Шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” өвчний голомт болсон Хятадын Ухань хотын хөл хориог ирэх сарын 8-ны өдөр цуцлах болсон талаар тус улсын эрх баригчид мэдэгджээ. Харин өнөөдрөөс /2020.03.25/ Хубэй мужийн харьяа Уханиас бусад хотуудын хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн цуцалж эхлэх аж.
Хоёр сарын турш гэрийн хорионд байсан Хубэй мужийн /Уханиас бусад хотын/ оршин суугчдад орон сууцнаасаа гарах, хүнсний дэлгүүр орох, гудамжаар салхилахыг зөвшөөрсөн ба зарим нийтийн тээврийн үйлчилгээг сэргээхээр бэлтгэж байна.
Мөн өнөөдрөөс эхлэн Хубэй мужаас гарах болон ороход гар утасны “Alipay” аппликейшнд суурилсан “ногоон код” хэрэгтэй аж. Хубэй мужийн эрх баригчид хөл хорионы дэглэм тогтоох үеэр бүх оршин суугчдынхаа эрүүл мэндийн байдлыг ухаалаг гар утасны аппликейшнаар хянаж өнгөөр эрэмбэлсэн юм. Улаан, шар, ногоон өнгөөр иргэдийнхээ эрүүл мэндийн байдлыг эрэмбэлсэн бөгөөд “ногоон код”-той хэн бүхэн өнөөдрөөс Хубэй мужаас гарч, тус муж руу нэвтрэх боломжтой болж байна.
Хятад улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар маш цөөхөн бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлууд нь бүгд гадаадаас ирсэн хүмүүс байгаа юм. Харин Ухань хотод сүүлийн таван өдөр дараалан нэг ч тохиолдол шинээр бүртгэгдээгүй билээ.
Эх сурвалж: CNN
ddd 2020-03-25 49.0.144.72
Европ, АНУ-д очсон вирус мутацаид ороод очсон байж магадгүй. залуучууд их өвчилж байнаө.
зочин 2020-03-25 103.57.94.213
муу юм болохоор хойд хар овоог муулдаг гэдэг дээ.үнэндээ америк ѳѳрѳѳ хүртэл хүндхэн байдалд орчихоод бнаа хѳѳ.хардаж болно гэхдээ энэ буруу хардалт.дэлхийн олон эрдэмтэд голомт юунаас хаанаас учир шалтгаанын олох гэж судалгаа шинжилгээ хийж санал солилцож бгаа юм билээ.энэ талаар нэгдсэн нэг шийдэл гаргаж чадаагүй шүү.
setgegdel 2020-03-25 203.91.115.47
hurdan mundag bna. Ene virus unendee Amerikiin zevseg baih undur magadlaltai. Hyataduud mundag bolohoor davj garj bna.