Трамп коронавирусийг ялбал АНУ-ыг дахин удирдана | News.MN

Трамп коронавирусийг ялбал АНУ-ыг дахин удирдана

Трамп коронавирусийг ялбал АНУ-ыг дахин удирдана

Трамп коронавирусийг ялбал АНУ-ыг дахин удирдана

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арваннэгдүгээр сард болно. Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Жо Байден ч биш, Берни Сандерс ч биш, “Covid-19” хэмээх цар тахал болчихоод байна. Хэдхэн сарын өмнө Украины асуудлаас болж суудлаасаа ховхорчих дөхсөн Трампын хувьд дахин маш том сорилт тулгарсан нь цах тахлыг хохирол багатай давах асуудал. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад АНУ цар тахлыг хохирол багатай даван туулах нь нэгэнт өнгөрөв бололтой.

Ам бардам байсан АНУ өдгөө халдвар авсан хүний тоогоор дэлхийд гуравдугаарт жагсч байна. Тус улсад нэг хоногийн дотор шинээр халдвар авсан хүний  тоо 9,249-өөр нэмэгдэж нийт халдвар тээгчийн тоо 52 мянга давжээ. Харин уг вирусийн улмаас нас барагсдын тоо хоногт 132-оор нэмэгдэж 685 болсон байна. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл сонгууль болох эсэх нь ч эргэлзээтэй бөгөөд сонгууль боллоо ч Дональд Трамп дахин АНУ-ыг удирдана гэдэг нь “сэрүүн зүүд” болж хувирна. Зөвхөн Трамп ч гэлтгүй бүхий л улс орны удирдагчдын чадварыг шалгасан жил болж байна.

Хятад улс тар тахлыг дарж чадсанаа албан ёсоор зарлан тунхаглахаар халдварын голомт болсон Ухань хотын хөл хориог цуцлахаар бэлтгэж байна. Харин дэлхийн ардчиллын бэлгэ тэмдэг болсон, хамгийн эрх чөлөөтэй улс оронд Хятад шиг бүхнийг коммунист аргаар шийднэ гэдэг хүндрэлтэй. Өөр өөрсдийнхөө дураар байх дуртай Америкчууд Хятадууд шиг нэгэн жигд дуулгавартай байх нь юу л бол. Тиймдээ ч тус улсад вирус маш хурдтай тархаж байна.

Саяхан явуулсан санал асуулгаар Трамп улс орон даяар онц байдал зарласныг судалгаанд оролцогчдын 84 хувь нь зөв зүйтэй алхам гэж үзсэн бол мөн л дийлэнх олонх нь түүний цар тахлын хямралын эсрэг явуулж буй бодлогыг бүхэлдээ тийм ч сайн биш байгаа гэж дүгнэжээ. Эрх баригчдад улс оронд нь вирус орж ирэхээс өмнө арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх хугацаа хангалттай байсан, эрх баригчид дэндүү хайнга, удаан ажилласан гэж судалгаанд оролцогчдын ихэнх нь дүгнэсэн байна.

Хөрөнгийн зах зээлийн хямрал, газрын тосны үнийн уналт, сургууль цэцэрлэг, бизнесүүдийг хаасан, ард иргэд ажлын байраа алдсан, зээлийн эргэн төлөлтүүд удаашрах гээд коронавирус дэлхийн эдийн засагт түүхэнд байгаагүй их хямралыг авчрах төлөвтэй байгаа юм.

Гэхдээ зарим ажиглагч шинжээчдийн үзэж буйгаар коронавирусийн үеийн хямрал эсрэгээрээ Трампад сайнаар нөлөөлж магадгүй гэнэ. Дэлхий даяар бүхий л салбар зогсонги байдалд орж, ард иргэд санхүүгийн хувьд хүнд байдалд орсон энэ үед мөнгөн тусламж Трампыг аварч магадгүй гэж зарим шинжээчид үзжээ.

Түүнчлэн түүхээс харахад ямар нэгэн хямрал, түүхэн үйл явдал зарим Ерөнхийлөгчдийн хувьд дахин сонгогдох боломж болж байсан байгаа юм. Жишээ нь АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн үед аймшигт есдүгээр сарын 11-ны террорист халдлага, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед “Эдийн засгийн их хямрал” болж байв. Үүнээс харахад аливаа хүнд сорилтыг өөрт ашигтайгаар эргүүлж, “зөв тоглолт” хийж чадвал Трамп дахин АНУ-ыг удирдах боломж нээгдэх юм.

Нөхцөл байдал яаж ч эргэлээ гэсэн шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” тахал сонгуулийн жилтэй давхцаж байгаа нь аль ч улс орны сонгогчдод эрх баригчдыг хэн нь хэн бэ, хэн нь илүү сайн менежменттэй ажилладаг вэ гэдгийг шүүн тунгаахад дөхөм болж, мэргэн сонголт хийхэд нь туслах нь дамжиггүй.

Эх сурвалж: Politico, Vox, Bloomberg, Al Jazeera

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.99

Манайд бол Ганцхан Сарангэрэлд ашигтай, бусдад хор болохоор бодлого явуулсан

Avatar

Irgen 2020-03-25 192.82.75.6

Tajikistan, Turkmenistan, Hoid Solongos geh met ornuud l Azi tivees hamgiin sain hol horio togtooson haalttai ornoor todorch haragdana.

Avatar

зочин 2020-03-25 103.57.94.213

ѳѳрсдѳѳ хүндхэн байдалд орж дээ.цагаач нар их байдаг учир ийм бодлоготой улс орон юм шигээ.манайд 3.3 тэрбум долларын тусламж үзүүлж бгаа нѳгѳѳ жонхуу 100.000 хонио барьж гүйхгүй юм уу?хятадад болохоор тал засч бѳгсийн долоочих юм.америкт болохоор алаг үзэл гаргаж болохгүй л дээ.дэлхийн улс оронтой адил тэгш харилцах нь монгол тѳрийн хар хайрцагны бодлого шүү дээ.

Avatar

Зочин 2020-03-25 150.129.141.190

ene erguugiin toomjirgui, udaan baidlaas bolood amerik hun tsohilt amsaj baina. Hajuugaar ni olon mongolchuud hohirch baina

Avatar

Зочин 2020-03-25 150.129.141.190

Erguu sdaa buh mujidaa tarhaachaad odoo yalna gej yu bdiin

Avatar

зочин 2020-03-25 182.160.39.39

обама байсан ч хилари байсан ч барьж чадахгүй, харин ч трамп байгаадаа барина, нөгөө эрх чөлөөт орны царай нэг иймэрхүү шдээ, яг итали шиг

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.89

Amerikchuud anh tomroood baisan odoo uursduu haldwariin golomt bolowoo gej trump ch barag garahgui bhdoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж