Starbucks өнгөрсөн долоо хоногт АНУ, Канад дахь бүх салбараа хаан (эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагын ойролцоох салбарууд ажиллана) үйлчлүүлэгчиддээ гэртээ амтат кофегоо чанаж уухыг уриалсан билээ. Мөн компанийн зүгээс бүх ажилчиддаа гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 23-н хүртэлх сарын цалинг бүтэн олгохоо мэдэгдэж, ил захидал илгээсэн байна.
Тус ил захидалд:
"Бид нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг байгууллага. Тиймдээ ч бид бүх ажилчиддаа ирэх сарын цалинг бүтэн олгохоор шийдлээ. Бид танд болон таны гэр бүлд ирэх дарамтыг маш сайн ойлгож байна. Мөн энэхүү шийдвэр танд энэ хүнд хэцүү цаг үед жаахан ч гэсэн тайвшрал бэлэглэнэ хэмээн найдаж байна. Бид бол бусдаас өөр байгууллага" хэмээжээ.
Эх сурвалж: DELISH.COM
Зочин 2020-03-24 202.9.40.90
ШУА- ЫН Хими – Биологийн Хүрээлэн гэж урд – хойд хөршөөс хуулж суухаас өөрцгүй хөгшин төцгүүдийг зайлуулж өндөр хөгжилтэй оронд сурч боловсорсон олон , хэлтэй залуусаар сольж анагаах ухаанаа хөгжүүлбэл таарна шүү дээ , Сарангэрэл , Баатарбилэг сайд нараа . Үтэр түргэн. Хэрэгжүүл .
Зочин 2020-03-24 202.9.46.167
"Бид бол бусдаас өөр байгууллага" гэдэг нь жаахан илүү үг болчиж