Хэт халалтаас ургац давжаарчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Хэт халалтаас ургац давжаарчээ

Энэ  онд Монгол Улсын хэмжээнд 311 мянган га талбайд тариалалт хийжээ. Нийт талбайн 250 мянган га газарт  улаан буудай тарьж  үлдсэн талбайд хүнсний ногоо тариалжээ. Энэ оны зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны  хооронд газрын хөрсөн дээр 40 хэмээс дээш  халснаас болж ургацын ургалт удааширч  давжаарах хандлага ажиглагдсан байна. Гэхдээ одоогийн байдлаар газар тариаланд онцгой байдал зарлах хэмжээнд хүртлээ хүндэрсэн газар байхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл хойд хөршид тохиолдсон шиг ургац алдах аюул манайхыг дайрахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцлож байлаа. Урьдчилсан төлөвлөгөөгөөр нэг га газраас 10-13 центнер хүнсний ногоо авах юм байна. Түүнчлэн энэ жил  310-320 мянган тонн улаан буудай хурааж авахаар төлөвлөжээ. Одоогоор улсын нөөцөд 100 мянган тонн будаа байгаа юм байна. Манй улсын хувьд бүтэн жилийн гурилын хэрэгцээ 240 мянган тонн орчимд эргэлддэг  болохоор гурил  ховордож, үнэ нь өсөх вий гэж санаа зовохгүй байж болох нь ээ.

 Б. Өсөхбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж