Путин халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт биечлэн зочилжээ | News.MN

Путин халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт биечлэн зочилжээ

Путин халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт биечлэн зочилжээ

Путин халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт биечлэн зочилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.03.24/ коронавирусийн халдвар авсан хүмүүсийг эмчилж буй Москва хотын эмнэлэгт өөрийн биеэр зочилж, нөхцөл байдалтай танилцсан талаар хэвлэлүүд онцолжээ.

Тэрбээр иж бүрэн хамгаалалтын хувцас өмсч, албаны хүмүүсийг дагуулан ирсэн байна.
Үүний өмнө тэр коронавирустэй тэмцэх хорооны гишүүдтэй Кремльд хуралдсан ба хурлын үеэр халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт зочлох шийдвэрийг гэнэт гаргасан гэнэ. Ингээд тэрбээр Москва хотын дарга Сергей Собянин, Шадар сайд Татьяна Голикова, Эрүүл мэндийн сайд Михайл Мурашко зэрэг албаныхан оролцсон хурлын дараагаар шууд Москва хотын эмнэлгийг зорьжээ.

Путиныг эмнэлгийн нөхцөл байдалтай танилцах үеэр тус эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко коронавирусийн тахал Орос улсад хоёр хувилбар замаар дэгдэж болзошгүйг анхааруулсан байна. Эхнийх нь Азид дэгдсэн шиг богино хугацаанд тархаад буурах, эсвэл Итали шиг хүчтэй дэгдэлт гарч магадгүй гэж үзэж байгаа аж. тус улсад 495 хүн халдвар авч, нэг хүн нас бараад байна.

Эх сурвалж: RT, NBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-03-25 49.0.212.234

Дарангуйлагчийн мөнхрөхийн төлөөх шоу

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.167

Сур данзан оорийгоо рекламдаж байхаар улсаа бодвол таарна манай даган баЯсагчид дэлхийд байхгуй еронхийлогч ах минь гэж орилолдоно яг унэндээ орос орон ядуурал авилгалд идэгдэн уг хэлэх хэвлэн нийтлэх эрхггуй чикист овогний хатуу хяналтанд гундуухан амьдарч бгаа улс бас тэгээд дэлхийн том гурэн болох гээд тоогдож бгаан Хятад Сири Турк

Avatar

Зочин 2020-03-25 202.179.26.91

Аливаа зүйлийг эерэг талаас нь харж, энергээ алдахгүй, эрүүл мэндээ хамгаалж байх нь зөв шүү .Залуустаа амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-03-25 202.55.191.194

Улсын тэргүүн нь иргэдээ эргэж очсон байна. Сайн л байна ш дээ

Avatar

бат. 2020-03-25 66.181.190.145

Одоо манай Сүрданзан дуурианаа.

Avatar

Зочин 2020-03-25 66.181.183.106

Попын хаан

Avatar

Монгол хүн. 2020-03-25 103.10.21.47

Муу алиалагч.

Avatar

Emneleg 2020-03-25 202.70.34.70

Ajlyn sadaa boldog yum daa. Uvchtundee bish, Putind ilyy anhaaral tavina gesen yg shyy dee.

Avatar

zochin 2020-03-25 66.181.178.109

ene ch buun / reklamnaya pauza / khun dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж