Хорионд орсон дэлхий ЮУ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

Хорионд орсон дэлхий ЮУ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

Хорионд орсон дэлхий ЮУ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

Дэлхийн даяар хурдацтай тархаж буй шинэ коронавирусийн эсрэг улс орон бүр иргэдээ хамгаалсан арга хэмжээ авч, хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл яг энэ үед стриймин /шууд дамжуулах/ үйлчилгээнүүдийн эрэлт нэмэгдэж, хүмүүс гэртээ хүссэн кино, телевизийн шоугаа үзэж байна. Бид та бүхэндээ дэлхийн томоохон HBO, Netflix, Amazon Prime, Hulu зэрэг стриймин үйлчилгээнүүдийн өнөө цагт хамгийн их хандалттай байгаа кино болон телевизийн шоунуудыг танилцуулж байна.


  1. Contagion (Amazon Prime)

Вирусийн тухай олон арван баримтат болон цуврал кинонууд үзэгчдэд хүрч байгаа. Тэгвэл Contagion хэмээх гол дүрд нь Гвинет Пелтроу тоглосон энэ кино таньд бага ч атугай коронавирусийн тухай ойлголтыг өгөх болно.

  1. Westworld (HBO)

HBO компанийн 2016 оноос хойш амжилттай хэрэгжүүлсэн кино төсөл эдгээр өдрүүдэд өндөр үзэлттэй байна.Одоогийн байдлаар гуравдугаар бүлэг дээр явж буй ирээдүйн талаар өгүүлэх кино нь Ням гариг бүр шинэ ангиа HBO сувгаар цацаж байна.

  1. Itaewon Class (Netflix)

Өмнөд Солонгосын залуучуудын амьдралыг өгүүлэх 16 ангиас бүрдсэн уг цувралыг та одоо ямар ч хүлээлтгүйгээр үзэх боломжтой боллоо. Учир нь энэхүү цувралын сүүлийн анги энэ сарын 21-нд олон нийтэд цацагдсан.

  1. Little Fires Everywhere (Hulu)

Уолт Дисней кино компанийн Hulu стриймин үйлчилгээний бүтээж буй ээж охин хоёрын тухай өгүүлэх энэ цуврал таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

  1. Ronaldo (Netflix)

Дэлхийн хөлбөмбөгийн ноён оргилуудын нэг Кристиано Роналдогийн тухай өгүүлэх уг баримтат киноноос та түүний автомашины цуглуулга болон өдөрт хэрхэн 10 мянган удаа гэдэг таталт хийж байгааг харж болно.

  1. Tyson (HBO)

Мэргэжлийн боксын домгуудын нэг Майк Тайсоны хүүхэд байхаас эхлэж бокс тоглож сурсан мөн бусадтай адилгүй туулсан амьдралыг нь тод харуулсан баримтат кино.

  1. Next in Fashion (Netflix)

Загварын ертөнцийн дараагийн шилдэг загвар зохион бүтээгч хэн бэ. 18 загвар зохион бүтээгчийн хэрхэн шинийг эрэлхийлж, чамин содон бүтээл урлаж байгааг энэхүү реалити шоу харуулж байгаа.

  1. Top Chef (Hulu)

17 дахь улиралдаа хийгдэж буй энэхүү цувралаас та дараагийн шилдэг ахлах тогооч болохыг хүссэн 15 хүчирхэг тогоочийн тулааныг шимтэн үзээрэй.

  1. ESPN 30 for 30 (ESPN)

Хэрэв та спортын хорхойтон бол АНУ-ын ESPN телевизийн бэлтгэн хүргэдэг 30 for 30 цувралыг таньд үзэхийг зөвлье. Магадгүй өмнө нь таны сонсч байгаагүй тамирчид, түүхэн үйл явдлууд гээд олон зүйлийг багтаасан гайхалтай цуврал.

Мөн та дээрх дэлгэцийн бүтээлүүдээс гадна Stranger Things (Netflix), Game of Thrones (HBO), The Office (Netflix), Breaking Bad (Netflix), Riverdale (Netflix), The Simpsons (HBO), Outlander (Netflix), Orange Is the New Black (Netflix) гэх зэрэг саяхан үзэгчдийг байлдан дагуулж байсан бүтээлүүдийг хүлээн авч үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж