Турк халдлагын тухай Францад сануулж байжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Турк халдлагын тухай Францад сануулж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Турк халдлагын тухай Францад сануулж байжээ

 

Парист болсон хядлагын буруутан гэж эхлээд тогтоогдсон террористийн тухай Турк хоёр удаа францчуудад сануулж байсан гэж  The Local мэдээлэв.

 

Ислаил Омар Мостафай гэх 29 настай  террористийн тухай Туркийн цагдаагийнхан “францын талд 2014 оны арванхоёрдугаар сард, 2015 оны зургадугаар сард тус тус  мэдээлэн сануулга өгч байжээ”. Гэтэл францчууд түүнийг огт авч үзээгүй орхисон байна.

 

Грек, Болгартай хиллэдэг Эдирне мужаар дамжин Мостефаи 2013 онд Турк орж ирсэн гэж сануулж байсан байна. Тэрээр гарч явсан талаар мэдээлэлгүйг бас хэлж байжээ. Хядлагын дараа л Франц тэрхүү этгээдийг сонирхож эхэлсэн байв.

 

Өмнө гарч байсан мэдээгээр бол Омара Исмаил Мостефаи хэд хэдэн удаа эрүүгийн хэрэгт холбоотой байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс