Хөл хорионд орсон эр тагтан дээрээ 46 км гүйжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Хөл хорионд орсон эр тагтан дээрээ 46 км гүйжээ

Хөл хорионд орсон эр тагтан дээрээ 46 км гүйжээ

Коронавирусийн хөл хорионы үед уйдсан хүмүүс өөрсдийгөө баясгах янз бүрийн зүйлсийг сэдэж байна. Япончууд онлайн чатаар уулзаж, “ууцгааж” байгаа бол Италичууд тагтан дээрээ гарч хоршин дуулж байгаа бичлэг цахим сүлжээнд тарсан. Тэгвэл зарим нэг хүмүүсийн холын зайн марафоны дасгал сургуулилтийг коронавирусийн хөл хорио ч зогсоож чадахгүй гэдгийг нэгэн Франц эр батлан харуулжээ.

Францын иргэн 32 настай Элиша Нокомович гэх эр гэрийнхээ долоо метр урттай тагтан дээр зургаан цаг 48 минутын турш нааш цааш гүйж холын зайн марафоны хэмжээний зай буюу 46 километр замтэй тэнцэх зайг туулжээ. Энэ удаа тэрбээр өөрийн өмнөх хувийн дээд амжилтаа бараг хоёр дахин ахиулсан байна.

Балма хотын нэгэн рестораны ажилтан тэрбээр өмнө нь 36 удаа гүйлтийн тэмцээн уралдаанд орж байсан ба тагтан дээр гүйх нь тийм ч амаргүй даваа байсныг онцолжээ. Элиша гуравдугаар сарын 15 Барселона хотод болох байсан марафонд оролцохоор бэлтгэж байсан ч коронавирусийн улмаас хөл хорио тогтоож, тэмцээн нь ч цуцлагдсан байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж