"Эхний үе Хятадын эх газраас өвчний вирус ирэх вий гэсэн айдсаар эхэлсэн. Тиймдээ ч бид урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авсан. Харин хоёр дахь давалгаа нь олноороо цугларсан хүмүүсийн оройн хоол зэргээр эхэлсэн юм. Харин одоо бид гурав дахь давалгаатай нүүр тулж байна" хэмээн Хонгконгийн удирдагч Кэрри Лэм хэлээд энэ бол хамгийн ярвигтай, хэцүү үе хэмээн онцлов. Учир нь гадаад улсаас эргэн ирж буй иргэд өвчний вирусийг тээн нутагтаа ирж байгаа аж.
Халдварын шинэ тохиолдлын тоо гуравдугаар сарын эхээр буурахад хүмүүс тайвширч эхэлсэн билээ. Тийнхүү гуравдугаар сарын 2-нд хэдэн долоо хоног гэртээ байсан 180 мянган ажилчид ажлын байрандаа ирцгээн гуравдугаар сарын 16 хүртэл бүх зүйл хэвийн үргэлжилсэн ажээ.
Харин одоо шинэ халдварын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад хоёр нугалсантай тэнцэхээр болж өссөн байна.
Өдгөө Хонгконгод 386 хүн халдвар авч, дөрвөн хүн нас барсан бөгөөд 102 хүнийг эмчилжээ.
Эх сурвалж: MARKETWATCH.COM