Дэлхий мэддэг Монголын зургаан бренд | News.MN

Дэлхий мэддэг Монголын зургаан бренд

Дэлхий мэддэг Монголын зургаан бренд

Дэлхий мэддэг Монголын зургаан бренд

Монголын хувцас загварын брендүүд сүүлийн үед дэлхий нийтэд танигдаж байна. Бид энэ удаад та бүхэндээ дэлхий нийтэд танигдаад буй Монголын зургаан брендийг танилцуулж байна.


         1. ЯЛГУУН БРЕНД

Энэ бренд нь торгон алчууран дээр үндэснийхээ хэв маягийг тод өнгөөр хэвлэж гаргадгаараа олонд танигдсан. Тус брендийн зорилго ирээдүйн үргэлжлэл болсон үр хойчдоо Монголынхоо өв соёл, зан заншлыг хадгалан үлдээхийг зорьж байгаа юм. Сүүлийн үед Ялгуун бренд нь хувцасны коллекциар хүрээгээ тэлсэн.

      2. ГОВЬ

Дэлхий даяар ноолуураараа танигдсан Монгол бренд. 1981 онд үүсгэн байгуулагдсан энэхүү Монголын өндөр чанартай ноолуурыг та нэр хүндтэй дэлгүүрүүдийн тавиуруудаас олж болно. Сүүлийн 10 жилд тус компани нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас, пальто мөн гоёл чимэглэл гэх мэтийн таван төрлийн брендийг гаргаад байна.

     3. АРИУНАА СҮРИ

Энэхүү брендийг Монголын модель Сүрэнжавын Ариунаа үндэслэн бий болгосон. Тус брендийн коллекци нь классик загвартай ба Монголын тансаг, сайн чанарын материалуудаар хувцсаа урладаг. Үүнд ноолуур, арьс мөн гараар урласан чимэглэлүүд багтана.

 4. MICHEL & AMAZONKA

Michel & Amazonka брендийг анх 2013 онд эгч дүү дизайнерууд болох Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka) нар үүсгэн байгуулсан. Брендийн онцлог нь Монголын уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Эгч дүү хоёр 2014 онд Fashion Asia Awards-ийн шилдэг дизайнер шагналыг гардан авсан.

 5. МАНДХАЙ 

 

Мандхай – ноолуураар хийсэн биед тааламжтай тохилог хувцас. Тус брендийг Жаргалсайханы Мандхай үүсгэн байгуулсан ба цайвар өнгийн даашинз, өмд, хүрэм, тод өнгийн сүлжмэл цамцнуудыг үйлдвэрлэдэг.

 6. WHITE COMMA

White Comma – хувцас болон гоёл чимэглэлийн бренд нь 2014 онд үүсгэн байгуулагдсан. Анхны коллекци нь кимоногийн даавуу, монгол арьс, хятад торгоноос бүрдэж байжээ. Хожим нь брендээ өргөжүүлж хувцас загварын коллекци гаргадаг болжээ. Тус бренд нь Монгол ноос, арьс шир, ноолуур, илгэн материалыг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.

 

ЭХ СУРВАЛЖ: zen.yandex.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2020-03-25 66.181.161.40

Дан бүсгүйчүүдийн бүтээл байх шив дээ

Avatar

Мэндээ 2020-03-25 66.181.161.74

Говь Монголын хамгийн гоё брэнд.

Avatar

MOGEUH 2020-03-25 66.181.161.71

Mongolin Ontsgoi Gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen garaa sain ugaaj maska zuuj gertee agaar oruulaj biein hudulguun sain hii MOGEUH

Avatar

123456 2020-03-25 103.26.195.192

Brend gargana gedeg asar ih hodolmor iim zaluuchuudaa buh talaar demjih heregtei.Ene turd bgaa humuusiig haraad baival ene humuusee tatvaraar durem jurmaar ondor huugeer daramtlaad tus bolohgyi baij nuruugii n avchihdag umaa

Avatar

Зочин 2020-03-25 66.181.176.172

ГОВЬ ГОВЬ ГОВЬ Л БАЙХДАА. МОНГОЛЫН ЗЭС , ҮНЭНДЭЭ ТЭГЭЭД ДАЛБААН ДОР НООЛУУРАН ЖИЖИГҮҮД БАЙХДАА. ДЭЭРХИ 5 ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛДЭЭ БАЙХДАА.

Avatar

зочин 2020-03-25 202.126.89.43

гадаадын сайтад бичсэнийг тэр хэвээр нь орчуулсан байна. сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүс эх сурвалжийг уншаач.

Avatar

Иргэн 2020-03-25 202.131.240.218

СӨРӨГ СЭТГЭГДЭЛ БИЧИГЧИД ЭЭ, яах вэ GOBI – иос бусдыг нь манайхан бараг мэдэхгүй нь үнэн байх өө. Гэхдээ хийж бүтээх гэж зүтгэж яваа нэгнээ бүү гутаа, бүү доромжил. Харин урам өг, сонирхоод үз. Бидэнд мэдэгдэхгүй хэрнээ шаргуу хөдөлмөрлөөд сайн юм хийгээд дэлхийд гэх нь хаашаа юм гэхдээ л гадагшаа тодорхой улсын зах зээлд амжилттай байршаад хөөрхөн нэр хүндтэй, байнгын үйлчлүүлэгчидтэй болчихсон монгол брэндүүд цөөнгүй юм билээ. NEWS.MN харин мэдээнийхээ гарчигийг арай л сүртэй өгчихөж.

Avatar

зочин 2020-03-25 103.57.94.213

малын түүхий эд арьс шир чинь эмээлт захын хашаанд цас бороо шороонд дарагдаад 30 жилийн нүүр үзэж бна хѳѳ.боловсруулах аж үйлдвэрийн комбинат барьж байгуулаад арьс ширний үйлдвэр гутлын үйлдвэрээ ѳргѳжүүлсэн бол бид савхин эдлэл гуталаараа дэлхийд брэнд гэж үүнийг хэлдэг юм гэж гайхуулж суух цаг хугацаа ард хоцорчээ.үүнийг л хѳгжил дэвшил гэж ярихгүй бол зам байшин барихыг хѳгжил гэдэггүй юмаа.тѳрийн хулгайч нарт улсаа гэсэн сэтгэл байхгүй учир ингэж хохирч бгаа юмаа.хайран цаг хугацаа!!!

Avatar

Иргэн 2020-03-25 202.126.89.242

Маниус ч мэдэхгүй брендийг дэлхий яаж мэддэг юм бол

Avatar

Зочин 2020-03-25 66.181.188.78

Манайхаан залуусаа бидэнд маын гаралтай түүхий эд шиг их юм алга Одоо арьс ширэн эдлэл ядаж гуталаараа дэлхийд гармаар байна энэ салбараа туйддан хүртэл хөгжүүлмээр байна энийг л ёстой чадна гэж боддог ямарч гэмтэлгүй арьс ширийг маш өндөр үнээр малчидаас аваад эхлэвэл өрсөлдөөд нийтээрээ баялаг бүтээнэ дэлхийд үгүй юмаа гэхэд монголчуудаа сайн гутлаар хангаж чадмаар юм ,бидний чадах юм энэ л байна Техник технологийг гаднаас авах л байх бусдыг залуус хийж чадна АМЖИЛТ

Avatar

Зочин 2020-03-25 192.82.69.182

Ноос ноолуураас өөр бренд байхгүй юм уу оюуны ямар нэгэн бүтээл?

Avatar

иршэн 2020-03-25 192.82.78.251

ганц Говь ноолууран брэнд бгаа, бусад нь сураггүй шүү.

Avatar

Зочин 2020-03-25 202.126.88.61

Оросын сайт. За одоо нөгөө Оросыг үзэн ядагчид нь муулаарай. Путинтэй холбож яаж эргүүтэхийг нь харъя😂

Avatar

Зочин 2020-03-25 103.57.92.62

Орос ахтай э****з хүн бичиж бн. Бусдыгаа хятад гэнэ дээ.

Avatar

Зочин 2020-03-25 64.119.24.132

Говиос бусад нь зайлдааа, өөрсдийгөө хөөргөсөн гарууд вэ яасан

Avatar

nuudel 2020-03-25 64.120.88.65

Янжка & Нямка дээл хийдэг би мэднэ

Avatar

Зочин 2020-03-25 64.119.17.155

Говь 2-рт нь бичигдчихсэн ч байх шиг. Ганц Говь л байдаг юм бш үү

Avatar

zochin 2020-03-25 203.91.119.147

Говиос бусдыг нь үнээр мэдэхгүй юм байна.

Avatar

Зочин 2020-03-25 103.212.116.40

Говиоос бусдыг нь естой мэдэхгуй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж