Дэлхий мэддэг Монголын зургаан бренд

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Дэлхий мэддэг Монголын зургаан бренд

Дэлхий мэддэг Монголын зургаан бренд

Монголын хувцас загварын брендүүд сүүлийн үед дэлхий нийтэд танигдаж байна. Бид энэ удаад та бүхэндээ дэлхий нийтэд танигдаад буй Монголын зургаан брендийг танилцуулж байна.


         1. ЯЛГУУН БРЕНД

Энэ бренд нь торгон алчууран дээр үндэснийхээ хэв маягийг тод өнгөөр хэвлэж гаргадгаараа олонд танигдсан. Тус брендийн зорилго ирээдүйн үргэлжлэл болсон үр хойчдоо Монголынхоо өв соёл, зан заншлыг хадгалан үлдээхийг зорьж байгаа юм. Сүүлийн үед Ялгуун бренд нь хувцасны коллекциар хүрээгээ тэлсэн.

      2. ГОВЬ

Дэлхий даяар ноолуураараа танигдсан Монгол бренд. 1981 онд үүсгэн байгуулагдсан энэхүү Монголын өндөр чанартай ноолуурыг та нэр хүндтэй дэлгүүрүүдийн тавиуруудаас олж болно. Сүүлийн 10 жилд тус компани нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас, пальто мөн гоёл чимэглэл гэх мэтийн таван төрлийн брендийг гаргаад байна.

     3. АРИУНАА СҮРИ

Энэхүү брендийг Монголын модель Сүрэнжавын Ариунаа үндэслэн бий болгосон. Тус брендийн коллекци нь классик загвартай ба Монголын тансаг, сайн чанарын материалуудаар хувцсаа урладаг. Үүнд ноолуур, арьс мөн гараар урласан чимэглэлүүд багтана.

 4. MICHEL & AMAZONKA

Michel & Amazonka брендийг анх 2013 онд эгч дүү дизайнерууд болох Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka) нар үүсгэн байгуулсан. Брендийн онцлог нь Монголын уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Эгч дүү хоёр 2014 онд Fashion Asia Awards-ийн шилдэг дизайнер шагналыг гардан авсан.

 5. МАНДХАЙ 

 

Мандхай – ноолуураар хийсэн биед тааламжтай тохилог хувцас. Тус брендийг Жаргалсайханы Мандхай үүсгэн байгуулсан ба цайвар өнгийн даашинз, өмд, хүрэм, тод өнгийн сүлжмэл цамцнуудыг үйлдвэрлэдэг.

 6. WHITE COMMA

White Comma – хувцас болон гоёл чимэглэлийн бренд нь 2014 онд үүсгэн байгуулагдсан. Анхны коллекци нь кимоногийн даавуу, монгол арьс, хятад торгоноос бүрдэж байжээ. Хожим нь брендээ өргөжүүлж хувцас загварын коллекци гаргадаг болжээ. Тус бренд нь Монгол ноос, арьс шир, ноолуур, илгэн материалыг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.

 

ЭХ СУРВАЛЖ: zen.yandex.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж