Эдийн засагт ихээхэн уршиг тарьж буй шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт том хямрал, эрсдэл авчраад байна. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ сүйрэлд орж, улс орнууд ч эдийн засгаа хамгаалахын тулд багц хөтөлбөр хэрэгжүүлэх, бодит санхүүжилт үзүүлэх, бизнесээ амьд үлдээхэд ихэд анхаарч буй. Тэд эдийн засаг сэхээнд орвол эрүүл мэндээ ч хамгаалж чадахгүй эрсдэлд орно гэдгийг аль хэдийн олж харсан. Хөл хориойтой дэлхийн нэг улсын хувьд Монголд ч эдийн засагт "гамшиг" нүүрлээд эхэлжээ. Олон жижиг дунд үйлдвэрийн орлого тасарч, иргэд цалингүй болсон. Тиймээс төр, засгаас бизнесийг хамгаалах шийдвэр гаргахгүй бол ойролцоогоор 260 мянган хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж, үүнийг дагаад 20 гаруй мянган компани хаалга үүдээ барихад хүрч буйг эдийн засагчид сануулсаар. Харамсалтай нь, эрх баригчид иргэдээ шилний цаанаас чихэр долоолгосноор. Эдийн засгийн эрсдэлийн хөтөлбөр боловсруулж, бизнесээ хамгаалж үлдэх нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үүрэг. Гэвч, түүнд "үнээ, тугал нийлэх" хамаагүй бололтой. Яг ийм хүнд үед татварын болон зээлийн уян хатан бодлого, бизнесээ дэмжсэн өгөөмөр бодлого Ч.Хүрэлбаатарт алга байгааг эдийн засагчид "хэлгий" болтлоо шүүмжилж буй.
Ингээд эдийн засагч Б.Дөлгөөн болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхны байр суурийг хүргэе.
2020 ОНЫ ТӨСВИЙГ СОНГУУЛЬД БЭЛДЭЖ НИЙТ ТӨСВИЙН АЛДАГДЛЫН 90 ХУВИЙГ СОНГУУЛИАС ӨМНӨ ТӨЛӨВЛӨСӨН
ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН:
-Монгол Улс эрүүл мэнд талаасаа маш зөв шийдэмгий арга хэмжээ авч байгаа боловч эдийн засгаа 100 хувь орхигдуулсан. Эдийн засгаа орхигдуулснаас болж өнгөрсөн долоо хоногт л гэхэд 5000 мянган ААН дампуурсан байна. Засгийн газар эдийн засгийн уналтаас улбаалан үйл ажиллагаа нь хүндэрч байгаа аж, ахуйг тэтгэх замаар арга хэмжээ авах шаардлагатай. Хэрэв өнөөдөр л арга хэмжээ авахгүй бол магадгүй гурван сарын дараа арга хэмжээ авлаа гэхэд аль хэдийн оройтчихож ч мэднэ. Нэг бизнес дампуурахад нийт эдийн засагт цочрол өгдөг.
Тиймээс аж ахуйн нэгжүүдийг дампуурлаас сэргийлэхийн тулд иргэдийг худалдан авалтыг дэмжих хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн эргэлтийг сайжруулна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн санхүүжилтээс бизнесийн эрхлэгчдэд санхүүгийн туслалцаа буюу татварын болон зээлийн хөнгөлөлт, цалингийн хуваан төлөлт зэргээр туслах шаардлагатай. 2020 оны төсвөөр хөшөө, музей барих зардлыг танаж, эдийн засгийг нуруун дээрээ авч яваа бизнесээ харж үзэх хэрэгтэй шүү дээ. Төсвийг нэг ёсондоо тэнцвэртэйгээр 12 сардаа хуваарилах ёстой.
2020 оны төсвийн хуваарийн орлого зарлагын тэнцлийг харахад эхний зургаан сард нийт төсвийн алдагдлын 90 орчим хувь буюу 2.2 тэрбум төгрөгийг оруулсан. Үүнээс харахад 2020 оны төсвийг сонгуульд бэлдэж нийт төсвийн алдагдлын 90 хувийг сонгуулиас өмнө төлөвлөж бараа, материал, ажил үйлчилгээг авахаар тооцсон гэж дүгнэхээр байна.
Гэтэл 2019 оны орлого зардлын төсөөллийн тэнцлийг харахад нэг сарын алдагдал нь 200 тэрбум төгрөгөөс хэтрээгүй гэдгийг энд онцолъё. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт зээлийн хүү, үндсэн өр болон төлбөрийг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан. Гэхдээ хамгийн гол нь эх үүсвэрийг нь шийдэж өгөөгүй. Хойшлууллаа гээд ангилалд нь өөрчлөлт оруулчихаар хүмүүс ямар нэг байдлаар зээлээ төлөхгүй тохиолдолд алдагдлыг нь хэн хүлээх юм. Банк хүлээх юм уу эсвэл Монголбанк, Сангийн яамнаас гурван сард тооцогдох мөнгийг шийдэж өгөх юм уу гэдэг нь тодорхойгүй.
Зээлийг гурван сараар хойшлуулж байгаа бол хүүгийн зардлыг хэн хариуцахыг нь тодорхойлох хэрэгтэй. Хэрэв банк хариуцлаа гэхэд банк бусад ААН-тэй адилхан байгууллага. Гэтэл тэр байгууллага дээр тохчих юм бол санхүүгийн салбарын хөрвөх чадвар нь хэр хэмжээнд байх бол гэж бодоод үзээрэй. Нэг ёсондоо эрүүл мэндийн хямралаас болоод санхүүгийн хямрал битгий тарьчхаасай л гэж хүсч байна. Монгол Улс сүүлийн хэдэн сард эдийн засаг хэзээ сэргэх нь тодорхойгүй нөхцөл байдал руу орчихлоо. 2019 оны арван сард төлөвлөж байсан төсөөллүүд одоо бүгд худлаа болсон.
ЭРХ БАРИГЧДЫН ХУВИЙН АМБИЦААС БОЛЖ ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ ЁСГҮЙ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О. АМАРТҮВШИН:
-Өнөөдөр 900 мянга гаруй хүн ажилгүй байна. Судалгаагаар манай улсын хүн амын 28 хувь нь ядууралд өртсөн гэх мэдээлэл байна. Үүнээс 63 хувь хүн нийслэл хотод суурьшдаг. Иймд худалдаа, үйлчилгээний салбар хямарснаас 260 мянга гаруй хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж ядуурал нэмэгдсэн нийгэм, эдийн засгийн томоохон хямрал үүснэ.
Харин хямралаас сэргийлэх үндсэн арга бол зорилтот сегментэд буюу тухайлсан салбарын хамгийн ихээр хямралд өртөөд буй ААН-үүдэд хөнгөлөлттэй, зорилтот зээлийг олгох, тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг хойшлуулах, мөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг бодитойгоор хурдан шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгаа юм. 2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2.5 их наяд төгрөг төлөвлөгдсөн. Нийт тендерийн 50-аас дээш хувийг шалгаруулахаар төлөвлөсөн хугацаа нь 2020 оны эхний гурван сард байна.
Иймд зарлахаар төлөвлөсөн тендерийн санхүүжилтийг дахин эргэцүүлж, эдийн засгийн уналттай байгаа энэ үед нэн шаардлагатай байгаа салбарууд болох худалдаа, боловсрол болон хөдөө аж ахуйн салбаруудад хөрөнгө оруулах шаардлагатай.
Орлого, зарлага бүхэн уялдаа холбоотой байх ёстой. Харин эдийн засаг сайжирч болж, үйл ажиллагаа хэвийн болох үед нь буцаан эргэлт үүсгэх боломж байгаа. Сонгуулийн дараагаас шинэ төрлийн худалдан авалт нэмэгддэг. Тэдгээр үргүй зардлаа байхгүй болгох талаар шийдэх хэрэгтэй.
Ер нь эрх баригч хүмүүсийн хувийн ашиг сонирхол, хувийн амбицаар улс орны эдийн засаг, иргэдийн нь амьдрал ямар нэгэн байдлаар хямрах ёсгүй. Өнөөдөр 900 мянган ядуу иргэн байна гэж байгаа боловч дахин 500 мянгаар нэмэгдэх буюу нийт хүн амынхаа тал хувийг ядуу байлгах сэдэл нь хэдхэн төсөл, тендертэй холбогдож байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл.
ХАРАМЧ ХҮН ХОЁР ТӨЛНӨ ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛОХ ВИЙ
МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.ДҮҮРЭН
-Ажилгүй байгаа иргэдээ ямар нэгэн аргаар дэмжиж, ажилтай байгаа хүмүүсийнхээ ажлын байрыг хадгалах хэрэгтэй. Одоо л иргэлийнхээ ажлын байруудыг хадгалахгүй бол зургаан сарын дараа ажилгүй болчихоор буцаагаад л дэмжинэ шүү дээ. Тиймээс харамч хүн хоёр төлнө гэдэг шиг л юм болох вий.
Энэ жил сонгуулийн жил. Тиймээс энэ удаагийн парламентын үр дагаврыг дараагийн парламент үүрэх учраас бид нарт хамаагүй гэх хандлагаар хандаад байх шиг байна.
Хөл хорионд өртөж байгаа маш олон салбарууд бий. Тэдгээр компаниуд аль болох хувьсах зардлаа багасгасан байгаа бол зарим нь хангалттай хуримтлалгүй, зээлтэй байдаг учраас ийм тохиолдолд ажлын байрны цомхотголыг явуулж эхэлнэ гэсэн үг. Цомхотголд орж ажилгүй болсон иргэд ажилгүйдлийн түвшинг нэмнэ. Иймд төрийн зүгээс байгууллагын тогтмол зардал дээр нь дэмжлэг үзүүлж оролцох ёстой. Ингэхдээ хөнгөлөлттэй зээл олгох, нийгмийн даатгалыг хойшлуулах гэх мэт арга байж болно. Бусад улс оронд ажилгүйдлийн тэтгэмжээр буюу сул зогсолтын мөнгийг төрөөс нь шийддэг. Гэвч манайд ийм арга хэмжээ авах санхүүгийн бололцоо байхгүй учраас аль болох аж ахуйн нэгж, байгууллагаа дэмжих замаар ажлын байраа хадгалах нь илүү бодитой дэмжлэг юм.
Э.БУРАМ
Монгол инженер 2020-03-25 122.201.24.102
Энэ коронавирус Монголын эдийн засгийн хөгжилд шинэ эргэлтийг авчрах юм байна. Одоо нөгөө эдийн засгаа солонгоруулах мөрөөдөл биелэх боломжийг олгож байна. Мал аж ахуйн түүхий эдээ боловсруулах, дахин боловсруулах, гадаадаас авдаг иргэдийн хэрэгцээт зүйлсийг дотооддоо үйлдвэрлэх, гутал хувцас үйлдвэрлэж болохгүй гэж цаашлаад өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар манай залуу бизнесменүүд ихийг бодох цаг болсон. Яагаад Монгол улсад машины үйлдвэр, агаар, сансрын техник үйлдвэрлэж болохгүй гэж.
Зочин 2020-03-25 66.181.186.82
Амат үвшин сайн, буурь сууртай цараатай сэтгэдэг тун боломжийн залуу үүнээс илүү хүн олж харахгүй байна, маш сайн прагматик бизнесмен.
Chingis hotiin irgen 2020-03-25 72.196.192.250
Henttiihnii ideh mungiig zvgeer bailgaarai, ter hushuu, muzei geed baigaa chini manai nutgiin hvmvvsiin Merlin yum shvv.
Manai aimgiin tusuviin 245 terbumiig hasaj tanaj bolohgvi.
Hvvk,Oek 2 baihad gaigvi shvv baigaa daa!
Хотгор шанд сангийн сайд 2020-03-25 202.179.25.181
Ман аль хэдийн хуваагаад хулгайлсан ЖДҮ
ХН 2020-03-25 202.179.25.132
ХЭДЭН ТӨГРӨГИЙН ХӨШӨӨНИЙ МӨНГӨ ТАВИГДЦЫМ БОЛ ДОО. ТЭРИЙГ ХАСЧУУЛ МОНГОЛЫГ АВАРЧИХ ГЭЭД БАЙНА УУ. ТӨСӨВ ЗАДАРВАЛ ТОГЛООМ БИШ УЛСААРАА СӨНӨНӨ ШҮҮ
Зочин 2020-03-25 202.179.27.127
Төр засгаас юу нэхээд байгаа юм бэ. Ямар наад вирусыг чинь тараачихсан биш. Төрд татвраас хуримтлагдсан мөнгө байдаг шдээ. Бизнес эрхлээгүй нь яах болж байна.
Зочин 2020-03-25 202.70.34.70
Бизнесийн байгууллага эрсдэлийн нөөцийг бүрдүүлсэн байх ёстой Яахаараа хөшөө дурсгал байгуулах мөнгийг хувийн компаниудад хуваарилах гэж Бизнесийн компаниуд тийм л юм бол ажилтнуудаа 2-3 сар цалинтай амруулах нөөц бүрдүүлсэн байх ёстой. Компани болгонд ийм мөнгө бий, гагцхүү хуйхаа маажиж, өөрийнхөө мөнгийг ажилчидда өгөхөөс хуйхаа маажиж өөрийгөө бодож байна. Ийм хүмүүст улс яахаараа мөнгө зүгээр өгөх гэж
Бизнесүүд ард түмэн мөнгөгүй, ядуу амьдралтай юм чинь барааныхаа үнийг бууруулая гэдэггүй
түвдэн ахаа 2020-03-25 103.229.120.79
ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИШЭЭ НЬ СУМ БОЛГОНД ЦӨГИЙН ТОС ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХУУЧИН АЖИЛЛУУЛЖ БАЙСНЫ ЖИШЭЭГЭЭРЭЭ БИЙ БОЛГОЕ ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТООЦОО ХИЙЕ ОЛОН ТӨРЛИЙН СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРӨЛ НЭМЭГДЭНЭ ОРОН НУТАГТ ХУВИЙН МАЛ АЖ АХУЙ ТНААС СҮҮГ НИЙЛҮҮЛЭХ ЗАМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙСАН БИЛЭЭ ОФФШОРТОН ГАДААДАД МОНГОЛ ИРГЭДИЙН\ ВАЛЮТ \ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛСАН ХӨРӨНГИЙГ ЭХ ОРНЫХОО ЭДИЙН ЗАСАГТ ОРУУЛАХ ТАЛААР ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОЛОН ЗӨВШИЛЦЛӨЛ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ АШИГЛАХ МЕХАИЗМ БИЙ БОЛГОЕ
Зочин 2020-03-25 119.40.103.3
Эрүүл мэнд, цагдаа, онцгойгоос бусад төрийн байгууллагуудын гэрээ байгуулагдсанаас бусад бүх тендерүүд, мөн оффисын зориулалтаар баригдахаар төлөвлөгдөж байгаа барилга байгууламжийн эхлээгүй байгаа ажлуудыг зогсоох хэрэгтэй.
санаа 2020-03-25 112.72.8.90
Та нар чадвартай эдийн засагчид байсан бол огт өөр бодлого, арга хэмжээний тухай ярих байлаа. Сонсоод бүр инээд хүрч арай ч дээ ичдэг нүүр байдаггүй юм байх даа гэж бодлоо. Бүтээн байгуулалтаа нурааж мөнгийг нь цохьдог улс орон иргэд байх уу? Сонгууль мөрөөдөж байгаа бол тэр Та 3 т хаалттай. Йемэн Ливид очиж үлгэрээ ярь
Зочин 2020-03-25 202.126.89.163
Амартүвшин шал худлаа гар даа.Сонгуульдаа энэ байгууллагыг ашиглаж хог болгоод арилна.Зургийн голд байгаа эдийн засагч залууг энэ танхимын хоёр тэнэг ашиглаж байна.Амартүвшин бүх гишүүдээ хулхидсан,талцуулсан.Оюунчимэг авгайг ашиглаж дарга нь болсон.
Зочин 2020-03-25 66.181.184.125
JINGIN TSUVA YVJ L BAIDAG j****r NOHOD HUTSAJ L BAIG BU TO MANIHAN
WWW333 2020-03-25 202.72.245.122
za sangiin yam, Mongol bankniikhan medej l baigaa sh dee. Ed nar gej kheden ongiroo yum uu? Koronavirusaar ikh uls tur khiij baikh shiv dee. Songuuliin surtalchilgaa yum daa.
Санаа зовиногч 2020-03-25 66.181.170.110
Төрийн байгууллагууд болон нийтийн болон нийтийн өмчийн оролцоотой бүх компаниуд дээр эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан онцгой дэглэм тогтоож бүх тендерийг зогсоож үйлдэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах бараа түүхий эд , ажил үйлчилгээний жагсаалтыг гаргаж тендер з/б ажлыг хуульд нийцүүлэн хурдавчилсан горимд шилжүүлж нэг цонхоор хяналттай явуулах шаардлага байна.Энэ тохиолдолд тодорхой хөрөнгийн эх үүсвэр хэмнэгдэж ЗГшаардлагатай зүйлд нэмэлт санхүүжилт хийх боломжтой бно
О.Амартүвшин мундаг залуу сайн ч бизнесмэн 2020-03-25 103.136.254.8
О.Амартүвшин мундаг залуу сайн ч бизнесмэн
Зочин 2020-03-25 202.9.46.135
"Эдийн засгаа орхигдуулснаас болж өнгөрсөн долоо хоногт л гэхэд 5000 мянган ААН дампуурсан байна." Аймар юм болж байгаан байнадаа.
Зочин 2020-03-25 202.21.113.162
МҮХАҮТ гэж авлигажсан заваан нэг газар байна аа. Хэнд ч хэрэггүй байгууллага
Зочин 2020-03-25 202.70.41.2
Сумдын соёлын төв гэж жилдээ ганц нэг удаа л арга хэмжээ болдог. Орлого гэж бараг байхгүй байнгын урсгал зардал гарч байдаг барилга барих төсөвөө хамгийн түрүүнд царцаах хэрэгтэй
зочин 2020-03-25 124.158.88.8
дэмжиж байна. МЭРГЭЖЛИЙН БИШ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН Нөхцөл байдалаа БУРУУ дүгнэж хэтэрхий хатуу хөл хорио тогтоож байна. энэ нь нийгэм эдийн засаг, иргэд хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна.
Зочин 2020-03-25 202.9.46.99
Манай авсан арга хэмжээнүүд зөвхөн Сарангэрэлд ашигтай, бусад бүх хүнд гай болж байна. Сарангэрэл авгай сайн ажилласан нэр зүүгээд, улсаараа дампуурах нь. Гаднаас орж ирэх нь тодорхой байхад, хилээ чангатгаад, орж ирснийг нь сайн хянаад явах байтал, зүгээр байгаа хүмүүсийн хөлийг хориод, хүүхдүүдийг хичээлд нь явуулахгүй, бизнесүүдийг дампуурууллаа. Ганцхан тэнэг хүн байхад улсыг мөхөөж болох юм байна
Зочин 2020-03-25 103.14.36.18
Энэ МАН-ыг хөрснөөс зайлуулах юмсан.
123456 2020-03-25 103.26.195.192
Neg hund ooriinhoo hodolmorooroo olson mongooroo stalin ogj uzeegui usnii,dulaanii,tognii tulhur tulj uzeegyi humuus huviin hevshliinhniig ayj oilgohiin.Hudlaa ayrij hulgai hiij orlogo oldog bolohooroo busdiig ch adilhan amarhan barag hel amgyi ih orlogo oldog gej anduuraad bna.23 jil delhiin standartad niistsen baraa yilchilgee hiih gej zuderch ayvna.Yun hadgalamj ideh hooloo hasaad l heden ajilchidaa bodoj ayvna
малчин 2020-03-25 121.168.50.25
Солонгосын талаар ярий. Өвчнийг богино хугацаанд барьж зогсоож байна. хөл хорио хорьсон. энэд маш их хүн бас дампуурч ажилгүй болж түрээсээ төлж дийлэхгүй ажилгүй болж байна. засгийн газар нь энэ хугацаанд зогсоосон тэтгэмж 1 сая ВОН Өгий гэхэд нь хүмүүс нь тэр мөнгө чинь хэрэггүй зүгээр хэвийн амьдралыг үргэлжлүүлэхийг шаардаж байна. ирэх сард сургууль нээнэ. өвдвөл 14 хоног өөрийгөө тусгаарлан. үгүй бол энэд эдийн засаг нь маш хүнд байдал руу ороод эхэлсэн.
kri 2020-03-25 63.97.8.87
najmi
yabtdx 2020-03-25 63.97.8.87
davtan,boinum.ubchlyylsen sindrom.pr
EZNIIG NI OLJ yabr tdj-NOTLOJ TSAAZAAR ABAX,XUUX. 2020-03-25 63.97.8.87
DEEVER NURAAJ GUILAGCHID ZALSAN,BOXIRTOI XOLBOSON XYMYYC,XEBLEX,TDB,GEMTLIIG NURAASAN.
XYNSEER ALAX NI