Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлнэ | News.MN

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлнэ

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлнэ

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлнэ

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд стандартыг нэвтрүүлэхэд алба хаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулах, олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлэхээс гадна алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “Хариуцлагатай аав ээж” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх болон бусад холбогдох сургалт, хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана.

Олон улсын стандартыг нэвтрүүлснээр “Стандарттай Ховд аймаг” хөтөлбөр болон Онцгой байдлын байгууллагаас дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж