 мянган хүний суудалтай концертын танхим болгосон байна. Тус ордонг өмнө нь Лос Анжелес Лэйкерс болон Лос Анжелес Кингс багууд ашиглаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж