НАМУУДЫН МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР: Үнэгүй орон сууц, 5 саяын цалин | News.MN

НАМУУДЫН МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР: Үнэгүй орон сууц, 5 саяын цалин

НАМУУДЫН МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР: Үнэгүй орон сууц, 5 саяын цалин

НАМУУДЫН МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР: Үнэгүй орон сууц, 5 саяын цалин

Үнэгүй орон сууцтай болгоно, монголчуудын сарын цалинг таван сая төгрөгт хүргэнэ, зээлийн хүүг бууруулна. Чихэр амтагдсан гоё мөрийн хөтөлбөрүүд,  танил хоосон амлалтууд. Намууд ёстой л уралдаж амлаад, хулхиддаг дээрээ ирчихжээ. Улс төрийн намууд өчигдөр мөрийн хөтөлбөр гэхээсээ мөрөөдлийн жагсаалтаа танилцууллаа.  Сонгууль болгоны өмнө намууд сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулаад сурчихсан, иргэд нь ч энэ мэт амлалтад  цадтал "бялуураад" үлддэг нь Монголын улс төрийн үзэгдэл хэвээр байгаа нь гунигтай бас гутамшигтай. Эндээс харахад ирэх дөрвөн жилд Монголд юу ч өөрчлөгдөхгүй шинжтэй.

Гурван сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. . УИХ-ын сонгуульд оролцох намуудын хувьд хуулийн хугацаандаа мөрийн хөтөлбөрөө нягтлуулахаар Аудитын ерөнхий газарт хүргүүлэв. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.5-д сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлнэ хэмээн заасан байдаг. Мөн хуулийн 38.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна гэж заасан. Энэ дагуу өчигдөр нийтдээ зургаан нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн гэв. Харин аудитын байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай.

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛСЭН НАМУУД:

  • Монгол ардын нам
  • Ардчилсан нам
  • Та бидний эвсэл /МАХН, ИЗНН, МУНН/
  • Шинэ эвсэл /ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам,  Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан намууд нэгдэж, эвсэл байгуулсан/
  • Зөв хүн электорат эвсэл /ХҮН, МСДН, Зүй ёсны намууд нэгдэж, эвсэл байгуулсан/

Улс төрийн нам, нэр дэвшигчдийн хувьд ээлжит сонгуульд ямар хөтөлбөр боловсруулж, юу хийх, ямар төлөвлөгөө гаргахаас сонгогчид сонголтоо хийдэг. Өөрөөр хэлбэл, сонгогч, ард түмнийхээ төлөө юу хийх вэ гэдгээ мөрийн хөтөлбөрөө тусгаж танилцуулдаг. Үндсэндээ нам, нэр дэвшигчийн нүүр царай, бодлого нь байх ёстой. Өнгөрсөн удаагийн сонгуулиудын амлалтыг эргэн санахад улстөрчид хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалтаар сонгогчдоо хуурдаг байсан. Энэ удаад улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт энэ хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалтууд хөвөрчээ.

МАН АЛСЫН ХАРАА-2050:

Мөрөөдлийн жагсаалтыг Монгол ардын нам тэргүүлж байна. Тэд дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийн орон сууцанд хамруулж, зээлийн хүүг бууруулах зэрэг амлалтуудыг багтаажээ.  Гэхдээ тэд мөрийн хөтөлбөртөө популист амлалтууд байхгүй гэж тодотгоод буй. МАН-ын Мөрийн хөтөлбөрт “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жилд хэрэгжих хөтөлбөрүүдийг тусгажээ.

АН МОНГОЛ ӨРХ-ХӨГЖЛИЙН БОДЛОГО:

-Тус намын мөрийн хөтөлбөр “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй. Ардчилсан нам цалин, бодит орлогын дунджийг гурван саяд хүргэнэ гэж ам нээв. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэгт Монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлтийг авчрах хөтөлбөр хэмээн тодорхойлж байна. Монгол хүнийг, Монгол айл өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход манай бодлого бүхэлдээ чиглэсэн. Цалин, дундаж орлогын хэмжээг  3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө гэж тодотгосон.

ТА БИДНИЙ ЭВСЭЛ ГУРВАН БАЯЛАГ:

– Та бидний эвслийн мөрийн хөтөлбөр нь “Гурван баялаг” нэртэй. Монгол хүний дундаж цалинг 5 саяд хүргэнэ. Дээр нь монгол өрх бүрийг орон сууцанд амьдруулах таатай нөхцөл боломжийг бий болгоно. Сонгуульд зориулж энэ хөтөлбөрийн боловсруулаагүй, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөр байгаа

ЗӨВ ХҮН ЭЛЕКТРОТ ЭВСЭЛ:

-Хүндээ хөрөнгө оруулъя, технологийг түрүүлж эзэмшье, байгальд ойр Монголоороо байя, баялагаа баялаг болгодог эдийн засаг, цэвэр төр гэсэн үндсэн таван бүлгээс бүрдэж байна. “Зөв хүн Электорат” эвслийн мөрийн хөтөлбөрийн гол санаа нь нийтээр орлоготой, мэдлэгтэй, гадаад хэлтэй, ажилтай болох түлхүүрийг нээсэн бодлогыг тодорхойлсон. Монголчууд технологийг бусдаас түрүүлж сураад, нийтээр хэрэглэж чадвал хулгайгаас ч сална, гурван сая монгол 300 сая болох боломж тэнд байна.

Сонгогчдод мөнгө, эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрх олгохыг ХОРИГЛОНО

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

  •  38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:
  • 38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох
  • 38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх
  • 38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх
  • 38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх
  • 38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах
  • 38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал
  • 38.4.Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн уриатай байж болно.

Энэ мэтчилэн мөрөөдлийн хөтөлбөр үргэлжлэх байх. Одоогоор сонгуулийн сурталчилгаа эхлээгүй учраас намуудын мөрийн хөтөлбөр “нууц” байгаа. Гэвч олон нийтэд мэдэгдэж, мэдээлэгдсэнээс нь харахад монголчууд ахиад л хууртаж, хулхидуулах нь тодорхой болов.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, иргэдэд аливаа хишиг, хувьтай адилгах зүйл, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, иргэдэд үнэ төлбөргүй эсвэл хямдралтай үйлчилгээг санал болгож болохгүй. Энэ хуулийг нийгмийн даатгал төлдөг иргэдийг орон сууцжуулах, зээлийн хүүг бууруулах зэргийг амлаж буй эрх баригчид өөрсдийн гараар баталсан гэдгийг энд тодотгоё. Гэвч, улстөрчид хэзээ байтлаа хуулиа биелүүлдэг байлаа даа. Намуудын хөтөлбөрийг харахад Монгол Улс хөгжиж, урагшлах шинж алга. Харамсалтай нь, сонгогчид одоо гэнэн байхаа болсон. Том амалсан нь биш зөв бодлого ярьсан нь ялна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-25 202.21.100.210

tsagaan xuvtsas omsson aluurchid dallasaar l bid xashraxgui xoshgorsoor l …

Avatar

Зочин 2020-03-25 202.131.228.20

Электоратад өгье дөө.

Avatar

Зочин 2020-03-25 202.55.191.130

Bullshit

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.157

Юу ч гэж амалсан ард түмэн зүгээр л хууртана. Одоо али хэдийн эхнээсээ гэдэс нь цадаад эхэлчихсэн байна. Аль ч насандаа хэзээ ч барьж үзэхгүй тэр мөнгөндөө цадсан. Зарим нь авах юмаа төлөвлөчихсөн байна.

Avatar

зочин 2020-03-25 202.9.47.21

би энэ намуудыг ингэж сэтгэлгээний ядууралд орсоныг ойгохгүй байна. Эсвэл эд монголчуудыг ингэтэлээ басамжилж байгаа юм уу.одоо балчир хүүхэд ийм хийрхэлд хууртахгүй шүү дээ.Дэндүү гэхэд арай л дэндүү.өөр хэлэх ч үг алга.

Avatar

Зочин 2020-03-25 66.181.189.101

Бүх намууд худлаа хошгируулсан мөрөөдлийн жагсаалт гаргаж энэ байгаа хэд хэзээ ч амлалтаа биелүүлэхгүй идэж уухаа л бодно Урьд нь юу хийж байсан юм хийх нь яасан юм бэ сонгууль болохоор л гэнэт сэрсэн юм шиг тийм л юм бол мнөх амлалтуудаа биелүүлэх хэрэгтэй биз дээ. Идэж уусаар байгаад юу амалсанаа ч мартчихсан биз. Энэ амлалтууд чинь биелэх үү Сонгуулийн дараа мартана.

Avatar

ЧД иргэн 2020-03-25 202.179.27.19

ЭЛЕКТРОТ-ын Баабар сонгуульд оролцохгуй, зөвхөн зөв хүнийг сонгоход оролцоно гээд хуцаад байсан чинь молиг байж. 3 сая Монголыг яаж 300 сая болгох гэж байна. Урд хөршөөс тусламж авах уу…

Avatar

Иргэн 2020-03-25 103.57.93.24

МАН МАНДТУГАЙМАН МАН МАНДТУГАЙ МАН МАНДТУГАЙ МАН МАНДТУГАЙ МАН МАНДТУГАЙ МАН МАНДТУГАЙ

Avatar

irgen 2020-03-25 202.126.89.14

Niigmiin daatgal toldog hun bur oron suutstai bolno gej moriin hotolbortoo hiijee ene chine zaaval moriin hotolbort baih estoi Bish zasgiin gazar barilga barisan huviin hevshluud hoorondoo zohitschihvol ene olon shine hun avdaggui bairnuud ezentei l bolchino zeeliin huu buuruulna gehiin huuliin tosol bolovsruulaad gadnii olon ulsiin bankuud oruulaad irvel Hussein huseegui buujil taaraashd ajil bolgood hiicheech zaaval moriin hotolbor baihdaa yaadgiin be za busd nch medehgui zugeer l

Avatar

Зочин 2020-03-25 153.144.216.65

ed nariin uegeer bo odiid mongol uls delhiin terguuleh ediin zasagtai orni neg bolchihson baih uchirtai buhenl buten 30 jil shuu de. ta nar boddoo.
odoo uneheer zalhaj baina. dollariin hansh buruulna 1000 bolgono ch yumu bodit amlalt alga do bas l hulhinii garuud.

Avatar

Зочин 2020-03-25 64.119.21.30

Ер нь бол монголд бол хоёр намаас бусад нь хуулийн доор хоёр нам дээр хүссэнээрээ эрх дураар эрх тэгш гэсэн үг бол зүгээр л халхавч тэдний хувьд ийм л гажуудалтай улс даа манайх

Avatar

Зочин 2020-03-25 174.244.81.198

Za. Iiiim buteshgui amlaltand huurtagdaj nuguuu l neg 76 yamaaagaaa songovol hohino l gej heliedaaa

Avatar

Зочин 2020-03-25 64.119.21.30

Ядарч яваа ард иргэдийн эмзэг цэгийг олж хатгахдаа энэ намууд үнэндээ л гаршчихсан үхэн хатан улайрч өөрсдийнхөө овог нэрийг солих л үлдлээ тойрог солино намаас гарч шинэ нам байгуулна худлаа эвсэл болж жүжиг тавина

Avatar

Сараа 2020-03-25 150.129.142.52

эд нар тэгээд өмнөх 30 жилд энэ мөрөөдлөө хийж эхлэхгүй юу хийж байсан байх уу

Avatar

МАНАЙ НАМ 2020-03-25 202.21.108.189

БИД олон эхнэр, нөхөртэй байх, хулгай хийж худал ярьсан хүнийг шууд л цаазлах хууль гаргана. Тэгэхээр баян тарган боломтой нь ядруугаа дэргэдээ авч нилээд дээш татна биз үлдсэнүүд нь бараг далдарах нь тодорхой тул цалинг 5000 доллар болгоно бас байр сууцанд үнэгүй оруулна.

Avatar

Зочин 2020-03-25 66.181.161.15

Талх ширхэг нь 100000 төгрөг мах кг нь 1000000төгрөг болохыг үздэг хувь заяатай хүн байжээ би..Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг шиг хорин оны сонгуулийн үр дүнг үзэх тавилантай байжээ бид.

Avatar

ЗОЧИН 2020-03-25 202.21.115.222

ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ ХООСОН АМЛАЛТААР УИХ-Д ГАРАХ ГЭСЭН САНААРХЛАА ЗОГСОО. ОЙ ГУТАМ ХУДЛАА АМЛАЛТААР ЯАХ ЮМ БЭ?

Avatar

санаа 2020-03-25 112.72.8.90

харамсалтай нь амлалтад нь итгэхээр иргэд маш их байгаа нь бидний том эмгэнэл

Avatar

Үүрцайх 2020-03-25 139.5.216.225

ХҮН НАМ БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙГ ТУХАЙЛБАЛ МАН-ЫН ХУЛГАЙЧДЫГ ХАЗААРЛАХ ХЭРЭТЭЙ. ХҮРЭЛСҮХ 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖЫН ХҮҮНДЭЭ ЖИЛД 300 САЯ ТӨГРӨГ ХҮҮЛЭЭД СУУЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-03-25 66.181.188.132

Ner devshigchdiin hend n ch itgehgui baina, hudlaa namaar taltsaj hen n iluu ideh ve gesen bertegchin naimaachid panzchinguud, zalhsaan odoo

Avatar

Зочин 2020-03-25 66.181.188.132

Olon nuurtei huvalznuud, turiin hun bol turiin tuluuh uilchlegch baih yostoi, getel esregeeree, tatvaryn buun munguur songuuli yavuulna, suudal hudaldaj avna, ajildaa orood ajlaa bish huviin biznesee amjuulj zartsuulsan munguu hed dahin usguhuu tootsdog, turd dan novshnuud garch bgaa

Avatar

zochin 2020-03-25 202.126.88.166

Ter yahaw talhniihaa uniig heweer ni hadgalj chadwal tom ajiltshuu. Manai mongold tiim ih tsetsaad baih mongo baihgui

Avatar

Зочин 2020-03-25 192.82.69.182

Ёстой л мал хуурж ядаж байгаа юмшиг, юу амлахаа олж ядсан юм

Avatar

Зочин 2020-03-25 182.160.2.176

Хөгшчүүл Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст 2012 оны сонгуулийн өмнөхөн 1 сая төгрөг өгсөн. Таван Толгойгоос та нар одоо юу ч горьдох хэрэггүй, юу ч оногдохгүй. За, тийм байж. Тэгвэл 1 саяаа буцааж өгөөд 1072 -оо буцаагаад авья гэсэн чинь "болохгүй" гэв. Тэр үед хувьцаа гэдгийг бид байтугай Төг засаг өөрөө ч ойлгохгүй байсны яруу тод жишээ бол энэ юм. Тэнэг Төр тэнэг шийдвэр гаргадаг, түүний үргэлжлэл нь ингэж хандаж байх юм. ЗГ ичих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-03-25 117.111.16.119

Ард түмнийг үнэн даапаалж байнаа эд нар!!! Ямар тахир дутуу төрсөн бишдээ энэ хулгайчуудаар тэжээлгэж байраа авхуулаад байхдаа яахавдээ!?!! Баахан халамж тараачаад дараа нь татвар нэрээр илүү ихийг авчдаг биздээ?!??

Avatar

Зочин 2020-03-25 43.228.131.110

МАН одоо болно доо. Өнгөрсөн 4 жилд төрийн мөнгийг ойисдож ЖДҮДЭЖ идлээ. Одоо шүүхэд очиж тайлангаа тавь.

Avatar

Зочин 2020-03-25 192.82.71.227

МАН н АМЛАЛТЫГ ЗОХИОСОН ХӨГШИН БУРХИНУУД 2050 ОНД НӨГӨӨ ЕРТӨНЦРУУГАА ЯВЧИХСАН БАЙНА ТЭГЭХЭЭР БУЦАХ БЭРД ҮНЭЭ ТУГАЛ НИЙЛЭХ ХАМААГҮЙ ГЭДЭГ Л БОЛНО ГЭСЭН ҮГ .?

Avatar

иргэн 2020-03-25 202.55.188.94

Цалин 3 сая 5 сая болно гэж үлгэр тийм боллоо гэхэд юмны үнэ дагаад өснө түүний оронд залуусаа ажлын байртай ждү-л эрхэлдэг хүмүүстээ хөнгөлттэй зээлийг нь олгоод өгчих газар шороогоо гадныханд битгий ухуул

Avatar

Зочин 2020-03-25 192.82.77.62

МАН ХХК-ний мөрийн хөтөлбөрт “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жилд хэрэгжих хөтөлбөрүүдийг тусгасан гэдэг чинь дараа нь яаж ч бухаж болно гэсэнтэй агаар нэг бөгөөд ард түмнийг мангар хэмээн доромжилж байгаа мэт санагдав. Энэ луйварчин ЖДҮ-чдийн компани дөрвөн жил иргэдээ хуурлаа өдөө боллоо.

Avatar

сонгогч 2020-03-25 66.181.161.108

Ажил хийхгүй ангайж хэвтэхийн цалин авмаар байнаа.яахав нэг их үнэрхэхгүй таван сая байхад болно.Бас дээр нь үнэгүй орон сууц,ваар каракодох,зугаацах,казинодох тэтгэмж,авгай хүүхдий минь асарч тойголж байвал бүр сайн байна.Мартсанаас нөгөө юу юу таван толгойн хувьцаа юу болж байна?Ганц өдөр нохойг гурав харагдуулая байз.Өшөө идчихмээр юу байдаг билээ?аан?

Avatar

Зочин 2020-03-25 150.129.143.194

Амьдралд ойр мөрийн хөтөлбөр нь АН юм шиг бусад нь яг галзуу хүний өдрийн тэмдэглэл

Avatar

Зочин 2020-03-25 202.179.24.91

Тэр Буян Жагаа бол юу амлаж хэнтэй нийлэх нь огт падгүй.Ямар ч хамаагүй аргаар сонгогдох л чухал.Гарсны дараа хамгийн түрүүнд Зандантай хэрэлдээд л болоо.Их амархан

Avatar

ЗОЧИН 2020-03-25 202.179.30.242

Хамгийн амьдралд ойр нь АН юмуудаа хөмөөст бэлэн мөнгө тараах биш ажил хийлгэж өөрсдөөр нь юмыг нь бүрдүүлэх нь хамгийн зөв 2050 оныг бид байтугай бидний хүүхдүүд үзэх болов уу хий тэнгэрт байгаа юмыг харж мөрөөдсөөр МАН хөтөлбөртөй талийх юм байна ийм хүчтэй байхдаа хийж чадаагүй зүйлээ хойшид хийнэ гэдэг үлгэр одоо ард түмнийг тэнэг гэж бодохоо боль

Avatar

Зочин 2020-03-25 202.126.89.163

МАН нам нь сонгуулийн ажлаа аль хэдийн хийсэн.Зээл тэглэж 1072ын ноогдол тарааж оноогоо авсан.Концесс ЖдҮ хусаж албан тушаалыг зарж сонгуулийн мөнгөө хийсэн.Сонгуулийн дараа салаавч өгнө,татвар нэмнэ.Тараах мөнгөгүй юу ярихаа мэдэхгүй Энхбаяр Батзандан малууд нь их мөнгөний тоо ярьж төр засгаа нулимж иргэдээ кайф авхуулна.

Avatar

Зочин 2020-03-25 203.98.76.9

Хэрвээ валютын ханш өсөөд төгрөг цаас болоод байх юм бол 10 сая төгрөгийн цалин аваад ч хэрэггүй шүү дээ. Тиймээс төгрөг долларын ханшийг ойртуулах, бэлэн мөнгө тараахгүй байх тийм мөрийн хөтөлбөртэй намыг сонгуульд дэмжинэ шүү Монголчууд аа

Avatar

Зочин 2020-03-25 66.181.190.30

МАН хэрхэн үнэн хэлж байгааг бидний монголчуудын хэд нь 2050 онд харах билээ. 50 настангуудын 95 % нь байх болуу даа. 4 жилдээ юу хийх нь сонгуулийн амлалт хөтөлбөр баймаар. Тэр 2050 он хүртлэх зорилтоо сонгуулийн дараа бүх намууд яриад төрийн хар хайрцаг, бодлого байх биш үү

Avatar

Зочин 2020-03-25 64.119.21.115

Tsalin 3-5 saya bolvol, dollar 50000 tugrug boloh iim bn. Yanaaa. Songuulidor

Avatar

Зочин 2020-03-25 207.6.112.23

hog hog hog……..hog

Avatar

Зочин 2020-03-25 66.181.161.97

Улс гүрнүүд вирустэй тэмцээд хамаг юмаа хумиж байхад манайх сонгууль яриад хөөрцөглөөд байдаг энэ албан тушаал суудал мөн их хүчтэй юмаа хөөрхийс. 6 сарыг тэсч ядан хүлээж байгаадаа көөркөс .Нэртэйгээр нь бүх зүйлийг та нарт үнэгүй хэрэглүүлнэ гээд амалчих хар яршиг

Avatar

Ж 2020-03-25 139.5.216.225

Оюун-Эрдэний ПОПРОЛ дээд цэгтээ хүрлээ. Хаана хүрч зогсохыг Монголын ард түмэн таашгүй

Avatar

зочин 2020-03-25 192.82.65.120

Амлалт боломжгүй, бас худлаа. тэгэхээр сонгуулийн өмнө их мөнгө өгсөнийг нь сонгоё. Нөгөө шууд баруун зүүнээрээ гэдэг биз дээ.

Avatar

Зочин 2020-03-25 202.55.188.44

9th

Avatar

Зочин 2020-03-25 192.82.71.227

АВЧ СУРСАН ӨГЧ СУРСАН ТЭГЭЭД ГОМДОЖ СУРСАН ГЭДЭГЭЭРЭЭ Л БОЛООД ӨНГӨРДӨГ ДӨӨ .

Avatar

Зочин 2020-03-25 122.201.19.99

Conguul gehees durgyi hurch bna. Conguuld heregleh ene ikh munguu koronoogii hamgaalaltand ashigla

Avatar

zochin 2020-03-25 64.119.27.73

ОГТ БИЕЛЭХГҮЙ ХУДАЛ АМЛАЛТ. СОНГУУЛИЙН СОЛИОРОЛ. ӨВЧИН ТАХАЛАА ЯАЯ ГЭЖ БАЙЖ ЮУН СОНГУУЛЬ ВЭ

Avatar

Зочин 2020-03-25 66.181.164.209

Одоо тэгэхээр дээр 5 нам эвсэл л сонгуульд өрсөлдөнө гэсэн үг үү? Мөрийн хөтөлбөрөө өгөөгүй бол намууд хүнээ нэр дэвшүүлэх боломжгүй юу?

Avatar

Зочин 2020-03-25 122.201.19.99

5 саяын цалин өгнө гэж байхын оронд 1500000 болгоно гэвэл арай илүү үнэмшилтэй байлаа. Сайхан зүйл амалсан бүхэн худлаа луйварчид ямарч үнээр ямарч амлалтаар хамаагүй сонгуульд ялах гэсэн юмнууд . Манай эдийн засаг ямар байгаа билээ дээ.

Avatar

Зочин 2020-03-25 202.55.188.40

Гэрт нь очиж хоолыг нь халбагадаж ѳгѳѳд, бѳгсийг нь арчиж цэвэрлэж ѳгч байна гэсэн бол хамаагүй бодьтой байхгүй юу. Нэр дэвшигчид ихэвчлэн сугачин, бѳгс долоогчид байдгийг хэлэх үү.

Avatar

Зочин 2020-03-25 122.201.19.99

Тэртээ тэргүй өгөхгүй юм чинь юу ч гэж амалсан яахав дээ . Яршиг зүгээр нэг мөсөн 10 саяыг өгчих юмуу кккк

Avatar

малчин 2020-03-25 121.168.50.25

Ардууд минь үнэгүй юм гэж байдаггүй юм. Амархан мөнгө ч гэж байхгүй. Гоё сайхан зүйл хамгийн их амлаж байгаа нь хамгийн том хуогайчууд шүү

Avatar

зочин 2020-03-25 66.181.187.142

Цалин нэмэхийг хүсэхгүй хэн байхав.Гэхдээ бүх юм амалснаар бүтдэггүй нь харамсалтай.Хичнээн мөрөөдөөд ч монгол улсын эдийн засаг МАХН,АН-ын амласан хэмжээнд хүрч чадахгүй.Жишээ нь 70 настай өвгөд эмэгдийг 100 метрт 10 секунд гүйгээд ирж чадвал нэг сая доллар өгнө гэж мянга амлаад ч тэгж гүйж чадахгүй.Яг түүнтэй адил сард 3,? сая 5,0 сая төгрөг өгнө гэж мянга амлаад ч манай эдийн засаг дийлэхгүй.Худлаа амлахаа больцгоое

Avatar

Зочин 2020-03-25 66.181.188.78

Ардын намын хийж эхэлсэн олон ажлуудыг дуусгавар болгомоор санагдах юм Тэхгүй бол дутуу алсан иогой шиг юм болж мэднэ ,Харин одоо шинэ сонголтоо тун сайн хийж чадвал энэ намд итгэх итгэл байна,Ядаж хоёр жил ажилуулж үзмээр байна

Avatar

зочин 2020-03-25 203.91.119.42

Худлаа амлалт гэдгийг нь мэдсээр байж сонгуулиа өгөх байхөө. Хэдэн сар реклам, сурталчилгаагаар бөмбөгдөхөөр худлаа гэдгийг нь мартаад нээрээ боломжтой ч юм шиг санагдах биз. Богинохон хугацаанд хөгжингүй орон болохоор газар нутаг, байгалийн баялагтай юмсан. Зөв менежмент, бодлого зайлгүй хэрэгтэй байна. Энийг хийх монголоо гэсэн сэтгэлтэй залуучууд хаана байна вэ?

Avatar

Зочин 2020-03-25 66.181.161.48

Энэ намуудын хуплаа амлалт яг штээ өмнөх сонгуулиар татвар нэмэхгүй хүн болгон л орлоготой ажлын байртай орон сууцтай зээл тэглэнэ гээд л хачин сайхан мөрөөдлийн юм яриад байсан биз дээ.

Avatar

Зочин 2020-03-25 66.181.188.78

Мөрийн хөтөлбөрийн санаа шийдэл давхцаж болноо доо Хамгийн гол нь яаж хэрэгжүүлэх нь чухал тэрнээс биш одооноос санаа хулгайлсан давхцсан энэ тэр чинь хүмүүсийг бухимдуулахын л нэмэр

Avatar

зочин 2020-03-25 103.57.94.213

дэлхий хаалгаа баричихсаан.халдварт ѳвчний зогсолт цаг хугацаа тодорхой биш.30 тэрбум долларын гадаад ѳр зээлтэй улс оронд нам буюу наманцарууд энэ амлалтаа болих хэрэгтэй.энэ наманцарууд дотор бгаа хүмүүс бүгд улс орондоо юу ч хийж бүтээдэггүй хүний хийсэн бүтээсэн байгуулсан юмаар амьдарч бгаа хамеолонууд юмаа.уул уурхай барилгад дулааны станцд хүндхэн хѳдѳлмѳр хийж үзээгүй ямар ч ажлын дѳргүй новшнууд улс орныг удирдана гэж байхгүй ээ.энэ амлалтууд хэзээ ч хэдийд ч биелэгдэхгүй.улс орны чинь

Avatar

Зочин 2020-03-25 202.55.188.37

Nogoo l saihan amlalt hudlaa shdee ta nar hun huneer togloh n bitgii hel huuhed chuluugaar toglohoo bolson tsag ard tumen odoo tiim ch hymthan huurtahgui l bol yy

Avatar

Zoch 2020-03-25 139.5.218.171

HAM HAMUUD GEJ ER YUU VE !!! ULS ORON TUMNEER TOGLOGCH MUNGUNII TUIUU NEGDEGCH NAR !! TA NARIIG UZEN YADAJ B.NA.MONGOL TURIIG HUCHGUI BOLGOSONII TUIUU SHUUH TSAG IRNEE

Avatar

Монгол 2020-03-25 66.181.167.254

Манай нам ялбал "Эмэгтэй хүнд б о о в ургуулж, эрэгтэй хүнд м э э м ургуулна" гэх нь л холгүй болж ээ, ккк

Avatar

Монгол 2020-03-25 66.181.167.254

Манай нам ялбал "Эмэгтэй хүнд б**в ургуулж, эрэгтэй хүнд м**м ургуулна" гэх нь л холгүй болж ээ, ккк

Avatar

Иргэн 2020-03-25 103.212.119.140

Ямар ч байсан өмнөх сонгуулийнхаа амлалтыг хэрэгжүүлээгүй ЖДҮчин Хүрэлсүхийн МАН-д итгэж саналаа өгөхгүй гэдэг нь бодит үнэн

Avatar

хүннү 2020-03-25 192.82.64.168

Энэ амлалтууд бүгд худлаа. АН-ын өмнө нь санаачилж байсан Хасмтын тэтгэвэр, Түрээсийн орон сууц 2 чинь хамгийн зөв хувилбар байсан. Цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг, өргөн хэрэглээний үнэ тогтвортой, барилгийн материалын үнийг өсөхгүй байхад л бүх хүмүүс түрээсээ өлхөн төлөөд байх боломж нээгдэнэ. Тэр 5 саяын цалин, үнэгүй орон сууц цөм үлгэр шүү.

Avatar

Зочин 2020-03-25 202.55.188.82

Би МАХН-ын гишүүн биш ч хоёр гараа өргөөд дэмждэг. Тэд үнэн сэтгэлээсээ хэлж хийдэг гэдгийг нь л мэдэрдэг. Тийм болохоор хоосон биш үнэн сэтгэлээсээ амлалт өгдөг гэдэгт бүрэн итгэдэг.

Avatar

Зочин 2020-03-25 66.181.164.209

үнэн сэтгэлээсээ юу хийсэн юм

Avatar

зочин 2020-03-25 182.160.36.22

хүний эрх ярьсан тэнэг ард түмэн, түүнийг нь мэддэг улс төрчидийн амлалт хоёрыг харж болохоор байна, энэ ичихээ байсан, доромжилж сурсан улс төрчид сонгогдох нь тодорхой гэдгээ ч мэдэж байгаа

Avatar

зочин 2020-03-25 192.82.69.80

яажч бодсон махн ын 5000000 сая хулхи амлалт юм шүү. ирэх 4 жилд маш их өр төлөгдөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж