Хакерчид Монголыг “онилж” байна | News.MN

Хакерчид Монголыг “онилж” байна

Хакерчид Монголыг “онилж” байна

Хакерчид Монголыг “онилж” байна

Дэлхийн "гуравдугаар дайн" интернетэд буюу кибер хэлбэрээр явагдаж байна гэж судлаачид үздэг. Дэлхий дахинд кибер "дайн"-ы гэнэтийн халдлагууд нэг бус удаа гарч, энэ халдлагад ч  Монгол Улс өртдөг. Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд цахим аюулгүй байдлаа хэр хангаж чаддаг вэ. Тэр тусмаа цахим халдлагаараа дэлхийд алдартай их гүрнүүдийн дунд буй Монгол төрийн  нууцаа бусдаас хэр хамгаалж чадаж байна вэ. Энэ бол зүй ёсны бодит асуулт. 

Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэх талаар тусгасан байдаг. Гэвч хоёр хөршөөс Монголыг чиглэсэн кибер халдлага сүүлийн үед ихээхэн нэмэгдэх болсон байна. Хамгийн сүүлд гэхэд Check Point Software Technologies компаниас БНХАУ-ын хакерын бүлэг COVID-19 халдварт өвчний тухай утга агуулга бүхий файлд хортой код хавсаргаж Монгол улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн халдлага үйлдэж байгааг анхааруулжээ.

Хакерууд Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны нэрийг барьж төрийн байгууллагууд руу баримт бичиг илгээсэн ба тухайн файл нь RTF (Rich Text Format) өргөтгөлтэй, RoyalRoad гэх хортой код агуулсан байжээ.

И-мэйлд хавсаргасан RoyalRoad хортой код нь Microsoft компанийн оффисын программын эмзэг байдлыг ашигладаг бөгөөд дэлгэцийн зураг авах, файлуудыг устгах, зөөх, татаж авах зэрэг олон үйлдэл хийх чадвартай аж. Энэ талаар Тагнуулын Ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргасан байдаг.

Халдлага үйлдэхэд ашигласан баримт бичиг

УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЛБАД НЬ КИБЕР ХАЛДЛАГА ХИЙХ ТОХИОЛДОЛ Ч БИЙ

 Мэдээллийн аюулгүй байдал цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульч, судлаач Л.ГалбаатарМэдээллийн аюулгүй байдлын талаар гадаадын орны хийсэн судалгаанаас харахад хамгийн эмзэг байдалтай 45 орны тоонд Монгол Улс ордог. Мэдээллийн аюулгүй байдлын судалгааг үзэж байхад төрийн байгууллага дунд эрсдэлтэй  зан  үйл их байгаа нь илт анзаарагдсан. Эрсдэлтэй зан үйл гэдэг маань youtube болон фейсбүүк хуудас руу хандах хүмүүсийн хандалтыг хэлж байгаа юм. Эрсдэлтэй зан үйлийн цаана төрийн алба руу чиглэсэн халдлагууд их байдаг. Тагнуулын Ерөнхий газрын харьяа Кибер аюулгүй байдлын газраас сар болгон аль улсаас халдлага илэрснийг тайлагнадаг.

Гэхдээ тухайн халдлага хийсэн улсаас зориуд халдаад байна уу, эсвэл тухайн улсад байгаа этгээдээс халдаж байна уу гэдэг ялгаатай. Тусгайлсан улс төрийн сэдэлтэй халдлага байхыг ч үгүйсгэхгүй. Хоёр хөрш орны хувьд зөвхөн Монгол Улс руу биш бүх улс орон руу кибер халдлага, дайралт хийж байгаа. 

Улс төрийн зорилгоор тагнуулын тусгай албад нь кибер халдлага хийх тохиолдол ч бий. Нэгэнт кибер ертөнц  хил хязгааргүй болохоор энэ дэлхийн хаанаас ч Монгол улс руу халдаж болно.  Дээр нь бид мэдэхгүй өнгөрөөгөөд байгаа болохоос өдөрт хэдэн мянган удаа халдаж байгааг үгүйсгэхгүй.

Мөн Монгол Улс кибер аюулгүй байдлаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавьсан, кибер дайн, кибер тагнуул идэвхтэй явуулдаг хоёр том кибер гүрний дунд оршиж, энэ хоёр улсаар дайруулан интернетийн урсгалаа авч байна. Хэн илүү мэдээлэлтэй нь урьдчилсан шийдвэр гаргадаг учраас одоо үед хамгийн чухал зүйл бол мэдээлэл" хэмээв.

ХОЁР ХӨРШИЙНХӨӨ АЛЬ НЭГЭНТЭЙ НЬ ИЛҮҮ ОЙРТВОЛ МОНГОЛД АЮУЛТАЙ

ОХУ, БНХАУ манайхтай кибер аюулгүй байдлын харилцаагаа өргөжүүлэх нь Монголын гуравдагч хөрш болох Япон, АНУ-тай тогтоосон харилцааг сулруулж болзошгүй гэж зарим шинжээч үзсэн байдаг. Мөн хоёр хөршийнхөө аль нэгэнтэй нь  илүү ойртвол Монголын хувьд аюултай байж болзошгүй гэжээ. Тиймээс хоёр хөршийнхөө харилцаанд тэнцвэрээ байнга хадгалж, гуравдагч хөрш болох Япон, Өмнөд Солонгос, Канад, АНУ зэрэг улсаас тусламж авах бодлогоо цаашид баримтлах нь манайд илүү ашигтай гэж судлаач, шинжээч нар үзэж буй.

Кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас олон улс үүнд санаа тавьж, онцгой анхаарч ирсэн. Манай Улс  ч ялгаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр боловсруулсан.

Гэвч Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 2015 онд дууссан.  Өөрөөр хэлбэл, 2016 оноос эхлэн кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас өөр бие даасан бодлогын баримт бичиг манай улсад байхгүй явж ирсэн гэсэн үг.

Гэтэл кибер аюулгүй байдлыг хангах нь нэг удаагийн шинжтэй үйлдэл биш, кибер халдлага улам бүр бэлтгэгдсэн, хохирол ихтэй болж буй.  Манай хоёр хөршөөс эхлээд кибер дайралтууд өдөр, цаг бүр Монгол Улсын үүдийг тогшсоор байхад Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль бидэнд алга.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цогоо 2020-03-25 202.55.188.41

Манайхан л өөрсдөө биш бол зүгээр.

Avatar

haabar 2020-03-25 59.153.87.47

Зөвхөн өнгөн талаасаа өдөр бүр гарч байдаг халдлагуудыг сүржигнүүлээд байх юмдаа, гэтэл байгууллага бүр мэдээллийн аюулгүй байдлын удирдлага байхгүй, стандарт мөрддөггүй, зөвхөн ганц нэг техник авчихаад хамгаалчихлаа гэж боддог нь хамаг эрсдлийг үүсгээд байгаа юм шүүдээ. Удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийнхөө энэ сул эмзэг байдлаа арилгахгүй бол ямар техник аваад ч нэмэргүйшүү.

Avatar

iuh89 2020-03-25 64.119.27.117

3 dahi hursh gedeg balduushiin ulgeree odoo hayamaar yumaa

Avatar

Зочин 2020-03-25 72.196.192.250

3dagch hurshiin bodlogo. 1890 eed onoos l mongolchuudiin muruuduj ehelsen zvil yum.
2 hursh maani vvnd yasnaasaa durgvi baidag yum daa.
Getel “atsnii 3dagch hursh “ gej bichsen hvn yu boddog bna
Ene hvn 2 hurshiin hvn baihuu esvel bosoo huhiin hvn vv?!

Avatar

Зочин 2020-03-25 64.119.20.210

Инээдтэй юмаа!! Монголыг хакердаад байх хэрэг бий юу?! Ардчилсан серег хvчин гэгдэх намууд нь , серег намын ИХ- н гишvvд нь бvхнийг дэлгээд егдег улсыг хакердаж мэрэгжлийн байдлаар хандах ямар хэрэг бн аа!!??

Avatar

/*-*/ 2020-03-25 49.0.212.13

Хятадууд улааны суртал ухуулгаа дэлхий даяар түгээх аюул үүсээд байгаа юм, тэрнээс бакуудын дансыг улайлгах зорилготой халдлага биш юмаа

Avatar

зочин 2020-03-25 182.160.40.6

монголоороо зөв бичье, хакерчид биш хакерууд

Avatar

Зочин 2020-03-25 202.179.24.13

Монгол бол орос хакеруудын туршилтын талбар юм шиг байгаан. Монголд сайн туршаад, амжилттай болбол өөр орнуудад хэрэглэнэ. Ганц кибер салбарт ч биш геополитикийн дарангуйллаа ч зуугаад жилийн турш хийсээр ирлээ. Оросуудын туршилтын полигон болсон Монгол хөөрхий. Удахгүй з****г техникээ туршина биз дээ

Avatar

ШАШИНГҮЙ БОСОО МОНГОЛ 2020-03-25 202.55.188.37

Цахим халдлагаас хамгаалах,урьдчилан сэргийлэх арга, хууль боловсруулж батлаад халдагч нарыг эсэргүүцэх .дэлхийн олон улсын туршлага судлан сайжруулж хэрэглэх.Цахим халдлагаас хамгаалах газар байгуулж болно.Цахим халдагчдийг тодорхой хугацаанд цахим орчинд нэвтрэх эрхийг нь хязгаарлах байх.Муу бүгдийг сайн нь дийлэх үе ирдэг юм даа

Avatar

Зочин 2020-03-25 139.5.216.73

Үхсэн ацны гуравдагч хөрш

Avatar

сүр+хий 2020-03-25 185.100.87.207

Зээлийн өрөнд баригдсан ийм ядуу улс луу оюутнууд туршилт хийх гэдэггүй юм бол хэн халддаг юм эсвэл хятадууд.

Avatar

Заагч 2020-03-25 202.21.107.253

Хог хятадын аюул маш их шүү болгоомж хэрэгтэй шүү.

Avatar

ӨӨ 2020-03-25 66.181.182.204

ХӨРШӨӨСӨӨ ХОЛДООД ХААЧХАВ ДЭЭ.

Avatar

Бат 2020-03-25 68.100.237.110

Сэтгүүлч гуай КИБЭР гэж бичиж орчуудах буруу Оросоос хуулахаа болцгоо . СUber г Сайбэр гэж дууддаг эсвэл Монголоороо ЦАхим гээд яаваач …

Avatar

зочин 2020-03-25 202.126.89.43

уул нь манайд сайн мэргэжилтэн их бий

Avatar

1 2020-03-25 202.131.250.130

Ghde oros hyatadiin hackeruud ayultai

Avatar

Zochin 2020-03-25 202.126.89.105

Xyatadiin tagnuuliin baiguullga hiij bgaa ajil zohion baiguulalttai

Avatar

Зочин 2020-03-25 176.63.23.107

Сошиал интернэт орчинд хятадын хөлсний тролл маш их болсон. Хятадыг магтан дуулах пропаганда хийдэг.

Avatar

Зочин 2020-03-25 103.14.38.134

Заримдаа янзыг нь үзэж байх хэрэгтэй. Хятадыг доош нь хийхээр уурлаад сүйд болно. Арай шүү, үхэх гэж байгаа юм шиг харааж зүхнэ.

Avatar

Зочин 2020-03-25 119.40.98.177

Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, бодлогын баримт бичигтэй байх шаардлагатай.

Avatar

уншигч 2020-03-25 59.153.115.130

дэлхийг сөнөөх цөмийн бөмбөгтэй л*****н 2 хөрш жижигхэн Монгол улсыг зүгээр байлгахгүй үймүүлдэг үнэн шүү дээ Монгол улс жижигхэн Эстони улсаас сурах хэрэгтэй тэнд оросын хакеруудын эсрэг туршлагатай тоогоор цөөхөн элф нэрээр алдартай Эстоний хакерууд оруулахгүй үзэлцдэг юм байна лээ

Avatar

heveeree l bn daa 2020-03-25 202.179.31.25

unen bol mash haramsaltaI

Avatar

bat 2020-03-25 192.82.65.182

зарим шинжээч гэж юугаа хуцаад байгаа мал вэ? 2 хөршийнхөө тухай ингэж хамаагүй чалчих хэрэггүй.энэ бол мэргэжлийн байгууллагын ажил болохоос хов жив,цуурхал болгох асуудал биш.

Avatar

БИ 2020-03-25 183.81.171.2

ЧАМ ШИГ н**ш ЮУГАА МЭДДЭГ ЮМ ЭНД УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХӨНДӨГДӨЖ БАЙНА ЭРГҮҮР ХОГОО

Avatar

Zochin 2020-03-25 202.126.89.105

Bat nertei hyatadiin tagnuul manjiin kolonid baisanaa sana malaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж